Н.Мөнхсоёл: Хүүхэд хүчирхийлж, өндөр дуугаар ярих нь маш хэцүү байсан

Жүжигчин, "Морьтон" энтертаймэнтийн захирал Н.Мөнхсоёлтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Та бүхэн сонирхон уншина уу.  Тэрбээр удахгүй нээлтээ хийх "Асрагч" бүрэн хэмжээний уран сайхны киноны тухай болон уран бүтээлчдийн талаарх бидний төдийлөн сайн мэддэггүй нууцуудыг хуваалцсан юм. 

-Сайн байна уу. Та сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар бидэнтэй  хуваалцаач?

- Сайн байцгаана уу. Саяхан  “Морьтон” энтертайнмэнтийн “Асрагч”  бүрэн хэмжээний УСК-ны гол дүрд ажиллаад дууссан. Шинэ уран бүтээл маань долдугаар сарын 27-нд нээлтэй хийнэ. Киноны сэдвийн хувьд хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвт  хүнд жанрын трейлэр кино байгаа.

-Таныг  үзэгчид “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч болон дэлгэцийн уран бүтээлүүдээр сайн мэдэх байх.  Олон нийтэд танигдахад “Яг түүн шиг шоу” хэр их  нөлөөлсөн бэ?

-Би 2013 онд Сити Их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш долоон жилийн турш  уран бүтээлчээр ажиллаж байна. Миний хувьд “Яг түүн шиг” шоунд оролцохоос өмнө  гуравдугаар курсийн оюутан байхаасаа  хойш уран бүтээлүүдэд тасралтгүй тоглож байгаа.  Удаан хугацаанд завсарласан жил байхгүй. Өнөөдрийг хүртэл  уран бүтээлүүдээрээ үзэгчидтэй уулзсаар л байна. Миний бодлоор үзэгчид намайг “Мөрдөгч” ОАК-ны Гэрэлмаагийн дүрээр илүү сайн мэддэг болсон байх.

-Таныг кино найруулах сонирхолтой гэж сонссон энэ таны мөрөөдөл үү, эсвэл ойрын зорилго уу?

-Энэ бол миний холын мөрөөдөл. Одоохондоо өөрийгөө бүрэн хэмжээний кино найруулж, киноны багийг удирдах болоогүй гэж боддог. Хэдэн жилийн дараа л маш сайн уран бүтээлд зохион байгуулалттай орох төлөвлөгөөтэй байна. Сүүлийн үеийн сонин сайхан гэвэл миний бие жүжигчнээс гадна “Морьтон”  энтертайнмэнтийн гүйцэтгэгч захирлаар ажиллаж байна. Тиймээс цаашдаа энтертайнментийн багийнхантайгаа   хамтран  шинэ төсөл, дэлгэцийн уран бүтээлүүд дээр ажиллана. Харин таван жилийн дараа гэхэд өөрөө киногоо бие дааж  найруулах чадвартай болно гэж бодож явдаг.

-Сүүлийн үед уран бүтээлчид бие даан өөрсдийн киногоо найруулан, зохиолоо бичиж ажилладаг болсон. Та үүнийг хэр зөв гэж боддог вэ?

-Энэ бол уран бүтээлч бүрийн л боддог зүйл байх.  Үргэлж кинонд тоглож жүжигчин гэж явахаас гадна өөрийнх  нь хүссэн дүр ирэхгүй бол тэр дүрээ өөрөө найруулж, кино хийх сонирхолтой болсон мэт анзаарагдаж байгаа.                                                                                               -Сургуулиа төгссөнөөс хойш хэчнээн уран  бүтээлд дүр бүтээсэн  бэ?

-Одоогоор тоолж мэдэхгүй байна. Олон ангит кино гэвэл “Захлай нисэх гэж төрдөг”, “Мөрдөгч” “Хамтдаа ”, “Бэрүүд ” кинонуудад дүр бүтээсэн. Харин бүрэн хэмжээний 16-17 кинонд туслах болон гол дүрд тоглосон.

-Олон ангит болон бүрэн хэмжээний кинонд дүр бүтээхийн ялгаа юу байдаг вэ?

-Хугацааны хувьд бүрэн хэмжээний кино илүү хурдан бүтдэг. Зураг авалт хоёр сарын хугацаанд явагддаг. Олон ангит киног  2-3 жил дамнаж хийх үе ч байдаг.  Жишээлбэл, “Мөрдөгч”  олон ангит киног  хоёр  жилийн хугацаанд хийсэн.  Харин “Бэрүүд”  олон ангит кино нэг жилийн хугацаанд бүтсэн. Олон ангит кинонд тоглохын тулд жүжигчид маш их цаг хугацааг зориулдаг. Киноныхоо дүрд орж үснийхээ өнгийг өөрчлөх, таргалж, турж болохгүй гэх мэт ямар нэгэн хэмжээгээр  өөртөө өөрчлөлт хийхгүйгээр маш удаан хугацаанд явах шаардлагатай болдог. Үүнийг дагаад дүрийнхээ характерт бүрэн орчихсон байх тохиолдол байдаг.  Жишээлбэл, “Бэрүүд” олон ангит кинонд  маш муухай ааштай  бэрийн дүрийг бүтээсэн. Киноны зураг авалт дууссаны дараа эргэн тойрныхоо хүмүүст муухай ааш гаргах тохиолдол ажиглагдсан байсан.  Мөн “Мөрдөгч”  олон ангит уран сайхны кинонд тоглосны дараа хүртэл миний харилцаа яг мөрдөгч эмэгтэй шиг болчихсон байсан. Аргагүй дээ. Киноны зураг авалт хоёр жил үргэлжилсэн шүү дээ.

-Жүжигчид дэлгэцийн уран бүтээлийн санал хүлээж авахдаа зохиолыг нь маш сайн судалдаг мэт санагдсан таны хувьд ямар шаардлага тавьдаг вэ?

-Анх надад ирсэн бүх  киноны саналыг  хүлээж авдаг байсан. Тухайн үед оюутан байсан учраас олон хүнд танигдахыг хүсдэг байлаа. Ямар ч  дүрийг голохгүйгээр  олны хэсэгт ч байсан хамаагүй оролцдог  байсан. Харин сүүлийн үед бага зэрэг цензур тогтоож  тухайн уран бүтээл, зохиол, хамтарч ажиллах  баг, жүжигчдийг нь  хардаг болсон. Мөн энэ кино цаашид хэр үлдэцтэй байх вэ. Хэчнээн жил өнгөрсөн ч хүмүүс үзсээр байх уу гэдгийг нь судалдаг болсон.                          

  -Та оюутан байхдаа мэргэжилдээ хайртай, хичээнгүй оюутан байсан бололтой.  Таныг жүжигчин мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Миний ээж эмч мэргэжилтэй хүн. Надад өөрийн мэргэжлийг  өвлүүлэх хүсэлтэй байсан.  Би ахлах сургуулиа төгсөөд Солонгос улсад эмчийн мэргэжлээр суралцаж байсан. Сургуулиа төгсөөд Солонгос улсад эмч болж үлдэх ёстой байсан ч  жүжигчин болох хүсэл мөрөөдлөө орхиж чадахгүй байсан. Тиймээс энэ тухайгаа гэр бүлийнхэндээ ойлгуулаад Монголдоо буцаж ирсэн. Миний гэр бүл миний мэргэжлийг маш сайн ойлгож, үргэлж дэмждэг. Одоо надад “ Чи өөрөө жүжигчин болно гэж зөрж, зөрж энэ мэргэжлийг сонгосон. Зөв шийдвэр гаргажээ”  гэж үргэлж  хэлдэг.

-Та өөрөө ч зорилгодоо хүрэхийн тулд хичээж, жүжигчин болох цензурт нь нийцсэн бололтой. Сүүлийн үед шинэ залуу уран бүтээлчид маш олноороо гарч ирэх болсон. Эдгээрийн зарим нь маш их шүүмжлэл дагуулдаг. Үүнээс болж иргэд  орчин үеийн Монгол киног үзэхэд хэцүү болсон гэж ярьцгаадаг. Тэгвэл  энэ нь жүжигчдийн  ур чадвараас шалтгаалдаг уу, эсвэл кино баг хамт олны туршлагаас хамаарах уу?

-Цензур тогтоож  тэр кинонд тоглох үгүйгээ шийддэг болсон нь энэ асуудалтай холбоотой. Хэрвээ хамтран ажиллах кино  баг туршлагагүй,   киноны зохиол ,найруулагч муу байвал жүжигчид сайн тоглосон ч   киноны өнгө төрх буурдаг.  Цаашлаад үзэлт багатай, тааруухан  кино болох магадлал өндөр байдаг. Тиймээс маш сайн судалсны дараа дүр, бүтээх эсэхийг шийддэг. Мөн зарим хүмүүс  “Монголд кино урлаг хөгжиж байгаа учраас  кино хийж мөнгө олох боломжтой”  гэдэг буруу хандлагатай болчихсон. Арилжааны кинонууд гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс кино зураг авалтыг маш хурдан хийж, кино театруудаар нээгээд мөнгө олох сонирхолтой болсон. Үүнээс болж үзэгчдийн шүүмжлээд байгаа орчин үеийн чанаргүй кинонууд маш олноороо гарч байгаа мэт анзаарагддаг. Үүний хажуугаар туршлагатай “Акул”-ууд чанартай уран бүтээлүүдийг хийсээр байгаа. Үзэгчид тэдгээр бүтээлүүдийг харьцуулан үзээд аль нь сайн, мууг ойлгох ухаантай болсон.

-Сүүлийн үед шинэ пропакшнууд маш их бий болсон. Тэдгээр продакшнууд өөрсдийн жүжигчдэд тохируулсан кино зохиол бичдэг болсон гэж зарим хүмүүс шүүмжилдэг.  Та үүнийг юу гэж боддог вэ?

- Хошин урлагийнхан болон дэлгэцийн уран бүтээл хийдэг продакшнууд болон найруулагч нар  ихэвчлэн нэг фракц болчихсон байдаг.  Тухайн продакшны найруулагч кинондоо зөвхөн  өөрийнхөө жүжигчдийг сонгодог. Өөр продакшний жүжигчдийг урьж тоглуулдаггүй тохиолдлууд байдаг. Таны хэлсэнчлэн жүжигчиддээ  зориолж  кино зохиол бичих нь маш цөөхөн  байх.  Жишээлбэл, “Солиот эх” киноны хувьд Одончимэг эгч өөрөө тэр дүрийг бүтээхийг хүсээд продакшнаараа хамтран тус бүтээлд ажилладаг  байх. Гэвч ихэнх продакшнууд өөрсдийн жүжигчиддээ тохируулж зохиолоо бичдэггүй.

-Тэгвэл та  ямар нэгэн продакшинд харьяалагддаг уу?

-Би оюутан байхаасаа хойш ямар ч продакшинд харьяалагдаж байгаагүй. Чөлөөт уран бүтээлч гэж явдаг. Театрын  болон хошин шогийн тоглолтод орж үзээгүй. Ихэвчлэн дэлгэцийн уран бүтээлд  дүр бүтээсэн байдаг.  Жүжигчин хүний хувьд сонгодог жүжиг, хошин шог, энтертайнмент жүжигт тоглохыг  мөрөөддөг. Сүүлийн үед кино найруулах, зохион байгуулах, продюсерлах хүсэл сонирхолтой байгаа учраас “Морьтон”  интертайнментаас ирсэн  хүсэлтийг хүлээн авч гэрээ, хэлэлцээрээ хийж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж эхлээд байна.

-Таны өөр бусад ярилцлагыг уншихад маш нээлттэй хүн шиг санагдсан. Ихэнх хүмүүс таны хувийн амьдралыг маш их сонирхдог мэт санагдсан. Та энэ хандлагыг хэр таатай хүлээж авдаг вэ?

-Би өөрөө нээлттэй хүн л дээ . Хүнээс илүү биш нууж хаах зүйл байхгүй учраас тэдгээр асуултуудыг таагүйгээр хүлээж авдаггүй.  Намайг анх жүжигчин болж гарч ирж байхад сэтгүүлчид хувийн амьдралыг минь маш их бичдэг байсан. Тиймээс би одоо нуугаад нэмэргүй шүү дээ. Анхны нөхрөөсөө салсан, хүүхэдтэйгээ амьдардаг гэдэг сэдэв нийгэмд тарчихсан учраас үгүйсгэхийг боддоггүй. Миний хувийн амьдрал тэдэнд сонин, содон байвал  хариултыг нь  хэлээд л өгдөг. 

- Ихэнх хүмүүс жүжигчид, дуучдыг маш их хөрөнгө, мөнгөтэй санхүүгийн асуудлаас чөлөөлөгдсөн мэтээр ойлгодог. Уран бүтээлийн санал байнга ирдэг үү. Магадгүй хааяа ирэхгүй байх тохиолдол байдаг байх.  Шинэ уран бүтээлийн цаана гарахын тулд  жүжигчдээс гардаг хичээл зүтгэлийг үзэгчид сайн мэдэхгүй  өнгөрдөг байх?

 -  Миний бодлоор жүжигчин  хамгийн хэцүү мэргэжлүүдийн нэг байх гэж боддог. Нэг л их жаргалтай, гоёж гангалсан хүмүүс юм шиг харагддаг хэрнээ үүний цаана өвлийн хүйтэнд гадаа  -20, -30 грудаст хөл нүцгэн л зогсох,   маш халуун наранд  өдөржингөө зогсож орой нь халууртлаа зураг авалтанд оролцдог. Жүжигчдийн ар гэр, хань ажил,  үр хүүхэд уран бүтээлийнх нь дараа бичигддэг.   Бид үргэлж  уран бүтээл, ажлаа нэгдүгээрт тавьдаг. Одоо сошиал хөгжөөд хүмүүс фэйсбүүкээр  биднийг их л сайхан  хүмүүс гэж хардаг байх. Тиймээс иргэд сошиал орчин бодит байдал хоёрыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Уран бүтээлчид жүжигчид гэхээр л баримлын шавраар хийчихсэн төгс хүмүүс биш. Бидэнд болж бүтэхгүй олон асуудал тулгардаг . Мөнгөгүй болох үе ч байна шүү дээ. 

-Та удахгүй нээлтээ хийх “Асрагч” уран сайхны киноны сэдвийн талаар дэлгэрэнгүй ярьж өгч болох уу. Юу өгүүлэх вэ. Нэр болон постер нь  сонирхолтой санагдсан?

-Би энгийн нэг хайр дурлалдаа шатаж буй эмэгтэйн дүрээс илүү нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа кинонуудад дүр бүтээхийг хүсдэг. Хүмүүс хүнд сэдэвтэй кинонуудад их тоглох юм гэж  асуудаг. Учир нь надад тэдгээр дүр нь жүжигчний ур чадварыг илүү гаргаж чадах мэт санагддаг.  Мөн үзэгчдэд нэгийг бодогдуулсан сайн  уран бүтээл болох болов уу гэж боддог учраас  дүр бүтээхээс татгалздаггүй.  Харин  “Асрагч” киноны агуулгын хувьд эхнэр нь өвчтэй болоод нөхөр нь эхнэрийгээ эмчлүүлэхээр гадагшаа явахдаа хоёр хүүхдээ асруулахаар асрагч хөлсөлж авдаг. Маш олон хүний дундаас  маш нүдэнд дулаахан эмэгтэйг сонгож хүүхдээ асруулахаар болдог.  Гэвч тэр  эмэгтэй нь тэднийг байхгүй үед нь хүүхдүүдийг нь хүчирхийлж байгааг өгүүлэх кино юм. Энэ нь нийгэмд үргэлж байсаар байдаг хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, сэрэмжлүлэх зорилготой кино юм. Би хүүхэд хүчирхийлж байгаа гол дүрийн асрагч эмэгтэйн дүрд ажилласан . Энэ дүрд ажиллах маш хэцүү байсан. Хоёр жаахан хүүхдийг хүчирхийлж, өндөр дуугаар ярьж, гар хүрэх хэсэгт тоглох маш хэцүү юм байлаа. Тэгэхдээ бид уран бүтээлч хүмүүс учраас хүүхдийг зодохгүй шүү дээ.  Уран сайхны аргаар маш үнэмшилтэйгээр зураг авалтыг хийж, үйл явдлыг дүрсэлсэн байгаа. Би өөрөө бага насны хүүхэдтэй хүн учраас сэтгэлзүйд маш хүндээр тусдаг юм билээ.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.21.251Зочин   • 2020, 7 сарын 25. 22 цаг 02 минут

монгол хэлэнд хүчирхийлэгч гэдэг үгээр зодох занчих дээрлхэх хашгичин доромжлох гутаах зэргийг нэгтгэн хэлэх шаардлага байхгүй баялаг монгол хэлийг бүү мойнийлго зохиолчид жүжигчид ээ

64.119.21.126Зочин   • 2020, 7 сарын 25. 7 цаг 58 минут

Өсөж яваа залуу жүжигчин

202.9.46.159Зочин   • 2020, 7 сарын 24. 21 цаг 35 минут

худлаа балай хуухэн .улиг болсон энэ солнгс киноний хуухэнүүдиг хархаар уйдаждээ. бас хутлэгч уугнаа гэж бух киноонд тоглэ гэж гуйсан би хутлэ гэж уургээ овойлгсон нэг хэдэн мал байнаа

202.9.46.16Зочин   • 2020, 7 сарын 24. 2 цаг 50 минут

hudlaa heled bai harah tsarainaasaa chi tiim hvvhen kinonii 2/3 angi vzeed shal utgagvi sanagdsan yug heleh geed bgaa ymar utgatai kino gj tiim bdgiim hvmvvst hereg bolmoor uchvvhench yumgvi ..yum hiicheed neg ih zvtgej zowsnoo hudlaa yriad yahiim

202.126.90.104Зочин   • 2020, 7 сарын 24. 0 цаг 27 минут

Sain bna bvsgvi min

203.91.115.44Зочин   • 2020, 7 сарын 23. 16 цаг 44 минут

Эд нарын кино ч гэж юу байх вэ. Солонгос саван дуурайсан салбадайнууд л дүүрч дээ. Энэ хүүхэн хүүхдээ байнга зоддог байж яаж ингэж худал шаана вэ.

202.131.243.190өаөаөаөөө   • 2020, 7 сарын 23. 15 цаг 18 минут

энэ ёстой сайхан хүүхэн шүү, надад маш их таалагддаг юмаа, яаж нэг удаа ч гэсэн бавах вэ

202.9.46.47Зочин   • 2020, 7 сарын 24. 15 цаг 18 минут

Amjilt

202.9.46.115Зочин   • 2020, 7 сарын 23. 12 цаг 04 минут

бэрүүд киноонд ыгл уурийгээ харуулсан байналээ уурээ ыгл ийм зантай муухай хун шиг байгаа юм бас шинэ киноонд уурийгээ хруулсан юмуу. чамд энэ зан турлхийнх байхаа ,

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 23. 12 цаг 53 минут

uulzaj uzeegui baij huniig shuud ingj dugnej bolohgui bh shu

202.126.90.80Зочин   • 2020, 7 сарын 23. 11 цаг 38 минут

Neeree l hun bolgon medej baigaa ymig nuugaad yahawde ug n saihan busgui

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 23. 12 цаг 53 минут

tgd yriagui l bn shude

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.