Нийгмийн хариуцлагаа ухамсарлан клубээрээ нэгдэж байгаль орчинг хамгаалах, олон нийтийг хоггүй аялалд уриалж буй үлгэр жишээ залуусын төлөөллийг урьж ярилцлаа.
-Сайн байна уу, уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу, намайг О.Билэгтөр гэдэг. Мазаалай аялагч клубийн удирдах зөвлөлийн гишүүн хийдэг.
-Мазаалай аялагч клубынхээ талаар мэдээллийг хүргээч?
-Мазаалай аялагч клуб маань байгуулагдаад гурван жил болж байна. Манай клуб албан ёсны 119 гишүүнтэй. Клуб маань аялахаас гадна нийгмийн хариуцлагын ухамсарласан ажлуудыг үе шаттайгаар хийдэг. Үүний нэг жишээ нь бид “Хатан туул голоо хайрлан хамгаалья” уриаг дэвшүүлэн хэд хэдэн нөлөөллийн ажлуудыг хийхээр ажиллаж байна. Манай клубийнхан өдрийн алхалт, өндрийн уулын авиралт, мөн аялах дуртай хэн бүхэнд зориулсан эвент, үйл ажиллагаануудаа нээлттэйгээр явуулдаг. Хүмүүсийг хэсэг хугацаанд ч болтугай стресс бухимдалгүй байж, дурсах мөч бүхнийг нь хамтдаа бүтээлцэхээр аялалдаа оролцдог.
-"Хатан туул голоо хайрлан хамгаалья" уриат ажлуудыг хийж байгаа гэлээ. Одоогоор ямар ямар ажлуудыг хийсэн мөн хийхээр төлөвлөсөн байна вэ?
-Мазаалай клуб маань сүүллийн гурван жилийн турш тасралтгүй “Хатан туул голоо хайрлан хамгаалья” гэсэн уриан дор цэвэрлэгээг хийж байгаа юм. Бидний хэсэг залуус аль чадах чинээгээрээ байгалиа хоггүй цэвэрхэн байлгачих юм сан гэсэн санаан дор нэгдсэн ч гэж хэлж болох юм.
-Зүгээр л хэлээд өнгөрөхөөс илүүтэй нөлөөллийн ажлууд хүмүүст илүү хүрч чаддаг юм шиг санагддаг. Танай клуб иргэдийн ухамсар, соёлд нөлөөлөх чиглэлд хэр анхаардаг вэ?
-Нөлөөллийн чиглэлээр хэд хэдэн төлөвлөгөөг гаргачихсан заримынх нь ажил хэдийнэ эхэлчихсэн байна. Уриалга самбаруудыг бид гол дагуу байршуулж эхэлсэн. Одоогоор хоёр самбарыг байрлуулаад байгаа бөгөөд цаашид нисэхийн гүүрнээс тэрэлжийг хүртэл 100 самбарыг байршуулах төлөвлөгөөг гаргасан. Удахгүй самбаруудаа байршуулж эхлэх юм. Нөлөөллийн ажил маань дан ганц самбараар хязгаарлагдахгүй. Royal dance Mongolia бүжгийн клубын залуустайгаа хамтарч, флаш моб хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн эх дэлхий, ногоон байгалиа хайрлан хамгаалаарай гэх мессэжийг олон нийтэд өгөх зорилготой шинэхэн дуу бүтсэн байгаа. Удахгүй олон нийтэд хүрэх байх.
- Амралт зугаалга эхэлсэн энэ үед хог хаягдлын асуудал хөндөгддөг. Таны хэлсэнчлэн ТББ, хувь хүмүүс, экологийн цагдаагийн албанаас хүртэл хогоо хаяхгүй байхыг уриалсаар л байна. Таны бодлоор аялж буй иргэдэд хэлж сануулсаар байтал хогоо байгальд ил задгай хаях нь хэвээр байсаар байгаа нь юутай холбоотой гэж харж байна?
-Энэ жилийн хувьд дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотойгоор гадаадын бус дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байна шүү дээ. Гэвч манайхан аялаж явахдаа хогоо хаядаг буруу зуршлаасаа салаагүй хэвээр л байна. Гэтэл сошиал гэлтгүй мэдээлэл авах бүхий л байдлаар нь хогоо хаяхгүй байхыг уриалдаг ч бодит байдал дээр түүнийг хэрэгжүүлэх хүн тун ховор юм. Хог тарьж чадсан бол хогоо цэвэрлээд аваад явах хэмжээний ухамсартай байх хэрэгтэй гэж боддог. Ер нь Канад,Швейцарь зэрэг орнууд байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэхүйгээрээ өндөр хөгжсөн орнууд. Тухайн орнуудын ард иргэд нь өөрсдөө бие биедээ хяналт, шаардлага гэх зүйлийг өндөр тавьж чаддаг юм. Харин манайд хүний хэрэгт хошуу дүрэхгүй гэх философи бий. Гэхдээ зөв зүйл дээр дугарч, буруу үйлдэл бүрт шаардлагыг тавьж чаддаг байх хэрэгтэй юм болов уу гэж боддог.
Энэ чиглэлээр тэмцэж, дуу хоолойгоо бусдад өргөж байгаа залуус их болсон.
Хамгийн энгийн жишээн дээр авч үзье. Эцэг, эхийнхээ байгальд хогоо хаяж буй үйлдлийг харсан хүүхэд тань хог хаяж болдог юм байна гэх ойлголтыг тархиндаа суулгаж авна. Дэлхий даяаршиж, хөгжиж байгаа ч түүнийгээ дагасан сөрөг үр дагаврыг ч бий болгож байдаг. Иймд олон нийтийг эх орондоо хайртай байж, хогоо хаяхгүйгээр авч аялаж, зориулалтын цэгт нь хогоо хаяж хэвшихийг уриалмаар байна.
-Дан ганц аялаж зугаалахдаа хогоо хаяхаас гадна голын усанд жолооч нар автомашинаа угаах тохиолдол ч харагддаг?
-Буруу үйлдэлд нь шаардлага тавьснаар ямар ч хүний үйлдэлд зааг, хязгаар тогтоож өгч байна. Биднийг голын эрэг орчмоор хог цэвэрлээд явж байхад машинаа угааж байгаа хүн тааралдаагүй. Ер нь хогоо хаях, голд машинаа угаах зэрэг үйлдлүүд бүгд л хувь хүн өөрийн ухамсараас шалтгаалах зүйл шүү дээ. Хотын төвд явахдаа машинаа угаалгахыг үгүйсгэхгүй.
-Өмнөх яриандаа та Туул голын эрэг орчмыг цэвэрлэсэн талаараа дурьдлаа. Жилээс жилд байгалиас гарах хог хаягдлын хэмжээ ямархуу байна вэ?
-Бид бүхэн өнгөрсөн жилийн өдийд 4 тонн 147 кг хогийг түүж, цэвэрлэсэн. Энэ жилийн хувьд 2 тонн 200 кг хогийг цэвэрлэсэн.
-Туул голын эрэг орчимд самбар байршуулсахаасаа өмнө байршуулах цэгүүдээ хэрхэн судалж авсан бэ, магадгүй өмнө туул голын эрэг орчимд үүссэн хог хаягдлыг танай залуус цэвэрлэж байсан юм билээ. Тухайн үед хүмүүс хамгийн их хог хаяж, бөөгнүүлдэг газруудыг харж судалсан байв уу?
-Бид зургадугаар сарын 23-нд Туул гол орчмын хогийг цэвэрлэсэн. Тухайн үедээ хог хамгийн ихээр бөөгнөрч хурдаг хоёр газрыг сонгож уриалга самбарыг байршуулсан. Ер нь жил бүр бид цэвэрлэх газруудаа өөрчилж явдаг. Учир нь тухайн жил хүмүүс хаана илүү амарч зугаалж, олноор цугларч байгаагаас шалтгаалан цэвэрлэх хэсгээ сонгодог гэсэн үг. Жишээлбэл, өмнөх жил Сонсголон, баянзүрхийн гүүр, энэ жил Туул голын эрэг дагуу гэх мэт.
-Самбар байршуулсны дараах үр дүнгийн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Бид самбараа зургадугаар сарын 20-нд байршуулсан юм. Үүнээс яг долоон хоногийн дараа очиход самбар байршуулсан хэсгийн ойр орчимд хог байгаагүй. Уриалга самбарыг байршуулсан нь тодорхой хэмжээнд үр ашгаа өгсөнд маш их урамшсан. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэх үгийн адилаар олон нийтэд бидний ажил нөлөөлж чадаж байгаа юм байна гэж бодсон учраас цаашид дахин самбаруудаа нэмж байршуулахаар ажиллаж байна.
-Байгаль орчинг хамгаалах чиглэлээр ТББ-ууд нийгмийн хариуцлагаа хэр сайн ухамсарлаж чадаж байна гэж боддог вэ?
-Өөрсдийн хүрээлэн орчноо хайрлан хамгаалахад хүн нэг бүрийн оролцоо чухал. Иймдээ бусад клубууд нийгмийн хариуцлагын хүрээнд ийм төрлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Хүмүүст уриалахын хажуугаар дуу хоолой болж байгаль орчноо эн тэргүүнд тавьж явдаг.
-Ярилцлагын төгсгөлд аялагч нартаа хандаж юуг уриалах вэ?
- Хоггүй, цэвэрхэн аялж зугаалахыг уриалмаар байна. Тархиндаа ч, үйлдэлдээ ч хоггүй байх нь чухал гэдгийг хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хог хаях түүх н гол биш хэрэглээг танах багасгах хаягдал эд гарахгүй бүтээгдэхүүн ашиглах н чухал байна
Ардчиллыхан хаа сайгүй хэрүүл ****** хийж хаанаас юуг хувьдаа хулгайлчихав гэж бодохоос өөр юм ямар хийдэг биш дээ. Хог боловсруулдаг үйлдвэр байгуулаасай хувьдаа хусчихый гээд л хүлээгээд байдаг юм шиг бил ээ. Ямартаа л одоо барьж байгаа төмөр Сайншандын нефтийн үйлдвэр ЭТТ-г гоочлоод шүлсээ гоожуулаад үхэх гэж байгаа нь илт анзаарагдаад байгаа биз дээ
Neeh l ih surhii hog tuusen humuus,terii ni bolovsruuldag zadaldag baigald horgui bolgodog,angildag,hoyordogch material hiideg 1 ch uildveruud baihgui,erguuleel gazart bulaad nudnees daldlaad busdiig huurch arf tumenee hohiroo ni,tur zasag ni yamarch setgemj baihgui,zugeerel sandaldeer suuj ih mungu avah l bodoltoi gaj gazar
Neeh l ih surhii hog tuusen humuus,terii ni bolovsruuldag zadaldag baigald horgui bolgodog,angildag,hoyordogch material hiideg 1 ch uildveruud baihgui,erguuleel gazart bulaad nudnees daldlaad busdiig huurch ard tumenee hohiroono,tur zasag ni yamarch setgemj baihgui,zugeerel sandaldeer suuj ih mungu avah l bodoltoi gaj gazar
өөрөө юу ч хийхгүй сууж байж хийж байгаа хүмүүсийг шүүмжлэхээс өөр юм мэдэхгүймаа хөөрхий
Teg teg chi tuu bi hog hayadaggui
Chinii tom boovtod shaalguulsan gondomni hogiig chini tuuj baigaa biz
Ugaasaa hogii ni bolovsruuldag uildver baihgui,hechneen tuugeed,nuguul 2 uulin hundiid avaachaal bulchina,yamar moral baihgui,tenegrel
Mongolchuud buuria tseverleed nuudeg baisan tsag sayhan.
Uhaalag gar utasnii hergiig gargaarai.hog tarigchiig ilchil
Уламжилалаа гээсэний хар гай. шаасан гадасаа сугалахдаа нүхийг нь шороогоор дүүргэж орхидог, бууриа цэвэрлээд нүүдэллэдэг. гол усанд хамаагүй ордоггүй. хог хийдэггүй. өвс мод бут тасалж хугалдаггүй гээд олон сайхан уламжилал байлаа шүү дээ. ахмадуудаасаа сонсодоггүй, суралцаагүй ардчилагчид нэртэй анархистуудын гай болой
Саяхан "Нар хиртсэн жил" киног үзлээ күйээ мөн сайхан байгалаа. Цэцэг навч алагласан цэлгэр ногоон тал алсад цэнхэртэх уулс сүүмийгээд. Одоо ч дээ энд тэндгүй уурхай мөнгөн ус цианит гээд л бөөн хор үе үе босон хуйраганах шороо тоос ямар сайндаа С.Баярцогт гадаадаас онгоцоор мах захиалж авчруулан тансаглаж байхав дээ. Хордсон бэлчээрт идээшилсэн малын мах хортой гэдгийг айхтар мэдэж байгаан шүү залаг чинь
баяр хүргье сайн бүхэн түгэн дэлгэрэг.
буурайн цэвэрлээд нүүдэг хольцгүй цэвэр МОНГОЛ гентэй хүн ховордсоны шинж энэ бөлгөө