ТОЙМ: Улс төрийн тушаалтнуудад ял оноож, засгийн томилгоо үргэлжилсэн долоо хоног

Энэ долоон хоногт болж өнгөрсөн үйл явдлын халуунаас тоймлон хүргэе.

Эмчлэгдээд эдгэрсэн 31 хүнээс дахин коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 288-д хүрэв

Долдугаар сарын 22 буюу өмнөх Лхагва гарагт ЭМЯ-аас коронавирусийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хүн амын дунд халдвар алдаагүй учраас бид алдахгүйн тулд хяналт, тандалт, ажиглалтыг тусгаарлалтын хугацаанд үргэлжлүүлсээр байгаа. Бид эдгэрсэн хүмүүсээс дахин коронавирус илрэхгүй байх хүртэл нь эмчилгээ, ажиглалт тусгаарлалтад байлгана. Манайд эмчлэгдээд эдгэрсэн 31 хүнээс дахин коронавирус илэрсэн” гэж мэдээлсэн юм.

Харин өчигдөр буюу долдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 23-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 709 хүний сорьцоос шинжилгээ авахад, 708 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй сөрөг гарлаа. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн  ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрлээ. Энэ нь 39 настай, эрэгтэй, Казакстан улсын иргэн байна.

Өнөөдөр гурван хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна. Энэ нь 20,21,24 настай хүмүүс бөгөөд 17-48 хоног эмчлэгдээд гарч байна. Монголд батлагдсан тохиолдол 288, эдгэрсэн хүн 217, одоо 71 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 101 хүн эмчилгээ, тандалтад байгаа" хэмээлээ.

Шинэ Засгийн томилгоонууд хийгдэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар салбар яам, агентлагийн удирдлага болон ТНБД-уудыг томилов. Тодруулбал, Хууль зүйн яамны ТНБД-аар Б.Баасандоржийг, Соёлын яамны ТНБД-аар МУГЖ Г.Эрдэнэбатыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Т.Гантулгыг, Цагдаагийн ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Ж.Болдыг томилсон бол ШШГЕГ-ын даргаар Д.Загджавыг томилсон юм.

Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр биш нэг жилээр хасах шийдвэрийг гаргав

Өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн. Тэгвэл Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлсэн юм.

Э.Оюунболдын давж заалдах шатны шүүх хурал долдугаар сарын 21-ны өдөр болсон юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ, барилдах эрхийг 1 жилээр хасах болгож өөрчилжээ. Нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн хугацаанд маргасан хугацааг харгалзсан аж.

Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис”-ын Ч.Давааням, ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон бусад улс төрийн тушаалтнуудад хорих ял оноов

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, шийдвэрээ өчигдөр /2020.07.22/ 23:24 цагт  гаргасан юм. Тодруулбал, Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд асан С.Баяр болон “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хурлын шийдвэр долдугаар сарын 23-ны өдөр гарлаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн хэргийг хэлэлцээд Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил хорих, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд  2 жил хорих ял тус, тус оноосон юм.

Батлан хамгаалахын их сургуулийн хичээл өчигдрөөс эхэлжээ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн хичээл онцгой нөхцөлд  өчигдрөөс буюу долдугаар сарын 24-нд эхэлжээ. Харин энгийн буюу аюулгүй байдлын сургуулийн сонсогчдын хичээл эхлээгүй байна. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сонсогчид “Covid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх гар ариутгах, маск зүүх, хүн хоорондын зайг нэг метрээс илүү барих гэх мэт дүрмийг баримтлан хичээллэж байгаа юм байна. Мөн сонсогчдод “УОК болон сайдаас зөвшөөрөл авсан” хэмээн мэдээлжээ.

Н.Цэлмүүн ахынхаа асуудлаар олон улсын байгууллагад ханджээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт энэ сарын 7-нд 5.5 жилийн хорих ял оноосон. Иймд түүний дүү Н.Цэлмүүн олон улсын “Change.org” байгууллагад ханджээ. Тэрбээр "миний ахыг хууль бусаар хорьсон асуудалд анхаарлаа хандуулж, энэ хэргийн үнэн мөнийг ялгаж, суллахад нь анхаарлаа хандуулахыг хүссэн" талаар цахим хуудаснаа мэдээлжээ.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.23.201Зочин   • 2020, 7 сарын 27. 8 цаг 43 минут

Эх ороноо зарж хулгай хийсэн нь 3 жил Нэг ямаа хулгай хийсэн нь 10 жил ХУУЛИА гэж.

122.201.23.201Зочин   • 2020, 7 сарын 27. 8 цаг 28 минут

Одоо Элбэгдорж Сайханбилэг Хоёрийн ээлж Яараарай.

122.201.23.201Зочин   • 2020, 7 сарын 27. 8 цаг 27 минут

Ял нь багадаад байна багадаад байна.

202.9.40.160Иргэн   • 2020, 7 сарын 26. 9 цаг 31 минут

Болохгүй бүтэхгүй болгоныг зүйл бүрээр нь хийж улс эх орноо сүйрүүлэгчдийг яллаж байгаа нь эх орноо худалдаж идсэн эх орноосоо урвагчдын ял дэндүү хөнгөдөж байгаа ч "Би буруутай зүйл хийвэл ял авна шүү" гэсэн айдас хүйдэсийг ялаа үүрэхээр зэхэж байгаа хүмүүст мэдрүүлж зарим нь тэмцэж эхлээд байх шиг. Бас ял авсан дэндүү их хөрөнгөжсөн ялтангууд эргэж ноцох аюул байгааг ард иргэд яриад эхэлчихлээ

172.58.204.179Зочин   • 2020, 7 сарын 26. 5 цаг 03 минут

Баахан танихгүы хүмүүсийн зураг байхаар бас л хулгайч нар юм байх гэж бодсон сайд, дарга нар байжээ, хөөрхий. Түрүүлж муу л юм боддог болжээ.

95.114.103.118ZOCHIN   • 2020, 7 сарын 25. 16 цаг 39 минут

TSENGYYNEE CHINII MUU BAAC AX CHIN IX XUTDAG BAICAN ODOO SHOROND NAARAN DEEREE XADUULAAD YXEX BOLNO

64.119.25.84Зочин   • 2020, 7 сарын 25. 20 цаг 51 минут

etseg eh ni hujaa humuus baileede

103.212.117.114   • 2020, 7 сарын 25. 10 цаг 35 минут

103.212.117.114SBRGEHBptAI   • 2020, 7 сарын 25. 10 цаг 35 минут

Chinese consulate in Houston accused of being 'spy center'

202.9.46.233Зочин   • 2020, 7 сарын 25. 10 цаг 29 минут

тагжав арай ч

103.212.117.114Sheriff   • 2020, 7 сарын 25. 10 цаг 15 минут

tegeed ter tom boovtruugaa zailaachdee,

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 25. 8 цаг 05 минут

Загджав тэгээд генерал болох уу арай тэгэж тэнэгтэж мөрдөстэй улсуудыг доромжилов доо Хүрэлсүхээ

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.