Улсын онцгой комиссын гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар Хэнтий аймгийн төв Чингис хотод өчигдөр /2020.07.31/ ажиллаж эхэллээ. Зүүн бүсийн аймгийн удирдлагуудын зөвлөлдөх уулзалтад Шадар сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга болон албаны бусад хүний төлөөлөл оролцож байна.
Засгийн газраас гаргасан өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг Шадар сайд Я.Содбаатар үүрэг болголоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгмйн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг тодотголоо. 07 дугаар сарын дундаас хойш нийт нутгаар хур бороо орсон ч бэлчээрийн гарц хангалттай сэргэж чадаагүй. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай бэлтгэх шаардлагатай байна” хэмээлээ.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэдгийг зөвлөгөөнд оролцогчдод санууллаа.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Илүү зардал. Аймгийн засаг дарга нар ажлаа хийж чадахгүй болоод төвөөс очиж ажлыг нь хийлгэхдээ хүрчихээ юу? Эсвэл томилолт нэрийн дорх зугаалга уу? Өөрсдийнхөө мөнгөөр зугаалга хийхдээ хорголоо тоолдог. Улсын мөнгийг юунд ч үрж болдогийн тод жишээ энэ байна. 100 жилийн хугацаанд УОК өвлийн бэлтгэлийг хангуулах нэрийн дор хэдэн удаа аймагт очиж байв гэвэл Үүнийг анхныг гэж бодном.