Архангай аймагт болсон осолд өртөж түлэгдсэн иргэдийг өнөөдөр ГССҮТ-д нисдэг тэргээр авчирлаа. Нийт 11 хүн хүндэвтэр, хүнд зэргийн түлэгдэлтэй ирснээс зарим иргэд нь 85% түлэгдэлтэй байгаа аж. Тэдний дотор 4 сартай хүүхэд байна.
Тэднийг нийслэл рүү авч ирэхээс өмнө аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүргэгдсэн 12 иргэнээс нэг нь нас барсан гэх харамсалтай мэдээллийг эх сурвалж өглөө. Харин бусад 11 иргэнийг Ми-8 нисдэг тэргээр Зэвсэгт хүчний 303-р анги, НТТТ, Цэргийн төв эмнэлгийн автомашин тосож, шаардлагатай арга хэмжээг авч, ГССҮТ-д хүргэсэн аж. Одоо ГССҮТ-д яаралтай эрчимт эмчилгээг хийж байна.
Т.Нандин
Сэтгэгдэл бичих