Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээний ялагч тодорлоо. Энэ жил нийт 92 багийн 800 гаруй харваачид цэц мэргэнээ сорьцгоож, тэргүүн байрыг Хэнтий аймгийн Монгол Улсын хошой мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай “Ханхэнтий” баг эзэллээ. Харин хоёрдугаар байрыг Дорноговь аймгийн Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш. Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр Ерөө” баг, гуравдугаар байрыг Монгол Улсын хошой мэргэн Л.Болд ахлагчтай "Улаанбаатар Төмөр зам" багийн харваачид хүртлээ.
Сэтгэгдэл бичих