Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харвааны тэмцээнд 19 аймаг Улаанбаатар хотоос 9 дүүргийн багууд оролцож байна.
Тэмцээнд 82 багийн 650 гаруй харваач бүртгүүлж өмнөх жилүүдээс хамгийн олон харваач цэц мэргэнээ сорьсон билээ. Өнөөдрийн байдлаар шөвгийн дөрвөн баг тодорсон байна. Тэмцээнд ахмадын 10 насанд хүрэгчдийн 82. Нийт 92 багийн 756 харваач бүртгүүлж Амнөх жилүүдээс хамгийн олон харваач цэц мэргэнээ сойж байна.
Шөвгийн дөрөвт тунан үлдсэн дөрвөн багийг танилцуулъя.
-Хан хэнтий
-Улаанбаатар Төмөрзам
-Болдтөмөр Ерөө гол
-Өмнөгоь аймгийн багууд тус тус шалгарсан байна.
Яг одоо Улаанбаатар Төмөр зам, Ханхэнтийн шагайн харваачид мөнгөн медалийн төлөө энэ тэнцүү өрсөлдөж хоёр баг тэнцсэн. Харин Ханхэнтий аймгийн харваач Монгол улсын даяар дуурсагдах дархан мэргэн С. Энхтөр дүүжинг харваж оносноор Хэнтий аймгийн Б.Амгаланбаяр ахлагчтай баг мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө Дорноговь аймгийн Болдтөмөр Ерөө багийн харваачидтай өрсөлдөж байна.
Сэтгэгдэл бичих