Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд "Манчестер Юнайтед" клуб "Астон Вилла"-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 58 оноотой болж, 5 дугаар байрт бичигдэж байна. Үлдсэн дөрвөн тойрогт хожоод, дээр яваа багууд нь нэг л бүдрэхэд гуравдугаар байраар улирлыг дуусгах боломж байгаа юм.
Энэ удаагийн тоглолтын 27 дахь минутад Бруно Фернандеш торгуулийн цохилтоос тооны харьцааг нээж, Гринвуд 45 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Погба 58 дахь минутад нэг гоол оруулж, гүйцээсэн байна.
"Манчестер Юнайтед" сүүлийн 4 тоглолтдоо дараалж өрсөлдөгчөө 3 гоолын зөрүүтэй хожлоо. Энэ Английн премьер лигийн рекорд амжилт болж байгаа аж. 1992 оноос хойш премьер лигт ганц ч баг өрсөлдөгчөө 4 тоглолт дараалж 3 гоолын зөрүүтэй хожиж байгаагүй ажээ. "Манчестер Юнайтед"-ын хувьд "Шеффилд", "Брайтон", "Астон Вилла" багуудыг 3:0-ээр хожсон. Харин "Борнмут"-ыг 5:2-оор буулгаж авсан юм.
Өмнө нь Английн дээд лигт "Ливерпүүл" 1987 оны аравдугаар сард ийм амжилтыг үзүүлж байжээ.
Сэтгэгдэл бичих