Улсын онцгой комиссын шийдвэрээ өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авлаа. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр дахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирлээ.
Энэхүү нислэгт бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлажээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
amerkaas gants c130 awaad ene heden irgedee dvvrtel n chiheed ireechdee tuwgtei ym
Эх орон шиг сайхан юм хаа байхав ээ. Хэрүүл маргаан, атаа жөтөөгүй элэгсэг ,бие биенээ хүндэлж амьдарцгаавал амьдралын утга учир нь шүү дээ.