Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бураатын гүүр нурсан учир явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Тодруулбал, тус сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны “Бураат” гэдэг газар 07.14-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас Бураатын гүүр нуржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр “Жол” ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг очиж шалгасан байна.
Тухайн гүүрэн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон тул аймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Аймгуудад зам дээр тавих ослын тэмдэглэгээ,,,эрээн тууз ч байдгүй юмуу,,,тээврийн цагдаа онцгойгийн нөхдүүд ийм үед юу хийхээ мэдэж баймаар юм даа,,хэдэн чулуу тавьсан болоод харуулж суух чгэж дээ,,, шадар сайдаа ,,төрийн байгуулалгууд ХӨДӨӨД их амрасан байдалтай байгааг анхаараа ч,,,
Baynulgii aimagt mongol nertei gazar howordoj bnaa
Buraat gej kazak ner ymuu ug guurnii ner ni