Иргэд: Коронавирусийн эсрэг бүх нийтийн анхаарал суларсан байна

-Бусдын шахалтаар биш, өөрийн ухамсраар маскаа зүүцгээе-

Коронавирусийн эсрэг хөл хориог цуцлаагүй байгаа энэ өдрүүдэд Нийслэлчүүдийн анхаарал, сэрэмж суларсан нь харагдах болсон. Иргэд гудамжаар явахдаа маск зүүж, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ гараа ариутгах, хүн хоорондын зай барих зэргийг мөрдөхөө болиод удаж байна. Зөвхөн иргэдээс гадна үйлчилгээний байгууллагууд хүртэл иргэдэд эрүүл ахуйн шаардлага хүргүүлэхээ больсон. Энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

        Э.Даваасүрэн: Хүмүүс маск зүүхээ больсон байна

Баянзүрх дүүргийн иргэн

Гудамжаар явж байгаа хүмүүсийн ихэнх нь маскаа зүүхээ больсон байна лээ. Хүмүүс Үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэчихсэн учраас одоо өвчин тархахгүй байх гэсэн бодолтой байгаа байх. Мөн дотооддоо өвчин дэгдээгүй учраас санаа зовохгүй байх шиг санагддаг.

Ж.Байгальмаа: Хүн бүр өвчин тусахгүйн тулд маскаа зүүх хэрэгтэй

Сонгинохайрхан дүүргийн иргэн

Хүмүүс маскаа маш муу зүүж байна. Тэр тусмаа зуны халуун өдрүүдэд  зүүхэд хүндрэлтэй байгаа байх. Өвчин тусахгүйн тулд маскыг хүн бүр маш сайн зүүх хэрэгтэй. Сүүлийн үед зах, хүнсний дэлгүүрүүдээр иргэдийг маск зүүхийг шаардаж, гарыг нь заавал ариутгаж, халууныг нь үзэж байж дотогш оруулахаа больсон байна лээ. Хэдхэн сарын өмнө бүх л газар ариутгал, халдваргүйжүүлэлтийг маш сайн хийдэг байсан. Сая л гэхэд би шүдний эмнэлэгт орж шүдээ янзлуулахад тэнд миний халууныг үзэж, гарыг ариутгах хүн байгаагүй. Эмнэлэг хүртэл иймэрхүү хандлагатай байхад бусад газрууд хяналтаа сулруулсанд гайхах асуудал алга. Удахгүй сэрүүний улирал эхлэхэд иргэд маскаа дахин сайн зүүдэг болно гэж найдаж байна.

Н.Болормаа: Хоолны газар, хүнсний дэлгүүрүүдэд маск зүүсэн хүн алга

Чингэлтэй дүүргийн иргэн

Ихэнх хүмүүс гадуур маскгүй явж байна. Дотооддоо коронавирус халдаагүй учраас санаа зовохгүй байгаа байх. Мөн гадаа маш халуун байгаа учрас өндөр настан, хүүхдүүдэд байнга маск зүүх хэцүү байгаа болов уу.  Гэвч халуун, хүйтний алинд ч маскаа зүүх ёстой. Хоолны газар хүнсний дэлгүүрт ч маск зүүсэн хүн алга. Шаардлага  тавих нь ч  багассан харагдсан. 

Б.Номин: Хэсэг бүлэг хүмүүс л маск хэрэглэхгүй байгаа байх

Сүхбаатар дүүргийн иргэн

Бүх хүн маскаа зүүхгүй байгаа гэвэл өрөөсгөл байх. Хэсэг бүлэг хүмүүс л зүүхгүй байгаа. Ер нь зуны халуунд маск зүүх хэцүү юм билээ. Би заримдаа маскаа зүүхгүй байгаа. Үзвэр үйлчилгээ болон олон нийт цугласан газруудаар маскгүй явсан ч “Маскаа зүү” гэж хэлэхгүй байна лээ.

Баянгол дүүргийн иргэн : Коронавирусийн эсрэг бүх хүний анхаарал суларсан байна

Дэлхий нийтээрээ байдал хүнд нөхцөлтэй байхад иргэд маск зүүж, өөрийгөө болон бусдыг хамгаалахгүй байгаа нь маш буруу. Нийтээрээ анхаарлаа сулруулж болохгүй шүү дээ. Нийт Үндэстэнд аюул үүсгэхийг хэн ч үгүйсгэхгүй. Монголчууд их тайвширсан байна. Тэгээд л маск зүүж, бээлий ч өмсөхгүй байгаа байх. Үйлчилгээний газар, иргэд бүгд л анхаарлаа сулруулж болохгүй шүү дээ.

Г.Пүрэв-Очир: Хэн нэгэн таныг заавал маскаа зүү гэж шаардах албагүй

Сонгинохайрхан дүүргийн иргэн

Маскаа зүүхгүй байх нь маш эрсдэлтэй. Коронавирусийн халдвар Монгол улс дотор илрээгүй байгаа ч гэсэн маскаа маш сайн зүүх хэрэгтэй гэж бодож байна. Иргэдийн анхаарал маш их багассан байна. Би хаана ч явсан эрсдэлийг тооцоолон маскаа маш сайн зүүж, гараа тогтмол ариутгаж байгаа. Бусад хүмүүс ч мөн эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх хэрэгтэй. Гадуур маск зүүхийг сануулж байгаа хүн нэг ч алга. Иргэд өөрсдийнхөө төлөө үүргээ ухамсарлахгүй байхад заавал бусад хүн шаардлага тавих албагүй. Бусдаар албадан шаардуулахгүйгээр өөрсдөө сэргийлэх хэрэгтэй.

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.66Ач зээгээсээ хумслагч нэгэн   • 2020, 9 сарын 2. 8 цаг 18 минут

8 жил талцан цэцэрхэж,олгодог болсон хүүхдийн 20000 -г энэ тахал 100,000 болгосон.Маск авмагц хүүхдийн 100,000 хамт арчигдах төлөвтэй.Маск ч чухал,100,000 бүр чухал.

59.153.87.182Монгол иргэн   • 2020, 8 сарын 31. 19 цаг 44 минут

Эрүүл мэнд энх тунх амьдралын төлөө хэсэг зуур чанга хуультай сахилга баттай байж болоншдээ

124.158.95.138злчин   • 2020, 8 сарын 31. 13 цаг 13 минут

шаардлага тавих ёстой эмч эмнэлгийн ажилчид нь ядаж маскаа зүүж үлгэр дуйрайлал болох ёстой атал өөрсдөө зүүдэггүй ард иргэдийг шаарддаггүй. халуун үзэх гар ариутгал зөвлөмж хэрэгжүүлэлт хаа сайгүй алдагдсан иргэд өөрсдөө л эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. одоо шаардуулах шаардлагагүй ш дээ.

192.82.71.188Зочин   • 2020, 8 сарын 27. 22 цаг 02 минут

хамгийн аймаар нь эмнэлэгт эмч сувилагч, үйлчлүүлэгч бүгд маскгүй, арай л бишээ

103.10.22.74зочин   • 2020, 8 сарын 25. 18 цаг 50 минут

Бар,цэнгээний газар, дэлгүүрүүдийг 22 цаг хүртэл ажиллуулах хэрэгтэй...

124.158.76.26зочин   • 2020, 8 сарын 12. 13 цаг 34 минут

Сонгууль өнгөрсөн болохоор гэж байгаа аятай шаарддаг, шахдаг байдал байхгүй болоод удаж байна.Удахгүй хотод хүмүүсийн бөөгнөрөл үүснэ.Яаах гэж юу хийе гэж бодож суугаа бол манайхан.

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 10. 12 цаг 37 минут

ЕР НЬ ЭНЭ КОВИД-19 ГЭДЭГ НӨХӨР ЧИНЬ ДЭЛХИЙ ДАЯР ТАРХААД, БАКТЕРЛОГИЙН ДАЙН БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ!!!!!!!! ДЭЛХИЙН УЛС ОРНУУД,ХУВЬ ИРГЭД НЬ ХҮРТЭЛ ЭНЭ КОВИД-19-ИЙН ЭЗ ХЭМНЭЛТИЙН ГОРИМООР ТЭМЦЭЖ БАЙХ ШИГ БАЙХ ЮМ ХАРИН МАНАЙ МОНГОЛЧУУД Л ЗУНЫ ЗУГААЛГА, ЗУГАА ЦЭНГЭЛ ГЭЭД ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ҮРЖ БОЛОХ БҮГДЭД ҮРЖ БАЙХ ЮМ, ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ ОДОО

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 10. 12 цаг 33 минут

ӨГЛӨӨ АЖИЛДАА ЯВГАН ЯВДАГ ГЭТЭЛ МАСКТАЙ ХҮН БАРАГ ТААРАЛДАХГҮЙ БАЙНА. МАСКТАЙ ХҮНЭЭ ХЯЛАМ ЦЭХЭМ ХИЙГЭЭД ӨНГӨРӨХ, БАС ДЭЛГҮҮР, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭЭР МАССКТАЙ ХҮН ХОВОР БАЙНА, МАСКТАЙ ХУДАЛДАГЧ ХҮРТЭЛ ХОВОР БАЙНА. ХҮМҮҮС ЭМИЙН САНГААР МАСКГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА. ЕР НЬ МАНАЙ МОНГОЛЧУУД ОНГЦОЙ ТЭНЭГ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОГДОХ БОЛСОН ШҮҮ.

202.21.100.210ард   • 2020, 8 сарын 4. 16 цаг 53 минут

Баар, караоке, бүх төрлийн дэлгүүрүүдийн ажиллах цагийн 22-00 болгож хязгаарлалт тогтоомоор байна.

77.7.7.75ZOCHIN   • 2020, 8 сарын 2. 12 цаг 18 минут

MASK ZYYXGYI TENEJ BAIGAAD XALDBAR ABBAL XOXIN BOLXOOC GADNA OROOL BUCDAD GAI TARNA SHYY YXER MONGOLCHUU DAA

202.21.108.227Зочин   • 2020, 8 сарын 1. 21 цаг 38 минут

Судалгаагаар маск зүүж, хөл хөдөлгөөнийг хязгаарласнаар ковид тархах эсрдэл хамгийн өндөр хувиар буурч байгааг нь Америкт тогтоосон шүү дээ.

202.126.90.40xaramsaltai   • 2020, 8 сарын 1. 19 цаг 31 минут

MONGOL TV geer 11 zagt gardag kinon deer xeden xun mask zuuj togloj baina Oop mongol mask zuusen xun alga eruul mendiin said ogzor

66.181.182.88хаха   • 2020, 7 сарын 31. 22 цаг 46 минут

Маскийг нь зүүлгээд өгөөч ээ. Ядаж л гудамж талбайд шүлс нус цэр хамаагүй багасах юм байна лээ. Хүний 1 нь маска зүүх болсон. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд явуулахгүй гээд орилолдоод байсан мөртлөө өөрсдөө болхоор дагуулаад маскгүй дэлгүүр хоршоогоор тэнэхээ болимоор байна. Дэлгүүр олон нийтийн газар л илүү аюул дагуулах бус уу гэмээр байна.

202.9.46.125Зочин   • 2020, 7 сарын 31. 14 цаг 44 минут

МООД МОНГОЛООР ДУУСДАГ ГЭДЭГ ШИГ ҮХРИИН СҮҮЛЭН ДЭЭР ХУТГА БОЛОХ ВИИ ДЭЭ.... МАСКАА ЗҮҮЦГЭЭ ...МАСК ЗҮҮГЭЭГҮИ ТАНИХ ТАНИХГҮИ ХҮМҮҮС КОРОНА БОЛЖ ХАРАГДААД БАИГАА ШҮҮ ......

202.55.188.41songuuli   • 2020, 7 сарын 30. 23 цаг 16 минут

Tor zasag ajlaa xiixee bolij songuuli ongorson boloxoor obchin ch yamai bainaa geed l suux boljee zyragtaar xural xiisen dyr esgeed lll Ogzorox zagaa xuleej baigaa bololtoi

182.160.36.6Бие хамгаалагч   • 2020, 7 сарын 30. 21 цаг 13 минут

Эхлээд эх хуралд суусан новшуудаа маскийн зүүлгүүлээд сургачих... дараа нь ард иргэдээ үүрэгд. Сонгуулиар маск зүүсэн нэр дэвшигчид байсан юм уу. Их хуралд масктай хүн сууж байна уу... Битгий тэнэгт...

182.160.37.91зочин   • 2020, 7 сарын 30. 9 цаг 22 минут

маскаа зүүхгүй явах нь машинд суудлын даруулгагүй явахтай адил Ниргэсэн хойно хашгирав гэх болов доо та минь

103.57.92.199Зочин   • 2020, 7 сарын 29. 16 цаг 10 минут

Маск зүүхгүй бгаа оркуудад хэлэхэд чи өвдвөл хамгийн түрүүнд чиний хайртай бүхэн чинь өвдөнө шүү. Гэр бүлийнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө, аав ээжийнхээ төлөө маскаа зүү.

103.229.122.24Зочин   • 2020, 7 сарын 29. 14 цаг 40 минут

Mongol khun ontsgoi darkhlaatai

202.21.108.53Зочин   • 2020, 8 сарын 9. 5 цаг 09 минут

Тэнэгт!!!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.