АН-ын даргын сунгаа энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд явагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
АН-ын даргын сунгаа яагаад хойшлогдсон талаар тус намын даргын үүрэг түр гүйцэтгэгч Ц.Туваан хэлэхдээ “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. Өөрөөр хэлбэл АН-ын даргын сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэсэн үндэслэлтэй өргөдөл гишүүдээс ирсэн. Энэ дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулах шийдвэрийг гаргасан” гэв.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
алтанхуыг алтангадсийнхан ардчилалийг умчилж устгаж байсан шууу. алтанхуыг хэрэггүй