Ган замчдын яруу алдар бадартугай

Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, УБТЗ ХНН байгуулагдсаны 71 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төмөр замын салбарын түүхт хуудсыг зузаалан буй үе үеийн төмөр замчиддаа түүхт өдрийн мэндийг хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өндөр уулсыг гатлах Өгөдэй хааны хүсэл юм Ган зам

Өөхөн чулуудаа сүвлэж товлосон хүүгийн мөрөөдөл юм Ган зам

Жингийн тэмээдээ сөглөсөн идэр жинчний дуу юм Ган зам

Жирийж одох цаг хугацааг харайн гүйцэх биелэл юм Ган зам

Ертөнцийн бүхий л дуурьслыг эгшиглүүлэн татах ган аялгуунд

Ерөөлт замын тоглосон хөгжмийн ганган хөгөнд

Ирэх өдрүүдийн учрал бүхэн цагаан туяатай

Илч нарны тунамал гэрэл ган уяатай

Хуурын чавхдас шиг хос мөнгөн замаар

Хонгор цагаан салхи яаранхан довтолгоно

/УБТЗ-ын Ган үзэг наадам 2008 дэд байр Ж.Жаргалсайхан/

 

"Төмөр замчдын мэргэжлийн баяр"-ыг тохиолдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар  мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тус мэндчилгээнд: 

Өдгөөгөөс ная гаруй жилийн тэртээ анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны нийгэм, эдийн засгийг тэтгэх хөгжлийн нэгэн томоохон хөшүүрэг байсаар ирсэн төмөр замын салбарын ахмад буурлууд, нийт ажилчдадаа “Төмөр замчдын мэргэжлийн баяр”-ын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Манай төмөр замын салбарын хөгжлийн түүхэн үе шатыг энэ салбарт сэтгэл зүрх, залуу халуун нас, нөр их хөдөлмөр, туршлагаа зориулж, хойч үедээ үлгэрлэж ирсэн үе үеийн төмөр замчид та бүхэнгүйгээр энэ өдрийг төсөөлөшгүй билээ.

Манай улс 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километр урттай нарийн царигийн төмөр зам анхлан барьж, мөн ондоо Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж анхны галт тэргийг аялуулснаар түүхийн шинэ хуудсыг нээж байсан бол өнөөдөр бид төмөр замын ууган байгууллага “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани, “Тавантолгой төмөр зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Болдтөмөр Ерөө гол” хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд, туслах үйлдвэр, аж ахуй нэгжүүд олноор байгуулагдаад байна. Мөн төмөр замын нийт сүлжээний урт 1950 орчим километр болон нэмэгдэж, жилд 28 сая.тонн ачаа тээвэрлэдэг, төмөр замын 16500 ажилчидтай, говийн бүсэд шинээр 681,6 километр төмөр замын их бүтээн байгуулалтыг цогцлоон бүтээж буй томоохон салбар болж өргөжин тэлж, хөгжлийг түүчээлсээр байна.

Энэ түүхэн хугацаанд манай улсын эдийн засгийн гол бүс нутгууд төмөр замаар холбогдон, техник технологийн шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр улсын нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 20 гаруй хувийг гүйцэтгэж, Улаанбаатар төмөр замын гол шугам нь Ази-Европыг холбосон тээврийн хамгийн дөт коридор болж, хоёр хөршийн төдийгүй бүс нутгийн худалдааны харилцаанд транзит тээврийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед төмөр замаар ачаа тээврийг тасралтгүй гүйцэтгэж, гадаадаас олон зуун иргэдээ татан авч, дотооддоо цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг хатуу мөрдөн ажиллаж байгаа төмөр замчид, Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төв эмнэлгийн ажилчид та бүгдээр бахархаж байгаагаа илэрхийлье.

Бид төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа. Хууль шинэчлэн батлагдсанаар төмөр замын тээврийн салбарын хөгжил, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн хөгжлийн хугацаандаа улс орны үнэт баялагийг бүтээж ирсэн Та бүхэндээ ирээдүйн их бүтээн байгуулалтын төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсэхийн зэрэгцээ нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд ажил, амьдрал нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

ГАН ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР"  гэжээ.

Та бүхэндээ Харанга хамтлагийн гишүүн, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аяыг нь зохиож, дуучин Харангын Лхагваа үгийг нь бичиж, дуулсан "Монголын төмөр зам" дууг хүргэж байна.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.116.86Зочин   • 2020, 8 сарын 3. 11 цаг 13 минут

Яасан хөдөлмөрийг нь үнэлж шагнасан байлгүй дээ ,Өөрөө улс оронг хөгжүүлэх үйлст юу ч хийгээгүй байж наад атаархуу зангаа өөрөө засвал яасы,

202.21.108.146Зочин   • 2020, 8 сарын 3. 9 цаг 12 минут

Яруу алдар ч гэх шиг. Социализмын лоозон ярьчих юм аа. Оросын хараат төмөр замтай болохоор Монгол гутамшиг юм даа.

66.181.183.177   • 2020, 8 сарын 2. 17 цаг 56 минут

gantshan zamtai baij yuunch ih yum boldiin

202.126.92.99Зочин   • 2020, 8 сарын 2. 10 цаг 07 минут

Танай байгуулагад замын мастер Галиндэв гэж нэг нөхөр байнга ажлын доголдол гаргаж хэд хэдэн хүний амь насанд хүрсэн.Энэ нөхөр Алтан гадас одон зүүгээд зүгээр л ажиллаж байх юмаа.Хүний амь нас хохироочихоод ажилаа хийгээд явах юм.Энэ шударга явдал уу.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.