Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 288,355 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 15,9 сая боллоо. Энэ тоо өнөөдөртөө 16 сая хүрэх бөгөөд дөрвөн өдрийн дотор нэмж нэг сая халдварын тохиолдол илэрч байна.
Халдвар авагсдын тоо долоодугаар сарын 21-нд 15 сая хүрч байсан бөгөөд өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол өссөөр буй. Одоогоор халдварын улмаас нийт 641,873 хүн нас барж бол 9,7 сая хүн эдгэрээд байна.
Нэг өдөрт халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ - 77,986
- Бразил - 58,249
- Энэтхэг - 48,892
- Өмнөд Африк - 13,944
- Мексик - 8,438
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ENE BIRYYC JINXEN XAMGIIN AJUULTAI BIRYYC YYNIIG NAM DARAXAD MASH IX XUGATSAA OROX BOLNO MONGOL ULC MAAN TECDEG BOLOB UU 3.2-CAJA L XYN AMTAI DELXII DAJAAR NIIT 15-CAJA XYN BIRYYCTEI BAINA MANAI ULCIIN EDIIN ZACAG DOOSHILCOOR L BAIGAA
Мөдхөн хоногтоо 1 сая хүнд халдварлаж ,100 000 хүн нүд анилаа гэх байлгүй дээ. Ум ма ни бад ми хум.