2020 оны 7-р сарын 31
9 цаг 40 минут

Тарваганы мах эд, эрхтэнг нийслэл рүү оруулж ирэхгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг бид чиглэл чиглэлдээ хэрэгжүүлж ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамж гарсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг зохион байгуулж байна. Мөн нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай хамтран гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, 269 иргэний амь насыг авран хамгаалсан” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Иргэд маань хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн 14 хоногт нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад шалгалтыг холбогдох газруудтай хамтарч хийлээ. Тус бүсэд 10 зуслан байдаг ба зөрчил гаргасан хоёр байгууллагыг 2,5 сая төгрөгөөр торгосон. Нийслэлийн 150 гаруй хороонд өнгөрсөн жилээс сайжруулсан түлш түлж эхэлсэн бөгөөд энэ жил Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 гэсэн таван хороог нэмж байна. Тус таван хороонд энэ өвөл түүхий нүүрсийг хэрэглүүлэхгүй байхаар хянаж ажиллана” гэсэн юм.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “2020 оны гуравдугаар сарын 24-өөс гэрийн ажиглалт хийж эхэлснээс хойш 8346 хүнийг оруулсан ба 6981 нь гэрийн ажиглалтаас гарсан 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол болон эмнэлзүйн шинж тэмдгийг хэрхэн яаж таних талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар сургалт хийлээ. Сургалтад 32 эрүүл мэндийн байгууллагын 62 хүн, нийслэлийн харьяа 16 байгууллагын 148 хүн хамрагдаж, эмч нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж ажиллалаа” хэмээлээ.

НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монголд тарваганы тархац нутаг хумигдаж улмаар айлын хашаанд орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу 2017 оноос эхлэн суурьшлын бүсийн монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд байгаль хамгаалагчдын дунд "Хавхгүй нийслэл 2020" уралдааныг зохион байгуулаад хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Гэвч иргэд хавх, урхи ашиглаж тарвага агнах явдал мэр сэр гарч байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.131   • 7 сарын 31. 10 цаг 16 минут

Baliar hujaanuud arail bndaa

Шинэ мэдээ

Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн1 цаг 15 минутын өмнөХилсээр ял сонссон эр 27 жилийн дараа суллагджээ1 цаг 20 минутын өмнөАлдартнуудын эксдээ зориулсан шивээс юу болж хувирав1 цаг 25 минутын өмнө"Twilight" зохиолын дараагийн ном бэлэн болоод байна1 цаг 30 минутын өмнөТехнологийн акулууд зүрхний өвчинтэй тэмцэж байна1 цаг 40 минутын өмнөХятадтай холбоотой 2.5 мянга гаруй сувгийг хаажээ1 цаг 50 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ1 цаг 55 минутын өмнөВидео: 2021 онд нээлтээ хийх шинэхэн кинонууд2 цагийн өмнөNBA дахин эхэлсэн нээлтийн долоо хоногийн шилдэг шагай мултлалтуудын бичлэг2 цаг 10 минутын өмнөONE FC-д тулалдсан Монгол тулаанчдын шилдэг тулаанууд2 цаг 20 минутын өмнөЕвропын Холбооноос элэгний Д вирусын эсрэг эм болох HEPCLUDEX-ийг худалдахыг зөвшөөрчээ2 цаг 25 минутын өмнөМонголчуудын Япон руу хийсэн довтолгооноос сэдэвлэсэн компьютер тоглоом гарчээ2 цаг 30 минутын өмнөАвстралийн Мельбурн хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ2 цаг 35 минутын өмнөУулзлаа, ээж ээ2 цаг 40 минутын өмнөГадаадад гар утсаараа төлбөр тооцоо хийдэг боллоо2 цаг 45 минутын өмнөЗөвхөн аяга таваг угаагч шингэн, цемент 2 ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан эмэгтэй2 цаг 50 минутын өмнөШоронгоос оргосон эмч 100 гаруй таксины жолоочоор матар хоолложээ2 цаг 55 минутын өмнөТуршиж үзэх хэрэгтэй гар утасны 5 тоглоом3 цаг 10 минутын өмнөСогтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч амь насаа алджээ3 цаг 19 минутын өмнө"Хэрэв Майк Тайсон гэх нөхөртэй яг одоо рингэд гарах юм бол ямар ч байсан би болгож тавина"3 цаг 20 минутын өмнөЕ-баримт олгодоггүй иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно3 цаг 25 минутын өмнөАлдартнуудын хүүхэд нас VS одоо үе3 цаг 30 минутын өмнөНорвеги залуу Ж.Хиггинс аваргыг сандаргаж байна3 цаг 40 минутын өмнөNBA дахин эхэлсэн нээлтийн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг3 цаг 50 минутын өмнөХятадад хачигаар дамждаг вирус илэрчээ4 цагийн өмнө“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл4 цаг 2 минутын өмнөБ.Батзоригийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ4 цаг 7 минутын өмнөЖанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзварыг хаана4 цаг 10 минутын өмнөЛА Лейкэрс баг Оклахома Сити Тандерт хожигдлоо4 цаг 10 минутын өмнөХэрэглээний халуун ус хязгаарлах байршлууд4 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.