2020 оны 8-р сарын 1
8 цаг 00 минут

Тойм:Засгийн газрын зоригтой шийдвэр ба шинэхэн байрны эзэд

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явлуудыг тоймлон хүргэж байна.

                              Цэцэрлэг, сургуулийн хичээл есдүгээр сарын 01-нд эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

 –Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01

 –Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14

 –Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, Нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов.

    Б.Баттөр есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ

Холимог тулааны тамирчин "Ангууч" хочит Б.Баттөр төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ. Долоодугаар сарын 29-ний өдөр Скай Резортод болсон "Almighty" сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан бөгөөд Ука, Don Dior, The Colors, 168, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид дуу хоолойгоо өргөжээ. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, цугласан нийт хандивыг Б.Ариунболорт гардуулсан байна. "Би өөрийн төрсөн өдрийг зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм" хэмээн  Б.Баттөр хэлжээ.

  Асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй хоёр залууд орон сууцны батламж гардууллаа

Нийслэлийн орон сууцны корпорациас долдугаар сарын 30нд  хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвөөс 18 нас хүрч, амьдралд хөл тавьж байгаа хоёр залууд түрээсийн орон сууцанд орох батламж гардууллаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Засгийн газраас 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нийслэлийн орон сууцны корпорациас орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд цар тахлын нөхцөл байдалд ажиллаж буй 1000 гаруй тусгай албан хаагч болон эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан. Улаанбаатар хотын айл өрхийн 60 гаруй хувь нь дэд бүтэц хязгаарлагдмал бүсэд амьдарч байна. Тийм учраас иргэд амьдрах орчноо сайжруулах асуудлыг ихэд тавьж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 70 орчим хувь нь 40 хүртэлх насныхан байдаг. Тэгэхээр залуу гэр бүл, залуусын асуудал ихээр орхигдсон байдаг нь судалгаанаас харагддаг. Тиймээс энэ хөтөлбөрийг зохион байгуулахад түүчээ болж ажиллана. Цаашдаа энэ хоёр залуудаа орон сууцаа түрээслээд өмчөх боломж олгоно” хэмээжээ.

                     М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялыг хэвээр үлдээв

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.07.30-ны өдрийн хуралдаанаар М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.

                        Коронавирусийн  халдвартай 66 иргэн хяналтад байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар долдугаар сарын 31ны  ээлжит мэдээллийн үеэр  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийт 249 хүнд хяналтын шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт 291 батлагдсан тохиолдол байгаагаас одоо 66 хүн эмнэлгийн хяналтад байна. Тандалт судалгаа, хяналт үргэлжилж байна. Хамгийн гол нь амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар аль болох зорчихгүй байх, орчноо цэвэр байлгах нь чухал зөвлөмж юм. Анхны тохиолдол болох Франц иргэн таксинд суухдаа өөрөө масктай байсан. Жолоочийг амны хаалтаа зүүхийг шаардсан байсан нь халдварыг тархаагаагүй байна. Энэ бол амьд жишээ юм. Амны хаалт хамгаалж чадаж байгаа гэдгийг хэлье" хэмээлээ.

              Таван өдрийн дотор ослоор 12 хүн гэмтэж, долоон хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 26-30-ны өдрүүдэд  нийт 884 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 576 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, долоон хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Долдугаар сарын 26-ны өдөр 22.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Бяцхан булаг  гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган  зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн энэ  сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр  баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган  зорчигч, зургаан настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.151Зочин   • 2020, 8 сарын 2. 21 цаг 07 минут

ARAICHDEEEEE ENHSAIHANII YALIIG 5N JILEER NEMEH BAIH GEJ MONGOLIIN ARD TUMEN MUNCH IH GORIDLOO DOO EH ORNOOSOO URVASAN HULGAICHID 4JIL YUUUU VEEEE

202.9.46.227Зочин   • 2020, 8 сарын 2. 10 цаг 05 минут

Ардчилал бол ард түмний дайсан М.Энхсайханд өгсөн ялын хугацаа нүгэлийн нүдийг гурилаар хуурсантай адил хэрэг болсоон

103.57.93.218😘👌🐱‍🏍❤💕µ💋😘   • 2020, 8 сарын 1. 13 цаг 23 минут

DO YOU REALLY WANT TO LIVE FOR EVER?

64.119.18.221Зочин   • 2020, 8 сарын 1. 12 цаг 55 минут

асрамжийн 18 нас хүрсэн хүүхэд бүрийг түрээсийн байраар хангадаг журам батлах хэрэгтэй. ганц 1 хүүхдийг хамруулж шоу хийх хэрэггүй

66.181.188.193Зочин   • 2020, 8 сарын 1. 16 цаг 26 минут

Зарим эх эцэг байр авахын тулд зориудаар хэдэн жилийн өмнө хүүхдээ асрамжийн газарт өгөх давалгаа үүсэх байх даа. Манайхан ч мушгиж ашиглахдаа гаргуун шүү.

103.57.93.218Зочин   • 2020, 8 сарын 1. 13 цаг 12 минут

TEGEED TER 18TAI HUUHED CHINI YAAHIIN YANKANDAJ TUREESEE TULUH YUM UU?/,,ZGEER UNEGUI BAIR UG,YADAJ 25 HURTEL NI

202.179.24.115зочин   • 2020, 8 сарын 1. 12 цаг 20 минут

хятад вакциныг хийлгэхгүй шүү, тэгж туршилтын амьтан болохгүй ээ

122.201.31.138Хүрэлээ   • 2020, 8 сарын 1. 11 цаг 53 минут

Манай эрдэмтэд мундаг шүү. Тэднийгээ төр нь дэмжээд хийсэн бүтээснийг нь аваад хэрэглээд явах ёстой юм шүү. Юун Хятадаас вакцин авах цаашаа

103.57.93.218MUIS   • 2020, 8 сарын 1. 13 цаг 13 минут

MUNGU NI BAIVAL SANSRIN HULUGCH HIIGEED UGNU GEJ BAINA TER SURHII ERDEMTED CHINI

103.57.93.218   • 2020, 8 сарын 1. 11 цаг 40 минут

ene hunii erh erh chuluutei undur hugjiltei oronuud chini ali boloh l huuhed zaluuchuudaddaal demjleed uud ni tatah geed l baidag yum bilee.neeh l ih pensni hugshin yumnuud baiga yariastai

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.