ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 16.1 сая хүн өвчилж, 650 мянган хүн нас баржээ. 9.9 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 200 мянга гаруй хүн шинээр коронавирусийн халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна.
Дэлхийн эрдэмтэн судлаачдын судалгаагаар ковид-19 нь ойрын хугацаанд намжихгүй өвчний нэг болж болзошгүй байгааг анхааруулж байна. Дэлхийн 17 оронд хийсэн 173 судалгаагаар амны хаалт бол коронхавирусээс 85-90 хувиар хамгаалж, харин нүүрний хаалт нь 78-80 хувь хамгаална гэж тогтоожээ. Гонгонкийн судлаачид халдварын дэгдэлтийн эхэн үед бүх нийтээрээ амны хаалт зүүсэн 42 оронд халдварын тархалт эрч, дэгдэлт, нас баралт хамгийн бага байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн үүний зэрэгцээ ханиаж найтаахдаа бусдад халдвар дамжуулахаас сэргийлж гарын шуу руу ханиаж, найтаах, олон нийтийн газраар явахгүй байх, гадаад болон дотоод орчинд хонг хаяхгүй байх, гэртээ нойтон цэвэрлэгээ хийх зэрэг эрүүл ахуйн зөв дадлыг сэргийлэх хэрэгтэй байна. Сүүлийн үеийн судалгаагаар битүү, харанхуй орчинд коронавирус удаан хугацаагаар амьдарч, олон метр зайнд хүлнд халдвар тараана гэдгийг судлаачид тогтоосон байна. Иймд битүү орчинд ажилладаг хүмүүс агаарын сэлгэлтийг тогтмол хийх нь чухал гэжээ.
Ажиглалтад шинээр 3 хүн орж, 209 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2351 хүн ажиглалтад байгаа. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 38 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
24 цагийн хугацаанд 119 дугаарт 114 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын АНУ-аас орноос нэг хүн холбогдож, зөвлөгөө авсан " хэмээлээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
E.X.JAAMNII CAIDAAC ACUUX ACUULT XEREB MONGOL ULCAD 3000-N XYN KORONA BIRYYC ABCAN TOXIOLDOD E.X. JAAM BOLON EMCH, CUBILAGCH,ACRAGCH GEX METIIN ANXNII TUCLAMJ YZYYLEX BOLOMJ EMNELEGT XEBTYYLJ EMCHLEX BOLOMJ 100% NAIDLAGTAI JUU YYNIIG ARD TYMENDEE NUULGYI XELEEREI
Энэ эмч нар ч бүр солиорчихжээ.