БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын цахилгаан илгээж, Монгол улсын Үндэсний их баяр наадамд зориулан мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа "БНХАУ, Монгол Улс хоёр орон бол хаяа хаяагаа дэрлэсэн, элэгсэг дотно сайн хөрш, сайн түнш бөгөөд хоёр орны өндөр зиндааны болон олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа урагштай явсаар ирсэн юм. Энэ он гарснаас хойш хоёр тал цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны найрамдлын шинэ түүхийг бичиж байна. Халдварт тахлын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга та Хятад улсад тусгай айлчлал хийж, сэтгэлийн дэмжлэг болон нандин хандив үзүүлсэн нь жаргал зовлонгоо хамтатгах хоёр орны найрамдлын тод жишээ болсон юм. Би Хятад, Монголын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар тантай чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр ард түмний сайн сайхан аж амьдрал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна" гэжээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
eb nairamdaltai baj bai !!! yamarch asuudluud garsan shuuheere shidn !!
Uul n mongolchuud hyatadiig muulaad baigaa yum bish ldee.Hyatadiin olon zuun jil yavuulj irsen oir orchimiin uls undesten gazar nutagiig hamj ideh gesen tednii turiin bodlogotoi tetseldej udii hursen.Zuvhun mongolchuud bish solongos, japan , philippin, veitnam, ,butan, laos,myanmar, nepal, tadjik, kazahstan, tuvd, uigur, enetheg geed.bugd l hytadiin yavuulj irsen bodlogoos bolood hyataduudiig uzen yaddag.Hujaanuudad naiz nuhud, itgeltsel gej baigaagui .Tiimees ch hyatad hun eejees busad n hulhi, amisgalaas busad n hudlaa gej yaridag
ГЯЛАЙЛАА ТАНД, хоёр орон үүрд мөнх найрамдан орших болтугай. Бид мөнхийн хөршөө муулж элдвээр хэлдэгээ болих цаг нэгэнт болсон. Ходоод хагаравч тогоон дотроо гэдэг мэргэн үгийг ямагт санаж, ялихгүй ямаан омог, хоосон хийрхэлээрээ ард олон үр хойчдоо гай бололгүй мөрөөрөө, мэргэн ухаалаг байх нь монгол хүн бүрийн эрхэм үүрэг билээ
Маш их баярлалаа. Монгол болон Хятадын ард түмэн эв найрамдалтай, бие биедээ сайхан сэтгэлээр тусалж үргэлж аз жаргалтай амар амгалантай байх болтугай.
Мөнхийн хөрш, андын түшигтэй БНХАУ- ард түмэнд баяр талархалаа илэрхийлж байна. Хятад улс мандан бадрах болтугай.