Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан үргэлжлэн явагдаж байна.
Монголчуудын үзэх дуртай соёолон насанд 184 хурдан үрээ бүртгүүлж, шандас сорьсоноос Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнай боллоо.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Х.Аминхишигийн халзан үрээ давхиж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулав.
Айргийн гуравт Хөвсөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, улсын алдарт уяач Г.Батболдын халтар, дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хээр, тавд Ховд аймгийн харьяат, улсын заан Батзоригийн бор үрээ давхилаа.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
vil yavts id urnuj baigaa yum bna gej oilgoloo
Odoo mongol aduugaar uraldaad nemergvi bolsoon. Mongol aduu maani er ni hurdni ch aduu bish yum . Mongol aduugaa hurdni vvldriin aduugaar saijruulj shine hurdnii chigleliin mongol aduu gargaj avah
хүрэн халзан соёолон эрлийз адуу гэж харагдсан. Тэгээд угшлыг нь сонсох гэтэл сурвалжлагчийн асуултанд эзэн нь олигтой хариу хэлсэнгүй. Нэг хүн гаргаж ирсэн гээд л яриад байсан