Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо:
7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн НЗДТГ-ын LED дэлгэцээр гарна.
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд:
7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 09:00- 16:00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн
Үндэсний музейд:
7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 9:00 - 16:30 “Эрийн гурван наадам” үзэсгэлэн
Богд хааны ордон музейд:
7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Чойжин ламын сум музейд
7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 09:00- 17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ
Байгалийн түүхийн музейд:
7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Монголын уран зургийн галерейд:
7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 09:00 - 17:00 цагуудад дараах үзэсгэлэнгүүд гарна. Үүнд:
-“Түүх агуулсан плакатууд”
-“Хотын байгаль”
-“Аж байдлын монгол зураг”
-“Хосгүй үнэт бүтээлүүд”
-Сэтгэлгээний эрх чөлөө
-“Монголын соц-реалист дүрслэх урлаг” үзэсгэлэнгүүд
Улаанбаатар хотын музейд:
7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд:
7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 10:00- 17:00 "Монголын нэг өдөр” Нэгэн сэдэвт зураг, кино толилуулах Виртуал музейгээр аялуулах
Хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд:
-"Цаасан нугалбар тоглоом”
-Эвлүүлдэг тоглоом танилцуулах
Монгол арт галерейд:
7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 10:00-17:00 Монголын ахмад алдарт зураачдын шилдэг уран зургууд Залуу уран бүтээлчдийг дэмжсэн “Монгол арт маркет” үзэсгэлэн худалдаа Урлаг судлалын ухааны доктор, зураач Ч.Болдбаатарын үзэсгэлэн
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр:
7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” тоглолт “Best of classics” /UBS, TV1, Боловсрол телевиз, TV 25 сувгуудаар/
Улсын драмын эрдмийн театр:
7 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд “Найргийн тэнгэр” контент UBS телевиз болон байгууллагын албан ёсны сошиал сувгуудаар цацагдана.
Сэтгэгдэл бичих