Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харвааны тэмцээнд 19 аймаг, Улаанбаатар хотоос 9 дүүргийн багууд оролцлоо.
Тэмцээнд ахмадын 10, насанд хүрэгчдийн 72 нийт 82 багийн 650 гаруй харваач бүртгүүлж цэц мэргэнээ сойж оролцсон байна. МУ-ын Даяар дуурсагдах дархан мэргэн 2, МУ-ын Үлэмж дархан мэргэн 42, МУ-ын дархан мэргэн 17, МУ-ын гарамгай мэргэн 42, МУ-ын хошой мэргэн 22, МУ-ын мэргэн 77, Харьшгүй мэргэн 41, Аймгийн гоц мэргэн 159 хүн оролцжээ. Нийт харваачдын 53.2 хувь нь улсын болон аймгийн цолтой. Мөн оролцогчдын 65.2 хувь нь 18-35 хүртэлх насны харваачид байжээ. Хамгийн ахмад харваач нь 87 настай Дундговь аймгийн харваач Монгол Улсын хүндэт мэргэн С.Дагвадорж, хамгийн залуу харваач нь Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат 15 настай Сумьяабазар байлаа.
Шагайн харваан наадгай амжилттай өндөрлөж Хэнтийн аймгийн харваачид тэргүүн байр эзэлсэн. Энэ жилийн баяр наадмаар Хэнтий аймгийн харваачид анх удаа улсын баяр наадамд шагайн харвааны төрлөөр тэргүүн байр эзэлсэн амжилтыг гаргалаа.
Харин ахмадын шагайн харвааны тэргүүн байрыг Дундговь аймгийн Монгол улсын хошой мэргэн Г.Тулга ахлагчтай Дундговь аймгийн харваачид хүртсэн юм.
Харин шагналт найдугаар байранд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Монгол улсын гармгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галвын зам” коипаний баг
Долдугаар байранд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Монгол улсын гарамгай мэргэн Э.Машбат ахлагчтай Баянхонгор аймгийн “Харчуул” компаний баг
Зургадугаар байранд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай алдар спорт хороо “АПУ” компанийн баг
Тавдугаар байранд Хөвсгөл аймгийн Чандмань өндөр сумын уугуул А.Ариунгэрэл ахлагчтай “Өндөрлөг өрөг ” компанийн баг
Дөрөвдүгээр байранд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Монгол улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн харваачид тус тус шалгарчээ.
Сэтгэгдэл бичих