"Сэтгэл шингэсэн тус бүхэн багаддаггүй"

-"Ланд Круйзер" клубын залууст талархая

Цар тахлаас үүдэн дотоодын аялал жуулчлал нэмэгдсэн болохыг хөл хөдөлгөөн ихтэй хөдөө хотын ялгаанаас харж болохоор байлаа. Бид ч ялгаагүй аялалын амтыг мэдэрхээр алс нутаг руу жолоо залсан. Харин аялалын үед богинохон боловч сэтгэлд хамгийн тод үлдсэн "зурвас" энэ тэмдэглэлд орших буй.

Монгол улсынхаа баруун хязгаараар зочилж, аймаг бүрийн хөгжил дэвшилтэй танилцахын сацуу даяар алдарт байгалийн үзэсгэлэнг нь үзэж нүдээ хужирлахаар бидний хүүхэд залуучууд нийлсэн хориод хүн гурван машинтай аян замд гарцгаалаа. Аялалын дунд хэсэг бол Завхан  аймгийн Мухартын гол байлаа. Бид тэндээс Улаагчийн хар нуур орохоор зам дөтлөн хөдөллөө. Хэдий бид нутгийн замыг төдийлөн сайн мэдэхгүй ч хамгийн дөт зам заадаг жи-пи-эстэй байхад алзахгүй юм билээ. Ингэж явсаар их Монгол элсний нэгээхэн хэсгээр гардаг юм байна. Гэвч их элсэн "далай"-г туулах гэж яваад гурван машин маань элсэнд суучихав. Түрээд ч нэмэргүй болжээ.  Хойшоо ч үгүй урагшаа ч үгүй гацаж орхив.

Ийн байтал Отгонтэнгэр хайрханаас Улаагчийн хар нуур орох гэж яваа хоёр залуу, болон өөр бусад хүмүүс “Отгонтэнгэрт машинаа жаахан эвгүйдүүлчихсэн татаж чадахгүй нь харин түрэлцээд гаргаад өгье” хэмээн ирлээ. Хажуугаар зөрсөн машинуудын 70-80 хувь нь зогсож, түрэлцэж, машинаараа татаж өгсөөр бид 5-6 цагийн дараа арайхийж гурван машинаа элснээс гаргаж чадлаа. Олны хүч оломгүй далай гэдэг нь л энэ болов уу. Элсэнд суусан машинаа гаргах гэсээр цаг оройтсон боловч зорьсон газартаа саадгүйгээр очиж чадахаар болсондоо баярлаж байв. Аян замд яваа аялагчдад энэ мэт асуудал бишгүй л их тохиолддог нь худал биш. Аргаа ядахдаа тусламж гуйхад тоох ч үгүй зөрөх хүмүүс ч их. Харин сүүлийн үед залуусын хандлага өөрчлөгдсөн болохыг хүч нийлсэн хэдхэн залуусын үйлдэл ч бидэнд харуулж чадсан юм.

Тухайн үед 82-34 улсын дугаартай  Subaru forester  маркийн машинтай н.Хуягаа гэх жолооч бас түүний найз нь бидэнтэй байж түрэлцэхийн хажуугаар зөрж өнгөрөх машинуудад татаж өгөхийг хичээнгүйлэн гуйх нь биднээс илүү идэвхтэй байсныг нотлох биз ээ. Эдгээр залуус тааралдаагүй бол бид тэр элсэнд аль хэр удах байсныг хэлж мэдэхгүй. Басхүү хэцүү бөгөөд богинохон тэр хугацаанд тусч, сэтгэлийн сайханыг залуус хүн бүрт мэдрүүлж байлаа.

Аялалын багийн хүүхдүүд маань хүртэл тэдгээр залуусаар бахархан, үргэлж дурссаар л явах боллоо. Хүүхэд залууст маань хэн хэндээ дэмтэй явах сайхан сэтгэлийн “хичээл”-ийг зааж, басхүү үлгэрлэж чадсан “Ланд круйзер” клубын гишүүн н.Хуягаа жолоочид маш их баярлаж буйгаа илэрхийлж байна. Бидний хэдэн нөхөд нь ахин элсэнд суулгүй сайхан аялаад ирсэн. Сайхан сэтгэл нь унтраагүй гал ассан залуусыг нэгтгэж чадсан “Ланд круйзер” клубын гишүүдэд болон н.Хуягаа жолоочид манай гэр бүлийн зүгээс дахин баярласанаа илэрхийлж, аяны алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл өргөн дэвшүүлье.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.60Зочин   • 2020, 7 сарын 28. 16 цаг 14 минут

мундаг залуу бн шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.