Английн премьер лигийн 35 дугаар эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" клуб талбайдаа "Бөрнли"-г хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 93 оноотой болов. Харин "Бөрнли" 50 оноотой болж, есдүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 34 дэх минутад Робертсон гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 69 дэх минутад Родригез хариу барьж, тэнцүүлжээ. "Ливерпүүл"-д 104 оноотой түрүүлэх боломжтой байсан. Энэ тойрогт тэнцсэнээр 102 оноотой түрүүлэх боломжтой боллоо. Гэхдээ "Арсенал", "Челси" клубүүдтэй тоглоно.
Тэгвэл "Манчестер Сити" клуб энэ тойрогт "Брайтон"-ы талбайд зочилж, 0:5-аар бут ниргэлээ. Ингэснээр 72 оноотой болж, хоёрдугаар байртаа бичигдэж үлдлээ. Энэ тоглолтод Стерлинг 3 гоол оруулж, 17 гоолтой болж ирлээ.
Харин "Челси" энэ тойрогт "Шеффилд"-ын талбайд зочилж, 3:0-ээр хожигдов. Ингэснээр "Челси" 60 оноотой хэвээр үлдлээ. Харин "Шеффилд" 54 оноотой болж, зургадугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 18, 77 дахь минутад Макголдрик хоёрыг оруулсан. Дунд нь 33 дахь минутад Макберни гоолджээ. Энэ тойрогт "Лестер", "Манчестер Юнайтед" клубүүд өрсөлдөгчөө хожвол "Челси" 5 дугаар байр руу уанана.
Сэтгэгдэл бичих