Долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө БНСУ-ын Сөүл хотын 24 цагийн нэгэн дэлгүүрт 30-40 насны гурван монгол залуу согтууруулах ундаа ууж байхдаа муудалцаж, улмаар нэгийгээ архины шилээр цохиж, зодсоны улмаас биед нь хүнд бэртэл учруулсан байна.
Уг хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө БНСУ-д суралцаж, амьдардаг н.Гантөмөр гэх залууг дөрвөн монгол залуу бүлэглэн зодож улмаар зодуулсан залуугийн биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсаар энэ сарын 10-ны өдөр амьсгал хураасан байдаг. Түүнийг зодсон дөрвөн залуу цагдаад баригдаж, хэрэг үүсгэгдсэн талаар Солонгосын үндэсний телевиз MBN мэдээллэж байсан юм.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Odbayaraas ehleed mongolchuudiin neriig shivshig bolgoh yumaa
Муу муудаа дээрэлхүү муна гадасандаа дээрэлхүү гэж бусдаас нь гөлөлздөг арчаагүй гэдэг нь
Ухамсар дорой яргачид тэгээд бас ууж ,гудрах дуртайг нь яана.