Яг одоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр, Баяндавааны зүүн талд усархаг аадар бороо ихээр орсны улмаас замын зорчих хэсэг рүү шороо, чулуу урсан орж зорчих хэсэг бохирджээ. Улмаар тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих