М.Батмөнх: Танихгүй хүмүүсээс ирэх урмын үгс бүхэл өдрийг аз жаргалтай болгодог

      Ихэнх эцэг эхчүүд сошиал медиа өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж хүүхдийн хүмүүжил төлөвшилд муугаар нөлөөлдөг хэмээн шүүмжилдэг. Сошиал орчин буюу фэйсбүүкт өсвөр насны хүүхдэд хэрэгтэй мэдээлэл огтхон ч байхгүй хэмээн хүүхдүүдээ зэмлэх нь олонтой.  Энэ үг худал биш ч гэсэн өөрсдийгөө “Z” үе гэж нэрлэх дуртай 20 насыг  хол давсан залуучуудын хажуугаар жинхэнэ “Z” үеийн төлөөллүүд хүч түрэн бидний хандлага, өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлөхүйц, хэрсүү ухаалаг үйлдлүүдийг хийж байна. “Z” үеийнхний төлөөлөл гэдэг нэрний цаана этгээд сонин хувцас, стиллээр гангарсан, өндөр цагаан, туранхай, өрөөнөөсөө гарах дургүй, компьютерийн хэт өндөр мэдлэгтэй өсвөр насныхан санаанд тань бууж байгаа болов уу.

Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт сэтгэхүйн харилцан адилгүй түвшин, бие бялдар, харилцааны өндөр соёлоор хоорондоо ялгарах “Z” үеийнхэн өсөн, торниж байна. Магадгүй тэд үе хоорондын ялгаа “Х,Ү,Z” гэдгийн утгыг үл ойшоон өөрсдийн зам мөрөөр амьдарч байгаа. Зарим эрдэмтэд “Z” үеийнхэн л дэлхийг өөрчилнө хэмээн хэлсэн байдаг. Нэгэнт үүнийг эсэргүүцэхэд бэрх болжээ. 

Учир нь  14 настай Б.Батбилиг, М. Батмөнх хэмээх хоёр хүү өглөөний эрт босох, дасгал хийх зэрэгт уриалан өөрсдийгөө хөгжүүлэн бас бусдыг уриалж, маш олон хүнд  эерэг хандлагыг түгээж байна. Тэд бол фэйсбүүкийн "Өглөөний гайхамшиг" группийн хамгийн идэвхтэй хоёр гишүүн юм.

М.Батмөнх хүүд ярилцах санал тавихад "Та түр хүлээгээрэй би хамтрагчтайгаа хамтдаа таны асуултанд хариулна" хэмээхэн хэрсүүхэн хариулж байлаа.

 

-“Өглөөний гайхамшиг” группийн хамгийн тууштай, идэвхтэй гишүүд өөрсдийгөө танилцуулаач?

- Биднийг М.Батмөнх,  Б.Батбилэг гэдэг.  Бид Дорноговь аймгийн Айраг суманд амьдардаг. Одоо есдүгээр ангид орно.

-Хэзээнээс эхэлж өглөө гүйх болов. Энэ санааг хэн гаргасан бэ?

-"Өглөөний гайхамшиг групп"-д ууланд  алхалт хийдэг нэг залуу байсан. Б.Батбилэг хамгийн анх тэр хүнээс санаа авч хэдэн хоног ганцаараа гүйсэн юм билээ. Найз маань энэ тухайгаа надад хэлсэн. Тэгээд л бид хоёр нэгдэж гүйдэг болсон. Хамтдаа гүйж эхлээд гурав дахь өдрөөс нь “Өглөөний гайхамшиг” группд пост оруулж эхэлсэн.  Хамгийн анхны  постыг зургадугаар сарын 26 нд оруулж байсан.

-Фэйсбүүкт өөрсдийн зурагтай постыг оруулах нь ямар ач тустай гэж бодсон бэ?

- Бусдад өөрсдийгөө таниулж, бас өглөө эрт босох шалтгаан маань пост оруулах байсан.

-Тийм гэж үү. Яагаад?

-Бид хоёрыг дэмждэг хүмүүсийн итгэлийг алдахыг хүсээгүй. Биднийг дэмжиж урмын үгээр тэтгэдэг маш олон хүн байдаг. Мөн биднээс үлгэр дуурайлал авдаг хүмүүс ч цөөнгүй байдаг байх.

-Хүмүүс та хоёрыг хэрхэн дэмждэг вэ. Бусдад ямар үлгэр дуурайлал өгч байна гэж боддог вэ?

-Биднийг урмын үгээр дэмжиж чатаар үргэлж сайн сайхан үгийг илгээдэг. Тэдгээр үгс нь бүхэл өдрийг аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн өнгөрөөхөд тусалдаг. Зарим хүмүүс үлгэр дуурайлал авч байгаагаа хүртэл хэлж, биднийг магтдаг. Бусдад  эрт босохын ач тус,  эх дэлхийгээ хайрлах, хогоо ил задгай хаяхгүй байх эрт босохдоо гадаад хэлийг мэдлэгээ дээшлүүлэх, ном уншихыг хүмүүст уриалдаг.

-Та хоёр заримдаа өөр хүүхдүүдтэй хамт гүйсэн харагддаг. Танай найзууд уу?

-Тиймээ. Тэд өөрсдөө бидэнд санал тавьдаг. Бид ч мөн хүүхдүүдийг хамт гүйхийг уриалдаг. Тэд бүгд манай сумын хүүхдүүд байрны хүүхдүүд бас манай ангийнхан манай найзын дүү нар заримдаа хамт гүйдэг.

-Өглөө хэдэн цагт босож байна?

- Өглөө 05:30 минутад босдог. Тэгээд 06:00 гэхэд гэрийнхээ ойролцоох овоо руу гүйдэг.

-Гэрээс чинь овоо хүртэл хэр хол вэ. Хэдэн минут гүйх үү?

-Манайхаас овоо хүртэл  500метрийн зайтай. З0 минут л гүйгээд очдог. Гэртээ буцаж ирээд ээж, аавынхаа ажилд тусалдаг.

-Өглөө эрт босох хэвшлийг дадал болгож, дасгал хөдөлгөөн хийснээр та хоёрт ямар өөрчлөлт үүд гарч байна?

-Бие бялдрын хувьд хөгжсөн. Бас цаг баримтлах болон эртэч болсон. Ярих чадвар, нийгмийн оролцоо нэмэгдэж өөртөө итгэлтэй болсон. Нээлттэйгээр хэн нэгнээс ичилгүй өөрийн зурагтай постыг оруулж, өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болцгоосон. Аливаа зүйлийг өмнөхөөсөө сайн бас муу талаас нь өөрөөр харж,  ухаардаг болсон.

-Анх гүйж эхлэхэд шантрах үе байсан уу?

-Байнга "Өглөөний гайхамшиг" группт пост оруулах ёстой байсан  учраас шантрах үе байгаагүй. Хүмүүсийн итгэлийг алдахгүй байхыг маш их хичээсэн.

-Удахгүй хичээлийн шинэ жил онцгой нөхцөл байдалтай эхлэх гэж байна. Гүйлтээ цааш нь үргэлжлүүлэх үү?

-Цаг агаарын нөхцөл байдал,  өөрсдийн цаг заваас шалтгаална. Энэ хичээлийн жилд дунд ангиа төгсөх учраас шалгалт ихтэй байх болов уу. Тиймээс цаг зав хэр гарахаас шалтгаална.

-Та хоёрын ойрын зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?

-Маш олон хүнийг нэгтгэж,  хамтдаа хөгжихийг эрмэлзэж байна. Цаашдаа жил бүрийн зун  хамтдаа гүйцгээнэ гэж бодож байгаа.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.165.231.3Зочин   • 2020, 8 сарын 4. 15 цаг 17 минут

hodooniihon uul hadiig hadag hool und toeoor buzarlahiig l zogsoomoor baina......hyyhdyyd maani tuslaarai, baigali orching maani byr ballaj guizlee, huuli gargaadch nemer alga ergyynyydiig yaj boliulah ve

31.165.231.3Зочин   • 2020, 8 сарын 4. 15 цаг 15 минут

mundag hyyhdyyd mini ovol bolohoor sport zaal met gazar bieiin tamir sportoo yrgeljlyylne bizdee, ovliin huitend guih ayultai uushig zyrhend....sain hyyhdyyd baina mongoliin ireedui bolson hyyhdyydiig joohon demjeed ogvol yavj ogno doo,....

43.228.130.231Зочин   • 2020, 8 сарын 4. 12 цаг 15 минут

Мундаг хүүхдүүд байна. Илүү амжилтанд хүрнээ та нар.

202.126.88.191Зочин   • 2020, 8 сарын 4. 8 цаг 57 минут

Хөдөөний хүүхдүүд ч ажилтай шүү. Эрт босох нь аргагүй. Сайн хүүхдүүд байна

202.126.88.191Зочин   • 2020, 8 сарын 4. 8 цаг 10 минут

ene huuhduud zet uydee opoh n zow

202.126.88.191Зочин   • 2020, 8 сарын 4. 8 цаг 09 минут

odoonii huuhduud gj bugd aihtar boltsgooson

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.