Английн Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирал 48 хоногийн дараа буюу есдүгээр сарын 12-нд эхлэхээр боллоо. Есөн сарын турш үргэлжлэх лигийн сүүлийн тоглолт 2021 оны тавдугаар сарын 23-нд болох юм.
Харин Английн лигийн цом, Холбооны цомын тэмцээнүүдийн хуваарь гараагүй байна.
Премьер лигийн өнгөрөгч 2019-2020 оны улирал 2019 оны наймдугаар сарын 10-нд эхэлж байсан ч энэ жил коронавируст цар тахлын улмаас лиг завсарлаж хугацаанаасаа сүүлд дууссан тул лиг эхлэх хугацааг ийнхүү есдүгээр сард товложээ.
Сэтгэгдэл бичих