Ц.Батцэнгэл: Хүний биед удаан хадгалагддаг вирусээс болж хүмүүс зуны улиралд ч ханиад хүрэх нь элбэг

Харшил болон ханиадаа ялгахгүй тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй

Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс ханиад томуугаар өвчилдөг. Гэвч сүүлийн үед урин дулааны улиралд ч ханиад томуу авч, хүндрэх тохиолдол түгээмэл ажиглагдах болжээ. Иймд зуны улирлын ханиад, түүнийг хэрхэн харшлаас ялгаж ойлгох ёстой талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасгийн их эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.
     -Хүмүүс хүйтэн сэрүүний улирал гэлтгүй зуны урин дулаанд ч ханиад авах нь түгээмэл болсон байна. Энэ нь юутай холбоотой вэ?
      -Ханиад гэдэг нь амьсгалын замын цочмог вирусийн халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл, энэ нь вирусийн халдвар буюу томуу, томуу төст өвчин. Ингэхдээ агаар дуслын замаар, хүнээс хүнд дамжин халдварладаг. Вирус буюу бичил биетний халдварт өвчин гэсэн үг. Дэлхий дээр 200 гаруй нэр төрлийн хүнээс хүнд дамжин, агаар дуслын замаар халдварладаг вирус оршин тогтнож байдаг. Ялангуяа хүйтэн сэрүүний улирлаар тухайн вирусийн гаралтай томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт ихэсдэг. Энэ нь томууг үүсгэгч нь гадаад хүйтэн агаарын температуртай орчинд идэвхтэй, тэсвэртэй байдагтай холбоотой.  Зарим вирус зөвхөн улирлын шинж чанараар хүйтэн сэрүүний улиралд тархаж дэгддэг бол зарим хэлбэрийн вирус нь бүтэн жилийн турш хүний биед тодорхой хэмжээнд хадгалагдаж байдгаас үүдэн хүмүүс зуны улиралд ч ханиад авах тохиолдол элбэг байдаг.
   -Маш олон төрлийн вирус оршин тогтнодог гэлээ. Тэгвэл вирус бүр өөр өөрийн шинж тэмдэгтэйгээр илрэх үү?
     -Энтеровирус нь ханиадны шинжээс гадна гэдэс өвдөх, гүйлгэх зэрэг ходоод гэдэсний хямралаар илэрдэг. Харин рино-вирус нь амьсгалын дээд замын үрэвсэлт ханиадны шинжийн зэрэгцээ хамрын хөндийн салстад илүү бай эрхтэн болон үүрлэж, өвчлөл үүсгэдэг. Адиновирус нь жилийн турш томуу өвчин үүсгэдэг. Тийм учраас амьсгалын замын цочмог халдвар авсан тохиолдолд нэгдүгээрт амьсгалын дээд замын гуурсан хоолой, салст бүрхэвч рүү вирус нэвтэрч, үржсэний дараагаар цус руу нэвтэрдэг. Ингэсэн үедээ вирус бүх биеийн хямралыг үүсгэдэг. Вирус эхний үед хүний биед голомтолсон шинжтэйгээр амьсгалын замын дээд замд эс рүү нэвтэрч орж, ховхорч унаснаар амьсгалын зам руу бактерийн халдвар үржих үүд хаалга нээгддэг. Улмаар ханиад хатгаагаар хүндрэх тохиолдол элбэг тохиолддог. Ялангуяа бага насны хүүхдүүд, дархлаа суларсан хүмүүс, 65-аас дээш настай, архаг хууч өвчтэй, зүрх судасны өвчтэй зэрэг хүмүүс амьсгалын замын цочмог вирусийн ханиад авах цаашлаад хатгаагаар хүндрэх тохиолдол элбэг.
    -Амьсгалын замын халдварт өвчнөөр хүндэрсэн тохиолдолд хүний бие махбодод  ямар эрсдэлүүд үүсэх вэ?
    -Амьсгалын замын халдварын үед түгээмэл тохиолдож байгаа хүндрэл бол уушигны цочмог хатгаа, вирусийн шалтгаант уушигны үрэвслээр хүндрэх, амьсгалын дутагдалд орох, олон эрхтний дутагдалд орж нас барах тохиолдлууд бий. Амьсгалын замын вирус нь уушгийг хамарч гэмтээн, уушигны хатгааг үүсгэж цаашлаад амьсгалах талбайгүй болгодог. Ингэснээр  амьсгалын дутагдалд орж, амь насаа ч алдах эрсдэлд хүрч болдог. Жил болгон дэлхийд улирлын томуугаар 250 мянгаас 500 мянга орчим хүн нас бардаг. Уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүний тоо жил ирэх тусам төдийлөн буурахгүй байна. Өндөр түвшинтэй нас баралтын шалтгаан болж, жил бүр нас баралтын тоо дээгүүр байрыг эзэлж, шинжлэх ухаан хөгжсөн хэдий ч хатгаагаар нас барах тохиолдол өндөр байсаар байна.
       -Ханиад хатгаагаар хүндрэхэд хувь хүнээс шалтгаалсан хүчин зүйл байдаг уу?
       -Нөлөөлөгч хүчин зүйлс их. Жишээлбэл, нэгдүгээрт, амьсгалын замын цочмог вирус, хоёрдугаарт орчны эрүүл ахуйн нөхцөл, түүнээс гадна хүмүүсийн дунд антибиотикийг дур мэдэн, их хэмжээгээр хэрэглэдэг гэх мэт. Яг үнэндээ антибиотикийг эмх замбараагүй хэрэглэснээс болж олон эмэнд тэсвэртэй, антибиотик үйлчлэхгүй бактерийн омгууд үүсдэг. Ингэснээр ердийн бактери устгах эмчилгээг хэрэглэхэд тухайн хүний бие дэх бактери үхэхээ больсон байдаг. Манайхан антибиотикийг талхтай адил худалдан авч, чихэр шиг хэрэглэж байгаа нь буруу. Тэр тусмаа тун, эмчилгээний заалтгүйгээр хэрэглэсээр л байна. Эмх замбараагүй антибиотикийн хэрэглээнээс болж бактериуд нь тухайн эмэнд дасал болчихсон байдаг. Хэдийнээ дасал болчихсон бактериуд нь арилахгүй явсаар хүнээс хүнд дамжин халдаж, хатгаа өвчинг үүсгэдэг. Бактерийн халдвар үүссэнээс болж нас барж байгаа тохиолдлуудын дийлэнх шалтгаан нь бактерийн халдвар цусанд нь нэвтрэн орж үжлийн шалтгаантай олон эрхтний дутагдлаар нас барах тохиолдол болдог.
     -Харшил болон ханиадны илрэх шинж тэмдэг төстэй байдгаас хүмүүс харшил, ханиад хоёрыг ялгахгүй тохиолдол их. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ, заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай юу?
    -Гадаад орчин дахь харшил төрүүлэгчийг хүний бие махбод хэт мэдрэг байдлаар хүлээн авч, харшлын урвал үүсэж ханиадтай төстэй эмнэлзүйн шинж тэмдгүүд үүсдэг. Хамар битүүрэх, нус гоожих, нүднээс нулимс гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн үед ханиад уу аль эсвэл харшил уу гэдгийг ялгах нь нэг талаар их төвөгтэй. Харшил төрүүлдэг хүчин зүйлтэй харьцсан тохиолдолд харшил сэдэрнэ. Одоогийн байдлаар ургамлын тоос тоосонцор агаарт дэгдэж байгаа. Энэ тохиолдолд ургамлын тоосны харшилтай хүмүүс сүүлийн үед нилээн ихсэж байна. Ургамлын тоосны харшилтай хүмүүс тухайн харшил сэдрээдэг зүйлтэй контактлах үеэр сэдэрдэг гэсэн үг. Харин ханиад хүрсэн үед үрэвслийн шинж тэмдэг нь илүү давамгай, халуурах, шинж тэмдгүүд байдаг. Хэрвээ харшил болон ханиадаа ялгахгүй тохиолдолд яах аргагүй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Мэргэжлийн эмчид хандаж чухам юунаас болж байгаа шинжилгээ хийн тогтоолгох хэрэгтэй. Чухамдаа хүний эрүүл мэнд, амь нас гэдэг бол бүхнээс үнэтэй. Тэгэхээр өөрөө өөртөө хайртай, өөрийнхөө эрүүл мэндийг үнэлж, цэгнэж, мэргэжлийн эмчид хандаж үзүүлж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
       -Бага насны хүүхдүүд ханиад томуунд ихээр өртдөгийн шалтгаан юу вэ?
      -Бага насны хүүхдүүд, ялангуяа 2 хүртэлх насны хүүхдийг томуугийн эрсдэлт бүлэгт хамаатуулан авч үздэг.  Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо сул хөгжсөн байдаг. Бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны вирус нь агаар дуслын замаар халдварлагддаг.
      -Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
   -Ханиад нь өөрөө агаар дуслын замаар дамжин халдварладаг тул үүнийг хийвэл огт ханиад хүрэхгүй гэсэн зүйл байхгүй. Харин аль болох дархлаагаа дэмжих хэрэгтэй. Мөн хоол ундаа сайн идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Бас гэр доторх агаарын орчин чухал байдаг. Гэр бүлийн нэг хүн ханиад хүрэхэд агааржилт муутай бол бусад хүмүүст вирус халдварлах нөхцөл болдог юм. Иймд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байхыг зөвлөе.
      -Ярилцсанд баярлалаа.
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.34.98123   • 2020, 7 сарын 16. 11 цаг 44 минут

удам дамжсан мундаг эмч шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.