Улсын онцгой комисс наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр /2020.08.05/ 13.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд дээрх нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм.
Сэтгэгдэл бичих