2020 оны 7-р сарын 10
8 цаг 00 минут

Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн сайхан наадаарай

Дэмждэг бөхөө түрүүлээсэй гэж дээлийг нь захыг мушгидаг, дэлт хурдан хүлгийнхээ давхилыг харж хийморь нь сэргэдэг, дээдсээс өвтэй мэргэн харваачдынх нь сум хасаа бутарган унадаг, дэлхийд ганцхан монгол наадам эхэллээ.  Хэний хүүгийн эр бяр нь тэгширч, аз од нь гийж, Төрийн их баяр наадамд өвдгөндөө тоосгүй түрүүлэхийг.  Хэний уясан ажнай магнайдаа тоосгүй давхихыг. Хэн гэдэг харваач сум бүрэн онохыг үзэж баясах, дэмжих, огших баяр наадам өнөөдрөөс эхэлж байна.  Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, монголчууд бид хагас хөл хорионд орсон байгаа. Хэдийгээр аюулт өвчин хаалга тогшиж буй ч бид төрт ёсны уламжлалт их баяр наадмаа хийж байна. Хийх ч ёстой юм.  

Наадмын өмнө мөнгө төгрөгийн баахан хэрүүл хийлээ.  Хэний бурууг хайж хэсэгтээ л нэгнээ хэмлэлээ.  Одоо нэгэнт өнгөрсөн.  Энэ хэцүү цаг үед төрийн өндөр суудалд залрагсад минь түмнийхээ хөрөнгөнөөс наадам зохион байгуулах нэрийдлээр түрүү рүүгээ хийчихгүй байлгүй дээ.  Эрх биш элгэн саднаа, эх орноо гэсэн сэтгэлийн үзүүр бий гэдэгт итгэж байна. Тиймээс элдэв хар бүхнээ түр хойшлуулж, удамт хурдан хүлгүүдийнхээ давхилд хийморь сэргэж. Хүчит бөхчүүдийн уран барилдаанд урам орж, мэргэн харваачийн сум байндаа тусахад сэтгэлээ сэргээж сайхан наадацгаая.  

Энэ жил коронавирусээс болоод үзэгчгүй наадам хийхээр болсон.  Ард иргэд наадмаа зурагтаар үзэх нь. Ер нь ч Төв цэнгэлдэхэд сайндаа 4000 хүн орж бөх үздэг бол их юм. Бусад нь цэнгэлдэхийн гадуур явж, хуушуур авч идчихээд, тавын даваагаа үзэхээр гэр рүүгээ яардаг. Хүй долоон худагт морь сонирхогчид олноороо очдог байх. Түүнээс биш 3.3 сая хүний ердөө 3, 4-хөн мянга нь цэнгэлдэхэд суухыг үзэгчтэй наадам гэж хэлэхэд хэцүү л дээ. Ерөнхийдөө монголчуудын 99.9 хувь нь зурагтаар л бөхөө үздэг гэсэн үг.  Энэ жил 100 хувь зурагтаар бөхөө үзэх нь, ялгаа нь ердөө энэ.  Тиймээс үзэгчгүй наадам гэж бухимдаад яах вэ. Гэртээ хуушуураа хийж идээд, айргаа тааваараа ууж, дэмжиж байгаа бөхөө давахад нь уухайлаад сайхан наадацгаая.  Монгол наадам болдгоороо л болж байна.  Жилдээ ганцхан болдог наадмаараа бүгд сэтгэл тэнэгэр, бодол уужуу, бухимдалгүй сайхан наадъя.  

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт наадмын өмнөх өдрүүдэд бөхийн таамаг дэвшүүлж, Улсын мэргэн Б.Пунсалдуламыг ярилцлагынхаа буланд урьсан.  Мөн "VIP ярилцлага" буландаа Улсын ахлах засуул Р.Сампилдондов, Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ нарыг урьж, ярилцсан билээ.  Тэгвэл наадамтай холбоотой контентуудыг нэгтгэн хүргэж байна. 

4-5 начинтай, аварга юм уу, арслан “ТӨРСӨН” наадам болно 

Наадам хаяанд ирсэн энэ л өдрүүдэд бөхдөө хайртай монгол түмэн таавар, таамгаа дэвшүүлэн ам уралдан ярьж суугаа. Энэ жилийн наадам онцлог содон, давтагдахааргүй болж өнгөрөхөөр өнгө аястай харагдаад байгаа.

Бөхчүүдийн өнгийг тодорхойлоход адармаатай. Улс, аймаг, сум гээд бүх наадам нэг өдөр болж байгаа нь бөхчүүд барилдах газраа л барилдах давуу талыг олгож байна. Өөрөөр хэлбэл найраагүй, шударга, хэн нэгэн мөнгө хайж аймаг, сумын наадам хэсдэг байдал нь таслагдана.

Улсын наадамд өндөр цолтнууд дийлж барилддаг энэ цаг үед барилдаж байгаа аварга арслангууд идэр залуу насан дээрээ байгаа тул өөр нэгэн түрүүлэх боломж бараг үгүй юм. Төрийн наадмыг том цолтнууд л магнайлдаг, хааяа нэг доороос цойлох нь байдаг ч энэ жилийн тухайд аварга, арслангаас хол зөрөхгүй наадам болох болов уу гэсэн таамаг дэвшүүлье. Рамаа хадгалдаг аварга, арслан гээд том цолтонгууд нь энэ наадмын шөвгийн наймын тавь, жаран хувийг эзлэх л байх. Өнгөрсөн жил ч жигдхэн тунацгаасан. Төрийн наадмын түрүүг аль нутгийн хэн гэдэг аз, од нь гийсэн аавын хүү хүртэхийг тэсэн ядан хүлээж сууцгаая.  

-Н.БАТСУУРЬ, Ц.СОДНОМДОРЖ НАР ҮЗҮҮР ТҮРҮҮНД Л ХҮРЧ БАРИЛДАНА-

Намсрайжавын Батсуурь аварга найдвартай дээшээ үзнэ. Олон талт сийрэг барилдаантай,сэтгэлзүй, барилдааны унаган мэдрэмжтэй. Одоо ид жагсаж буй хүчтэн юм. Их шөвөг, үзүүр түрүүнд л хүрч барилдах байх.

Цэдэвийн Содномдорж өнгөрсөн улсын наадмаас хойш заал танхимд гараагүй. Түүнийг тооцооноос хасаж үл болно. Хувийн зохион байгуулалт сайтай, хариулт мэх, хурд, тэсрэлт өндөртэй арсланд аварга болох дүүрэн боломж бий.  

Наадмын таамгийг http://www.zaluucom.mn/read/4f52a315c холбоосоор орж уншаарай. 

Б.Пунсалдулам: Цар тахал дэгдсэн хэдий ч наадмаа зохион байгуулах болсон нь сайшаалтай

Дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон “Монгол наадам” болох өдөр хэдийнээ ойртжээ. Хүчит бөх нь барилдаж, хурдан морьд нь уралдаж, харваачид холын зайд цэц мэргэнээ сорих нь эрийн гурван наадмын гол утга учир билээ. Цар тахал дэлхий нийтийг айлгасан хүнд үе хэдий ч үндэсний их баяр наадам долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон. Наадам дөхсөн эдгээр өдрүүдэд Монгол улсын мэргэн Б.Пунсалдуламтай танилцаж, сур харваачид бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар ярилцлаа.

-Хэзээнээс сур харваж эхэлсэн бэ?

-Үндэсний сурын спортоор 11 настайгаасаа эхэлж хичээллэсэн. Хичээллэж эхэлснээс хойш 20-иод жил болох гэж байна.

-2016 онд үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын мэргэн цолны болзлыг хангасан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач, ямар мэдрэмж төрж байв?

-Би хүүхэд байхдаа ихэвчлэн аймгийнхаа наадамд түрүүлсэн тохиолдолд л  улсын аваргад оролцдог байсан. Улсын наадамд тогтмол 5-6 жил харвасны дараагаар түрүүлсэн. Тухайн үед үнэхээр сайхан санагдаж, өөртөө итгэж чадахгүй байсан. Тэр үед би нярайлаад удаагүй байсан. Одоо охин маань дөрвөн нас хүрч байна. Нярайлаад удаагүй яг хоёр сарын ойн дээрээ наадамд оролцсон. Бие маш сул, бэлтгэл сургуулилт муу байсан учраас их аз түшсэн, их дурсамжтай мөч байлаа.  

-Сур харваа нь дотроо ямар төрлүүдтэй вэ?

-Одоогоор манайд үндэсний сурын таван төрөл хөгжиж байна. Халх сур бол хамгийн хол зайнаас буюу эрэгтэй 75, эмэгтэй 65 метрээс 40 сумыг харвадаг. Урианхай сур гэдэг нь арай ойрын зайнаас, хүндэвтэр сурын байг онодог. Нэлээд хүнд нум сум барьж харвадаг. Буриад сурын харваа бол 64 сумыг хоёр зайнаас харвадаг. Сүүлийн үед зэвт болон холч харваа зэрэг харвааны төрлүүд хөгжсөөр байна.

-Таны хувьд аль төрлөөр нь түлхүү харвадаг вэ?

-Миний хувьд эхнээсээ л халх сурын харваагаар хичээллэж эхэлсэн. Одоо ч хэвээрээ. Өнгөрсөн жил наадмаар анх удаа буриад сурын төрлөөр харвасан. Тэр жилээ улсын наадамд тавдугаар байранд орж, буриад сурын спортын мастер цолны болзлыг хангасан. 

Ярилцлагын үргэлжлэлийг  http://www.zaluucom.mn/read/4e150ba2c?fbclid=IwAR1zYt3Ee5Du1cMwyKo8EAosp7t7AmheNybGYa_LXUu94SflyPegcTj6EiE орж уншаарай.  

Р.Сампилдондов: Засуул хүн хоёр бөхийн барилдаан доторх өвөрмөц ертөнцийг харж чаддагаараа гайхалтай

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа Улсын ахлах засуул, монгол гутал урлаач Р.Сампилдондовыг урьж, ярилцлаа.

-Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Энэ жил дэлхий дахиныг цочроосон коронавирус гарсан ч гэсэн монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэхээр болсон. Энэ цаг үед Улсын ахлах засуул хүнтэй ярилцаж байна. Та засуул хийгээд 24 жил болж байгаа юм билээ. Тэртээх 24 жилийн өмнөх түүх, дурсамжийг нэг дурсвал. Засуул хийх болсон шалтгаан нь монгол гутал урладагтай чинь холбоотой гэсэн үү? 

-1996 онд анх улсын наадамд бөх засаж эхэлж байсан. Улсын наадамд бөх засахын өмнө бөхийн засуулын шалгаруулалтад орж байлаа. 80 гаруй залуучуудаас 20 орчмыг нь шалгаруулж авсан. Тэр шалгаруулалтад орж, бөхийн засуул болж байлаа даа. Одоо 20 гаруй жилийн дараа эргээд харахад, засуул болохоор тэнцсэн 20 орчим залуугаас гурав нь л энэ ажилдаа үнэнч үлдэж дээ.  Анх засуул хийж байхад Анагаахын дээд сургуульд бүтэн сайн өдөр болдог аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд очиж, үнэ хөлсгүйгээр бөх засдаг байсан юм. Тэр үед Бөхийн өргөө ашиглалтад ороогүй байсан. Бөхийн холбоо 1990 онд байгуулагдаж, 1996 онд засуул шалгаруулж авч л байсан үе. Бид чинь хэдийгээр засуул ч гэсэн Спортын төв ордонд болж байгаа барилдааныг үзэхдээ тасалбар авч ордог байлаа шүү дээ.  Түүнээс хойш 24 жилийн хугацаа өнгөрч дээ.

Анх засуул болсны зорилго нь монгол гутлаа бөхтэй холбох байсан. Би чинь монгол гутал хийдэг шүү дээ. Монгол бөхчүүдийнхээ гутлыг хийдэг болъё ч гэж бодож байсан юм. Засуул хийхээр барилдаан болохоор л ажиллана. Бусад үед монгол гутлаа хийнэ. Хувиараа аж ахуй эрхлээд явж байгаа жирийн нэг иргэн байна даа.

-Шалгаруулалт гэхээр мэдлэг чадвар, туршлага гээд олон зүйлийг нь хардаг. Бөхийн засуулыг шалгаруулна гэхээр юуг нь харж авдаг байсан юм бол?

-Дуу хоолой сайтай, жудагтай, бие хаа өндөр сайхан залуучуудыг шалгаруулж авдаг. Биднийг шалгаруулалтад оруулахдаа, уртын дуу дуулуулж, цол дуудуулаад л 20 орчим залууг засуулаар авч байсан. Хүнийг хүндэлж харьцаж чаддаг, ёс жудагтай нь илүү харьж байсан ч гэж болох юм шиг санагддаг. Тэднээс одоо гурав нь засуул хийж үлдсэн байна даа.

Ярилцлагын үргэлжлэлийг http://www.zaluucom.mn/read/4ed3047cc орж уншаарай. 

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ: Энэ жилийн наадам оньсого мэт л байна, хэн яаж барилдахыг хэн ч мэдэхгүй

Дэнж хотойлгон наадах дэлхийд ганцхан монгол наадам эхлэхэд гуравхан хоног үлдээд байна. Энэ жил дэлхий дахинд коронавирус цар тахал гарсан байгаа ч монголчууд бид Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхээр болоод байгаа. Бөхчүүд ч бэлтгэлдээ гарч, эр бяр нь тэгширч буй энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний галаар зочлоод ирлээ. Өнгөрсөн ням гарагт “Хантайшир”-ынхан наадмын өмнөх сорилго барилдаанаа зохион байгуулсан юм. Энэхүү барилдаанд Улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ тэргүүтэй улс, аймгийн цолтой болон залуу бөх нийлсэн 80 гаруй хүчтэн зодоглож, Аймгийн арслан Ж.Алтаншагай түрүүлсэн юм. Сорилго барилдааны дараа Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг “VIP ярилцлага” буландаа урьж, ярилцлаа.

Наадам дөхөх тусам л бяр ороод байх шиг болдог

-Энэ жил коронавирусээс болоод бөхчүүд барилдаан хийж ч амжилгүй наадамтайгаа золголоо. Өвөл бэлтгэлээ ямархуу байдлаар базаасан бэ?

-2020 онд Монгол Улс төдийгүй дэлхий дахинд маш их онцлогтой, сорилттой жил болж байна. Монголчууд коронавирусийг дотооддоо алдалгүй, төрт ёсны наадмаа хийхээр болсон. Бөхчүүд бид наадам болж буйд баяртай байгаа. Энэ жил бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт янз бүр л байгаа байх. Тэр бөхийн бэлтгэл сайн байгаа гэж хэлж таахын арга байхгүй. Яагаад гэвэл энэ өвөл заал танхимын барилдаан болсонгүй шүү дээ. Дор бүрнээ л хувийнхаа бэлтгэлийг базаасан байх. Түүнээс гадна, саяхан сонгууль боллоо. Бөхчүүд хөдөө гадаа их явах шиг байна. Миний хувьд өвөл коронавирус гарахаас өмнө бэлтгэлээ тогтмол хийж байсан. Харин хавар бэлтгэл нэлээд тасарсан. Харин наадмын бэлтгэлдээ гараад, 20-иод хонолоо. Өнөөдөр /2020.07.05/ наадмынхаа сорилго барилдаанд оролцоод байж байна.

-Бэлтгэл тасрахаар тамирчин хүн форм алддаг. Эргээд бэлтгэлээ хийгээд эхлэхээр эргээд барилдаандаа орж эхэлж байна уу?

-Жилийн дөрвөн улиралд өдөр болгон бэлтгэлтэй байж л улсын наадамд өндөр амжилт гаргана. Бэлтгэл дутуу амжилттай барилдаж чадахгүй, ядралт, цуцалт ихтэй байна. Өөрийнхөө санасан мэхийг даалгаж хийж чадахгүйгээс авахуулаад бэрхшээл тулгарна.

-Өвөл зааланд хүчний бэлтгэл л хийж байсан гэсэн үг үү?

-Арваннэг, арваноёр, нэгдүгээр сард бөхийн барилдаанууд хэвийн үргэлжилж байсан. Тэр үедээ заал танхимдаа бүхий л төрлийн бэлтгэлээ хийж байлаа.  Харин вирус гарснаас хойш бол бэлтгэлээ бараг хийгээгүй. Хүн эхлээд эрүүл мэндээ бодох ёстой гэдэг утгаараа халдвар хамгааллын дэглэм барьсан.

-Бөхчүүд бэлтгэлдээ гарч, галууд наадмын өмнөх сорилго барилдаанаа хийж байна. Увс аймгийнхны галын барилдаан энэ сарын 4-ний өдөр болсон юм билээ. Та очиж барилдаагүй юу. Өөр галын сорилгод очиж барилдвал бэлтгэл ямар байгааг илүү их шалгах байсан болов уу?

-Увс аймгийн галын сорилго барилдаан болсон гэсэн. Манайхаас хэдэн бөх очиж барилдсан. Б.Соронзонболд заан маань үзүүр, түрүү булаалдсан байсан.  Миний хувьд дэвжээнийхээ барилдаанд оролцохоор төлөвлөсөн учраас очоогүй. Барилдаан гэдэг бөх хүнд илүү ачаалал өгдөг. Зүгээр бэлтгэл хийгээд 10 барилдахаас ямар барилдаанд зодоглох нь илүү ачаалал өгдөг. Тиймээс өдөр дараалж хүч шавхсан барилдаан хийвэл наадам дөхсөн энэ үед тийм ч зөв биш гэж бодсон. Тэгээд л нутгийнхаа дэвжээний сорилго барилдаанд барилдлаа.

-Нэлээд удаан зодог, шуудаг өмсөөгүй, барилдаагүй гэсэн. Сорилго барилдаанд барилдаж, шөвгийн 6-д үлдлээ. Бэлтгэл ямархуу байх шиг байна?

-Бид чинь олон жил барилдсан учраас зодог шуудаг өмсөхөд түүртэнэ, нэг, хоёр өмсөж байж дасна гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө өвөл бэлтгэлээ тодорхой хэмжээнд хийж байсан болохоор гайгүй байна. Олон жил янз бүрээр бэлтгэл хийчихсэн болохоор бэрхшээл гарахгүй байна аа. Зодог, шуудгаа өмсөөд л барилдахад их сайхан  байна. Өнгөрсөн жилийн наадмаас хойш бүтэн жилийн хугацаанд ямар нэг барилдаанд оролцож, барилдаагүй байсан. Дэвжээнийхээ сорилго барилдаанд барилдлаа.  Их сайхан байна. Хүч ч гайгүй байгаа бололтой санагдлаа.

-Олон жил уралдсан морь наадам дөхөхөөр өөрийгөө сойдог гэдэг дээ. Түүнтэй адил олон жил барилдахаар наадам дөхөхөөр сэтгэл их гэгэлзэнэ биз?

-Гайгүй дээ. Олон жил барилдчихсан, шинээр цол горилж байгаа залуу бөх биш шүү дээ. Өндөр цолонд хүрчихсэн учраас нэг их сэтгэл гэгэлзээд, тэгчих вий, ингэчих вий гэж бодоод байдаггүй. Наадам дөхөх тусам л бяр ороод байх шиг болдог. Эхлээд бэлтгэл гарахад хүнтэй барилдахаар унаад л, сулхан байгаад байх шиг байдаг. 14 хоног бэлтгэл хийгээд ирэхээр яагаад ч юм унамааргүй санагдаад, хүч орчихсон ч юм шиг бодогдоод, сэтгэл зүй их сайхан болчихдог.

 

Ярилцлагын үргэлжлэлийг http://www.zaluucom.mn/read/4f2hg9fc4 холбоосоор орж уншаарай. 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

37.190.111.136Рама   • 2020, 7 сарын 11. 10 цаг 19 минут

Та мину зээ... Баярын мэнд🙏🙏🙏❤️

192.82.66.151Зочин   • 2020, 7 сарын 10. 15 цаг 28 минут

үхсэн баасны чинь наадам

203.91.115.50зочин   • 2020, 7 сарын 10. 10 цаг 19 минут

Бөк Морь хоёр допинг хэрэглэж хүчтэй болдог болсон болохоор хуурамч хүчтэнгүүд болсон харин сум мэргэн байх болтугай

103.111.68.3zochin   • 2020, 7 сарын 10. 8 цаг 05 минут

minii mongolchuud bugdeeree saihan naadaarai

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.