Улаанбаатар-Баруун-урт чиглэлд бага оврын онгоц нисгэх бэлтгэл ажил хангагдаж байна. Ингэснээр иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Мөн цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар болсон байна. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ямар сайнюм бэ.бас дорнот руу нислэг хийгээсэй.тэнд манай хамаатны эмээ явж чадахгуй нуруу , тунхний хугаралттай байгаа.онгоц нисвэл хотод авчраад эмчилгээнд оруулахсан