2020 оны 7-р сарын 16
8 цаг 00 минут

Я.Содбаатар сайд аа, ядарсан иргэдээр чинь бизнес хийж байх вий, шалгаарай

Шинэ Засгийн газрын сайдууд наадмын өмнө ажлаа авсан. Иргэд, тэр дундаа гадаадад гацсан хүмүүс шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын Шадар сайд Я.Содбаатарыг дорвитойхон шийдвэр гаргаж, олигтойхон зохицуулалт хийх байх гэж найдаж, хүлээж, нүдээ ширгэтэл харж байна.  Монгол Улс чадлынхаа хэрээр иргэдээ татаж авч байгаа гэдэгт итгэж байна. Арай ч хилээ хаачихаад, харийн нутагт хатаж үхэх шахаж байгаа иргэдээ авахгүй гүрийж байгаа гэдэгт итгэхгүй нь. Тэдний хэлээд байгаа чадлынх нь хэр энэ гэдэгт итгэхийг хүсэж байна. Гэхдээ л шинэ Шадар сайд зохицуулалтыг илүү их хийгээд, Монголын чадлыг жижигхэн ч болов нэмэгдүүлээсэй. 

Я.Содбаатар сайд ажлаа авсныхаа дараа буюу энэ сарын 9-ний өдөр УОК-ыг хуралдуулж, гадаадад гацсан иргэдээ татаж авах ажлыг эрчимжүүлэхийг судлах талаар ам ангайсан нь бага ч болов найдлага төрүүлж байгаа юм. Гол нь зүгээр л ам ангайсан биш ажил хэрэг болгоосой л гэж залбиръя. Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа. Долдугаар сард манай улс  11 удаагийн захиалгат нислэгэээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлсэн. 

Мөн л албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр  2020 оны нэгдүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12853  иргэнийг татан авсан байна.  Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэр дунд нэн яаралтай ирэх хүсэлтэй олон иргэн бий. Эхнээсээ өлсөж үхэх дээрээ тулсан оюутнууд ч байна гэсэн мэдээлэл гарсан. Албан бус мэдээллээр хэд хэдэн хүн ч харь газар амь насаа алдсан. Нөхцөл байдал хүнд байгаа. 

Өнөөдрийг хүртэл гадаадад гацсан монголчууд маш олон төрлийн гомдол гаргаж байна. Хэн хүнгүй, дарга, сайдгүй л харсан, уншсан байлгүй.   Хамгийн гол нь гадаадад гацсан иргэдийг авчрах зардал мөнгө тэнгэрт тулсан. Энд авчраад өгч байгаа хоол унд нь хэцүүхэн. Тусгай үүргийн нислэгт багтахын тулд хахууль өгч байж эх орондоо ирсэн гэх гомлдол маш их гарсан. Одоо ч гарсаар л байгаа.  Олон дунд олиггүй хүмүүс олон л байгаа байх. Олиггүй хүмүүс олигтой юм ярьдаггүй нь ч үнэн. Гэхдээ л олны үг ортой гэдгийг мартаж болохгүй. 

Засгийн газрын хэмжээнд, УИХ-аараа шийдвэр гаргаад, ажилладаг. Дунд шат руугаа ирэхээр ажил хийдэг хүнгүй болоод, авлига авагчдынх нь тоо нэмэгддэг гэх яриа бий. Оргүй үг ч биш байх шүү. Дунд шатны "хурган дарга" нар хэрээс хэтэрсэн. Тиймээс Шадар сайд аа, гадаадад гацаад, мөнгө төгрөггүй болоод, эх орондоо ирэх гэж үйлээ үзэж буй ядарсан хэдэн иргэдийг чинь шулж, идэхийн хүслээ дийлэхгүй дарга нар чинь бизнес хийж байх вий дээ.  УОК-ын болоод эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд шалгалт хийсэн байсан.  Тэдний ажлыг шалгаад яах вэ дээ, хийх ёстой ажлаа хийж л байгаа нь ойлгомжтой. Харин гадаадад гацсан иргэдээ авчрах ажлыг үнэхээр хийж чадаж байна уу. Монгол Улс бүх чадлаа шавхсан уу. Иргэдийг авчирч байгаа зардал мөнгө бодит уу. Хээл хахууль автсан уу гэдгийг шалгасан уу. Гол ажил чинь тэр юм биш үү. 

Яагаад МИАТ-аас гадна, бусад агаарын тээврийн компаниа дайчилж болохгүй гэж. Тусгаарлах байрын хүрэлцээ нь дутмаг байгаа юм уу, тэдэнд үйлчлэх эмч, сувилагчид нь хүрэлцэхгүй байна уу гэдгийг шалгасан уу. Улаанбаатар хотод 640 гаруй зочид буудал байгаа учраас тусгаарлах байр хүрэлцэхгүйн зовлон байхгүй гэдэг мэдээлэл ч гарч л байсан. Бас л бодолцох л асуудал. Бид энд коронавирус гарсан гэдгийг таг мартан наадамлаж, найрлаж байна. Хөдөө орон нутагт амны хаалт зүүж байгаа ширхэг ч хүн алга. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр.  Ийм байхад тусгаарлах байрныхаа асуудлыг шийдээд, гадаадад гацсан иргэдээ татах ажлаа жаахан эрчимжүүлэх цаг болсон юм биш үү. Мэдээж халдвар, хамгааллын дэглэмээ бид сулруулж болохгүй байх. Гэхдээ л Шадар сайдын шийдэл хэрэгтэй л байна, энэ бүхнийг эвтэйхэн зохицуулахад.  

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.20зочин   • 2020, 7 сарын 17. 16 цаг 37 минут

Хахууль авч эх оронд нь авчирдаг улс гэж байдаг юм уу. энэ төрийн албан хаагчид хэн гээчид болчихсон юм бэ . ,Хээл хахууль авдаг бүх нүх сүв гарц журамыг бүгдийг нь таслан зогсоох хэрэгтэй, Хөл хорионоос болоод орлоггүй СУЛ ЗОГСОЖ БАЙГАА ГАДААДЫН ӨЧ ТӨЧНӨӨН ОНГОЦНУУДЫГ түрээслэж байгаад гадаадаас ард иргэдээ үтэр түргэн авчрах хэрэгтэй. Хоёр талынх нь зардлыг өөрсдөө төлдөг байхад ямарч улсын нисэх онгоцнууд дургүйцэхгүй зөөгөөд авчраад өгнө. энэ дэлхийд хийе гэвэл бүтэхгүй юуч байхгүй хийхгүй гээд хахууль авъя гэвэл шалтаг мундахгүй .

202.9.46.6Иргэн   • 2020, 7 сарын 17. 10 цаг 34 минут

Хахууль авч байгаа нь үнэн шүү дээ. Энхтүвшин суудлаа тавьж өгч байгаа нь авах юмаа авсных биз. Хүүхдээ ч сайдан суудалд суулгаад. Түүнээс биш дуугуй суудлаа тавьж өгөхгүй. Нэг их иргэдээ авсан хүн болж 10-50 саяын хахууль авчихаад. Ёстой зальжин царайтай амьтан шүү

193.154.197.94Зочин   • 2020, 7 сарын 17. 0 цаг 24 минут

huiterhees omno avaarei gadaa honoh hetsuu bna shu

193.154.197.94Зочин   • 2020, 7 сарын 17. 0 цаг 23 минут

avj amijahgui baigaa humuusdee tuslamjiin mungu ug ted hetsuudleee

66.181.161.97Зочин   • 2020, 7 сарын 16. 23 цаг 55 минут

Гадаадаас ирэхэд том танил сайдаас дээш, тэгээд авилга 2 л хэрэг болно. 15 ны транзит нислэгт 2 нялх хүүхэдтэй хүн оруулах гээд барсанүй. Нислэгт орох хүмүүсийн нэрсийг гаргах гэж бараг 14 хоног болдог юм бна. Дараа нь Тагнуул, цагдаа г.м 5 газраар явж шалгуулж зөвшөөрөл авдаг гэнэ. Хамгийн сүүлд нь хамгийн том дарга нь тушаал гаргадаг гэнэ. Энэ болгон дээр авилгал өгсөн хүнээ чихдэг юм бна. Тэгээд манай нялх хүүхэдтэй хүн хасагдсан. Тэр 5 шаардлага гэдэг нь худлаа шүү

211.222.151.13Batsuh   • 2020, 7 сарын 16. 20 цаг 00 минут

Sodbaatar ene mungunuus n tusgal avdag

103.111.68.3Зочин   • 2020, 7 сарын 16. 17 цаг 24 минут

Солонгосоос ирэх хахуулын мөнгө 3,000,000вон.Энэ мөнгийг өгөхдөө нөгөө хүн нь УОК-т хандив өгч байна гэж аятайхан аргалах замаар хэлээд өгч байна.Элчингүүд бол зовсон ард иргэдээ шулж, мөлжиж байгааг хараад гутах, зүрх зүсэм байна.Солонгост 3 сар ажилж зовж2 олсон хэдэн төгрөгөө муусайн хулгайчуудад өгөөд эх орондоо ирж байна гэж бодохоор Монголын энгийн ард иргэдээ маш ихээр өрөвдөх юм.Та бүхэн Солонгосоос ирсэн хүмүүсээс асуугаад нэг үзээрэй.

192.82.65.53я   • 2020, 7 сарын 16. 16 цаг 47 минут

Ждүчин хулгайч содбаатар өөрөө авилга вана даа, тэр шударга ажиллаж чадахгүй хүн шд

202.9.40.66Зочин   • 2020, 7 сарын 16. 16 цаг 18 минут

chadlaarai l zoogood baigaa boltoi shv enenees ilvv yaax bolj bna

202.126.88.139zochin   • 2020, 7 сарын 16. 17 цаг 32 минут

Baigaa bolomjooroo l ajillaj bna hunjliinhuu hireer huluu jii gedeg biz de alivaa umand eh orniihoo erh ashigiig bodoltsooch

202.126.88.139zochin   • 2020, 7 сарын 16. 17 цаг 39 минут

Zuuj l bna hveej bai. Bolomjtoi zvil shaard. Hvn bolgon duraaraa bj bolohgvi .bidend tur bii.

91.164.33.213нууц   • 2020, 7 сарын 16. 16 цаг 00 минут

европоос буцах хахуулийн мөнгө 10 сая төгрөг гэдгийг биеэрээ үзлээ үүнийгээ 2 хүн хувааж авдаг юм байна монголд очисон хойноо илчилнээ энэ бол аймшаг

66.181.182.181Зочин   • 2020, 7 сарын 16. 14 цаг 15 минут

ЖДҮ-чин Содбатаар шударга ажиллаж чадах уу даа?

109.89.151.254Зочин   • 2020, 7 сарын 16. 14 цаг 08 минут

Хулгайч хулгайчаа шалгуулнаа гэж байхгуйтэй адил Содбаатар еерее хулгайч. Хулгайч сайд еронхийлегч болдог улс дэлхийд зевхен монгол.

202.55.188.93Зочин   • 2020, 7 сарын 16. 14 цаг 03 минут

Арын хаалга цавчаагаа л больчих ухамсар бий гэж найдахаас

202.126.89.111zochin   • 2020, 7 сарын 16. 14 цаг 00 минут

Gadaadad gatssan irgediig eh orond ni iruuleh tald sanaa tavij niitlel bichsen ene setguulchid bayarlalaa.

202.179.26.223Зочин   • 2020, 7 сарын 16. 13 цаг 29 минут

Үнэхээр л авлига авч, тэр жагсаалтанд оруулдаг гэдэг нь үнэн бол АТГ одоо энэ талаар мэдээлэл худалдан авна гэсэн зар өгч болдоггүй юм уу? Нууцыг чандлан сахина, өөр ямар болзол хэрэгтэй байна, тэрийг ньтавиад. Үнэхээр хүний зовлон дээр мөнгө хийсэн бол тэрийг нь илрүүлэн, зогсоох нь АТГ-ийн ажил биз дээ. Энэ олон хүн энэ талаар бичээд байгаа юм чинь ямар нэгэн хэмжээгээр үнэний хувьтай л байх. Тэгээд тэр өр тавьж, авлигын мөнгө босгож, шатсан хүмүүс нь шархаа нөхөг л дээ. Төр жаал цэвэршиж авна даа.

202.9.46.6зочин   • 2020, 7 сарын 16. 13 цаг 21 минут

ярих шиг амар зүйл үгүй. иргэд татан авах асуудлын цаана татан авахаас ч илүү ямар хэцүү асуудлууд байгааг тооцох хэрэгтэй юм. Эрсдэлтэй асуудал үүсвэл үүнээс ч хэцүү болохыг ухаарах хэрэгтэй байх. бүхийл бололцоогоороо ЗГ болоод бусад байгууллагууд ажиллаж байна шүүд ээ

176.63.23.109Зочин   • 2020, 7 сарын 16. 11 цаг 31 минут

Солонгосоос 800 мянган вон хахуульд өгсөн байна

66.181.161.101Зочны индер   • 2020, 7 сарын 16. 11 цаг 01 минут

Шадар сайд Шуурхай ажиллаж байгаад баяртай байна.Одоо бусад иргэдээ хурдан авч ирээсэй гэж бодож байна.

64.119.21.218Зочин   • 2020, 7 сарын 16. 10 цаг 54 минут

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед зочид буудлуудыг шууд дайчлах хэрэгтэй шүү шадар сайдаа . Шийдэмгий хөдлөөд энэ урин дулаан цагт хүмүүсээ гялс татаад авчихвал маш их хэрэгтэй шүү

202.9.46.61zochin   • 2020, 7 сарын 16. 10 цаг 51 минут

ersdel bagatai solongostoi hilee neegeed irgenee l oruulch.chee. arai l heterlee.Sodbaatar yugaa medehew nuguu popordog, surjin yridag ni l medne sh dee

43.228.129.20зочин   • 2020, 7 сарын 16. 10 цаг 26 минут

Гадаадад гацсан иргэдээсээ авлига авч авчирдаг гэсэн шум маш их гардаг боллоо юу гэсэн үг бэ ерөнхий сайдаа тэр хүмүүс чинь тэндээ ядарч зовж орлоггүй болчихсон өвчинд нэрвэгдчихсэн хөөрхийлэлтэй хүмүүс шүү дээ эх орон элгэн нутгаа бараадаж байхад нь зам зуураас нь мөнгө олдог бизнесс газар аваад байгаа юм биш үү ,ерөнхий сайдаа таслан зогсоож яаралтай тусламж үзүүлж маш олон онгоц түрээслэж байгаад хамаагүй эх орныхоо иргэдээ зтэр түргэн авчрах нь таны ариун үүрэг шүү. Тэр хүмүүс чинь зардлаа өөрсдөө гаргана,гэхдээ илүү төлж чадахгүй шүү.

207.172.164.25Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 57 минут

2 сард 18 хоногийн хугацаатай АНУ-д ирээд гацсан өндөр настан 5 сар гаруй болж байнаа. Кореан аэр болон бусад компаниудын нислэгүүдийг 7 хоногт 1-2 удаа нисгэж буцах билетээ ашиглах боломж олгоно уу. Монголчууддаа хилээ нээ

202.21.108.179Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 47 минут

гэр бүлийн 4 хүн ирэхдээ 20 000 000 төг болсон гээ биз дээ арай л

173.72.190.130Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 40 минут

Chadliiha hereer bla ged irgedeere business hiij bgan bol hudal zuil bish. Yg yriul neg tataj avaad bga ym bhgu oorsdoo buh ymaa yrdiihos 2 dahin iluu tolbor toloodl irtsgeej bga UOK bol zugeer tednii undsen huuliar olgogdsn erhiig booj hayj bgad butsaaj neesnee negl avraad tataad avtsn gej yriad bn

66.181.187.109Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 39 минут

Sodbaatar shalgaad yadiin hurelsuhiin l zaavraar shaaj bgaa shde

203.98.76.100Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 31 минут

yum bolgoniig yah gej ingej mushgij baidag yum be ene heden turiin alba haagchid chini noir hoolgui bayar naadmaar ch amrahgui ajillaj bna neg ih hardaj serdsen humuus baihiin

173.72.190.130Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 42 минут

ugaasaa harlsn sedev hogshoon. Toriin alban haagch nar bol sn ajilajl bga ghdee tednii darga said nar yg ajilj bnu. Hervee ted nariig omoorood bval zugeer bogs doloogchl gej heliida

122.201.22.19МИАТ-ын захирлыг өөрчил   • 2020, 7 сарын 16. 9 цаг 18 минут

МИАТ компанийн захирлыг өөрчлөх хэрэгтэй. Эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүсээс авлига авч билет бичиж байна гэсэн яриа бүр хавраас л сонсогдож байсан. Содбаатар сайд та анхаарна уу.

202.179.26.223Зочин   • 2020, 7 сарын 16. 13 цаг 33 минут

МИАТ-г эсвэл хувьчлах эсвэл төрийн өичийн,өөрөөр хэлбэл ард түмний өмчийн юм бол ард түмнийхээ зовлон дээр мөнгө хийж байгаа удирдлагыг эсвэл тэр шийдвэрийг нь гаргасан хариуцлагатныг хариуцлагад тат

202.21.116.171Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 05 минут

Шинэ шадар сайд Содбаатар болсоноос хойш монгол оронд үхэл зовлон их гарах боллоо.

150.129.141.253з   • 2020, 7 сарын 16. 9 цаг 16 минут

сонин дүгнэлт байна

103.212.117.88Ган үзэгтэг   • 2020, 7 сарын 16. 8 цаг 57 минут

Шадар сайддаа ажлын амжилт хүсье. Нэн тэргүүнд гадаадад байгаа иргэдээ эх оронд нь чухал болоод байна. Төрийн туршлагатай парламентчийн хувьд өөрт чинь үнэхээр их найдаж байгаа шүү.

202.126.89.132Zochinz   • 2020, 7 сарын 16. 8 цаг 56 минут

Shadar said sain ajillaj bgaa. Dahiad olon olon igredee tataj avchirnaa gedegt itgej bna

64.119.21.45Zuv hun   • 2020, 7 сарын 16. 8 цаг 49 минут

Saihan tsag irne gdgt itgej bn. Gadaadaas irgedee chadliinha hemjeegeer tatsaaar l bga. Minii huvid sain ajillaj bga gj bodoj bn. Shadar saidad talarhal ilerhiilie

66.181.187.109Зочин   • 2020, 7 сарын 16. 9 цаг 40 минут

Buuljis tsutgatal pyaldaga shaalaa daa

202.21.107.123Зочин   • 2020, 7 сарын 16. 11 цаг 42 минут

Жижигхэн тархиныхаа хэрээр сэтгэх юм аа. Хатингиршсан тархит!!!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.