2020 оны 7-р сарын 11
14 цаг 20 минут

Голомт банк “Hackateen-2020” улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын "Нэст Эдүкэйшн" сургуулиас орон даяар зохион байгуулж буй “Hackateen-2020” програмчлалын улсын олимпиадыг Голомт банк дэмжин ажиллаж, финалын шатанд шалгарсан сурагчдыг хүлээн авч, “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй танилцуулж, санхүүгийн салбар дахь мэдээллийн технологийн нөлөө, технологийн хөгжлийн чиг хандлага зэрэг олон чухал сэдвээр сургалт, илтгэлийг зохион байгуулжээ.

Илтгэлийн үеэр Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг сурагчдад код бичих, багаар ажиллах, судалгаа шинжилгээ хийх, харилцагчаа ойлгох чадвар зэрэг суурь ойлголтуудаас гадна мэргэжил сонголт, мэдээллийн технологийн салбар ирээдүйд өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх, энэ салбарт сурагчдад ямар нөөц боломж байгаа зэрэг өргөн цар хүрээтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. 

Технологийн шинэчлэл, инновацаар салбартаа тэргүүлдэг Голомт банк бүрэн дижиталчлагдсан банк болох зорилго дэвшүүлэн амжилттай ажиллаж, банкны үйлчилгээг дижитал банкаар авах цогц үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байгаа билээ. Бүрэн шинэчлэгдсэн Дижитал банк, Монголын анхны дижитал хэтэвч болох SocialPay үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр тус банкны нийт гүйлгээний 93 хувь нь хүний оролцоогүй, онлайн сувгаар дамжих болжээ. 

“Hackateen-2020” програмчлалын улсын олимпиадын урьдчилсан шатны шалгаруулалтад нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн нийт 750 сурагч оролцож, финалын шатанд 90 сурагч шалгараад байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн1 цаг 14 минутын өмнөХилсээр ял сонссон эр 27 жилийн дараа суллагджээ1 цаг 19 минутын өмнөАлдартнуудын эксдээ зориулсан шивээс юу болж хувирав1 цаг 24 минутын өмнө"Twilight" зохиолын дараагийн ном бэлэн болоод байна1 цаг 29 минутын өмнөТехнологийн акулууд зүрхний өвчинтэй тэмцэж байна1 цаг 39 минутын өмнөХятадтай холбоотой 2.5 мянга гаруй сувгийг хаажээ1 цаг 49 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ1 цаг 54 минутын өмнөВидео: 2021 онд нээлтээ хийх шинэхэн кинонууд1 цаг 59 минутын өмнөNBA дахин эхэлсэн нээлтийн долоо хоногийн шилдэг шагай мултлалтуудын бичлэг2 цаг 9 минутын өмнөONE FC-д тулалдсан Монгол тулаанчдын шилдэг тулаанууд2 цаг 19 минутын өмнөЕвропын Холбооноос элэгний Д вирусын эсрэг эм болох HEPCLUDEX-ийг худалдахыг зөвшөөрчээ2 цаг 24 минутын өмнөМонголчуудын Япон руу хийсэн довтолгооноос сэдэвлэсэн компьютер тоглоом гарчээ2 цаг 29 минутын өмнөАвстралийн Мельбурн хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ2 цаг 34 минутын өмнөУулзлаа, ээж ээ2 цаг 39 минутын өмнөГадаадад гар утсаараа төлбөр тооцоо хийдэг боллоо2 цаг 44 минутын өмнөЗөвхөн аяга таваг угаагч шингэн, цемент 2 ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан эмэгтэй2 цаг 49 минутын өмнөШоронгоос оргосон эмч 100 гаруй таксины жолоочоор матар хоолложээ2 цаг 54 минутын өмнөТуршиж үзэх хэрэгтэй гар утасны 5 тоглоом3 цаг 9 минутын өмнөСогтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч амь насаа алджээ3 цаг 18 минутын өмнө"Хэрэв Майк Тайсон гэх нөхөртэй яг одоо рингэд гарах юм бол ямар ч байсан би болгож тавина"3 цаг 19 минутын өмнөЕ-баримт олгодоггүй иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно3 цаг 24 минутын өмнөАлдартнуудын хүүхэд нас VS одоо үе3 цаг 29 минутын өмнөНорвеги залуу Ж.Хиггинс аваргыг сандаргаж байна3 цаг 39 минутын өмнөNBA дахин эхэлсэн нээлтийн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг3 цаг 49 минутын өмнөХятадад хачигаар дамждаг вирус илэрчээ3 цаг 59 минутын өмнө“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл4 цаг 1 минутын өмнөБ.Батзоригийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ4 цаг 6 минутын өмнөЖанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзварыг хаана4 цаг 9 минутын өмнөЛА Лейкэрс баг Оклахома Сити Тандерт хожигдлоо4 цаг 9 минутын өмнөХэрэглээний халуун ус хязгаарлах байршлууд4 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.