Агаарын үнэмлэхүй их температур 2020 оны 6 дугаар сарын байдлаар Дорноговь аймгийн Хөвсгөл суманд +39.3 хэмд хүрчээ. Агаарын үнэмлэхүй их температур 2020 оны 6 дугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл суманд +39.3 хэм, үнэмлэхүй бага температур Хөвсгөл аймгийн Хатгал суманд -4.1 хэмд хүрлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2020 оны 6 дугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Дорнод аймгийн Дашбалбар суманд 134.5 мм-т хүрсэн байна. Үнэмлэхүй их салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар түр зуур 46 м/с-д хүрчээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл бичих