2020 оны 8-р сарын 6
14 цаг 15 минут

Е-баримт олгодоггүй иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай Баянхонгор аймгийн Засаг даргын А/02 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу Баянхонгор аймгийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын нэгдсэн системд иргэд, худалдан авагч, үйлчлүүлэгчдэд шаардлага хангасан төлбөрийн баримт олгох ажлыг эрчимжүүлэх ажлыг холбогдох газруудад үүрэг болгоод байна.

Тухайлбал, аймгийн МХГ, ХЭАХН-ийн Баянхонгор аймаг дахь салбар, Цагдаагийн газар, Татварын хэлтэст Татварын ерөнхий хуулийн 16.1.8-д заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх” хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчилтэй иргэн, хуулийн этгээдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнгөрөгч сарын сүүлээр нийтийн хоол, рестораны чиглэлээр Баянхонгор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 ААН-ийн үйл ажиллагаанд дээрх байгууллагын мэргэжилтнүүд хамтарсан шалгалтыг хийлээ.

Тус ажлын хэсэг шалгалтын эхний өдөр 20 гаруй ААН-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд долоон аж ахуйн нэгж хуулийн хүрээнд үйлчлүүлэгчид Е-баримтыг зохих журмын дагуу хэвлэн олгож байсан бол 13 ААН иргэдэд Е-баримт өгөөгүй байв. Тиймээс дээрх ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоосон юм.

Харин шалгалтын хоёр дахь өдөр "Буян", "Сөүл", "Наммон" ресторан, "Оргил" бар, "Аялгуу" караоке, есдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Баянбүрд" зоогийн газар, "New star" зочид буудал болон "Нэгдэлчин" зочид буудлын Е-баримт олгож байгаа эсэхтэй танилцлаа.

Ажлын хэсэгт аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд ажиллав.

"Буян" ресторан нь хоёр салбартай. Хотын төвд буюу хуучнаар ахуйн үйлчилгээний төвийн барилгад үйл ажиллагаа явуулж буй салбарт НАӨТ-ын баримт хэвлэх пос машин ажиллаж байгаа боловч ажилтнууд баримтыг хэвлэх мэдлэг дутмаг, 72 цагт багтаан хэвлэсэн баримтын мэдээллийг Татварын хэлтэс рүү илгээх ёстой талаарх ойлголтгүй байлаа. Тус рестораны дунд захын урд байрлах салбар баримт хэвлэж өгдөггүй, баримтаа авахыг шаардсан үйлчлүүлэгчийг нөгөө салбараасаа очиж аваарай гэдэг тайлбарыг хийж явуулдаг байна. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэг аж ахуйн нэгжийн хоёр салбар байхаас үл хамаарч үйлчилгээний цэг тус бүрт Е-баримтыг хэвлэж олгох ёстой талаар тодорхой заажээ.

"Буян" ресторантай ижил зөрчил "Аялгуу" караокед мөн илэрсэн. Тус караокений эзэн өдрийн цагаар тавилгын дэлгүүртээ пос терминал машинаа ажиллуулаад оройн цагаар караокедоо оруулдаг байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг түр зогсоолоо.

Биднийг "Оргил" барыг шалгах үеэр тус бар Татварын ерөнхий газраас пос терминал машин суурилуулах тусгай зөвшөөрөлтэй компаниар суурилуулалт хийлгэж байлаа. Анхлан Е-баримтыг хэвлэж, үйлчлүүлэгчдэд олгох төхөөрөмжийг 1.5 сая төгрөгөөр суурилуулж байсан тохиолдол байна. Гэхдээ одоо нэг иж бүрэн төхөөрөмжийг, программ хангамжийн хамтаар суурилуулахдаа 310 мянган төгрөгийн багцын үнийг санал болгож байна. Мөн гар утсан дээр суурилсан программ хангамжийг түүнээс хамаагүй бага зардлаар суулгаж өгдөг байна.

"Нэгдэлчин" зочид буудал, "Сөүл" рестораны хувьд Е-баримтыг үйлчлүүлэгчдээ тогтмол хэвлэж өгч заншсан байна. Олгосон баримтын бүртгэлийг тусгай дэвтэрт хөтөлж, 72 цагийн дотор татварын хэлтэст мэдээллийг тогтмол явуулж хэвшжээ. Харин "Наммон", "Баянбүрд" ресторан, "New star" зочид буудлууд пос машингүй, баримт өгдөггүй байна. Тиймээс уг зөрчлийг арилгах хүртэл тусгай зөвшөөрлийг нь түр хугацаанд хураалаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгохоор байгаа юм. Тиймээс иргэн, ААН аль болохоор дээрх торгуулийг төлөхгүй байя гэвэл хуулийн дагуу Е-баримтыг иргэдэд олгох ёстой юм.

Аймгийн Засаг даргын албан даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг дараагийн ээлжинд хүнсний худалдаа эрхлэгчдийн НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдсон эсэх, иргэдэд татварын баримтыг хэвлэн өгч байгаа зэрэгт хяналт шалгалтыг хийх юм.

Е-баримтыг иргэд, үйлчлүүлэгч тогтмол шаардаж авах нь чухлаар тавигдаж байна. Ингэснээр татварын буцаан олголтод хамрагдаад зогсохгүй сугалааны азтан болох боломж бүрддэг. Баянхонгор аймагт 1500-16600 төгрөгийн баримтаараа нэг саяас дээш төгрөгийн азтан болсон дөрвөн тохиолдол байна. Цаашид сугалааны супер азтан төрөн гарах ч боломж бүрэн байгаа юм. Тиймээс иргэд, үйлчлүүлэгчид баримтаа тогтмол авах, бүртгүүлэх шаардлага байна.

Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд цаашид НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдоогүй иргэн, хуулийн этгээдүүдийн судалгаа мэдээллийг гаргаж, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, Татварын хэлтсийн улсын байцаагч, хураагч нарт хуваарилан даалгах замаар биелэлтээр ажлын дүнд тооцдог болгож байна. Ингэсээр Баянхонгор аймгийн хэмжээнд НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдох иргэн, хуулийн этгээдийн тоо эрс нэмэгдэнэ гэж үзжээ.

Ард иргэдийн зүгээс төлбөрийн баримт олгоогүй болон стандартын шаардлага хангаагүй QR код бүхий баримт олгоогүй талаарх санал гомдлыг Монгол Улсын Татварын ерөнхий газрын 1800-1218, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 7044-2249 дугаарын утсаар хүлээн авч байна.


Т.Нандин

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.108Зочин   • 2020, 8 сарын 7. 7 цаг 01 минут

Зөв

122.201.22.146Зочин   • 2020, 8 сарын 7. 0 цаг 11 минут

Сансар телевиз НӨТ ерөөсөө бичдэггүй. Юнивишн НӨТ-ийн бичиг өгдөг байсанаа больчихсон шүү дээ. Тэд нар энэ шийдвэрт холбогдох уу???

64.119.17.100зочин   • 2020, 8 сарын 6. 23 цаг 28 минут

жижиг дэлгүүр хүнсний зах заримтом дэлгүүрт ч барааны үнэ буусан гээд өгдөггүй хууль бүгдэд нь л тэгш үйлчидэг бол сайн торгоо

176.63.23.193Зочин   • 2020, 8 сарын 6. 17 цаг 46 минут

Нарантуул болон хүнсний захууд өгөхгүй л байгаашд. Аль ч улсад захын наймаачид нь баримт өгөөд сууж байдгийг мэдэхгүй л юм байна

202.126.89.150баатар   • 2020, 8 сарын 6. 17 цаг 03 минут

татварын НӨТ баримт өгдөггүй ААН-дийн тухай мэдээлэл хүлээн авдаггүй газрын хаягийг тодорхой болгохоос гадна баримт өгсөн ч мэдээлэлээ нэгдсэн төвд хүргэдэггүй ААН -дийг яах вэ

66.181.180.156Зочин   • 2020, 8 сарын 6. 16 цаг 31 минут

11 хороолын урьхан цайны газар нөт өгөхгүй байна.

103.212.118.188ШАЛГА   • 2020, 8 сарын 6. 16 цаг 26 минут

ЭБАШ

203.91.115.46Зочин   • 2020, 8 сарын 6. 15 цаг 52 минут

Баянхонгорынхон сайн байна. Ер нь хөдөө сумдад бол огт өгөхгүй ш дээ. Энэ Татварын ерөнхий газар энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсоон

202.9.40.88Зочин   • 2020, 8 сарын 6. 15 цаг 46 минут

ugdugvi gazar zunduu l bga zaxuud ogt ugduggvi shvde

103.26.195.135Зочин   • 2020, 8 сарын 6. 15 цаг 30 минут

Ebarim olgohgvi zah delgvvr ih baina urdaas zagnaad olgodoggvi gazruud mash olon baina hudlaa uls ta bariig huurch baigaag medehgvi tenegteed geel zagnaad baih hudaldagch bar ih baina jishee ni 100 ailiin barilgiin zahiin dundah hvnsnii delgvvrvvd E varim ugduhv i zagnadag

119.40.98.74Зочин   • 2020, 8 сарын 6. 15 цаг 25 минут

Олгоод байгаа мөртлөө ААН илгээгээгүй төлөвт орчихоод байгааг яах юм. Татварынхан гомдол мэдүүлэх боломжгүй болгож, гомдол өгөх заалтыг нь апп-аасаа хасчихсан байна лээ. Ийм ААН-үүдээс авлига аваад толгойг нь илээд байгаа юм шиг байна лээ.

202.9.46.170Зочин   • 2020, 8 сарын 6. 15 цаг 06 минут

Нийслэлийн зах хувийн дэлгүүр лангуунуудыг Баянхонгор аймгийн жишгээр Е-баримт олгодог болгомоор байна.

202.9.46.43Зочин   • 2020, 8 сарын 6. 15 цаг 05 минут

Е баримт өгдөгүй газар олон байна

150.129.140.135Зочин   • 2020, 8 сарын 6. 14 цаг 36 минут

Пөөх Баянхонгорын татварын хэлтэс бузгай ажиллаж байгаам бна. Нийслэлд энэ захуудыг НӨАТ өгдөг болгомоор юмаа, зарим нэг нь өгсөн болдог тэр баримт нь ААН шилжүүлээгүй гээд устгаад хэд дахиж хийсэн ч орохгүй. Захаас худалдан авалт хийснээс супер маркетаас авсан нь дээр.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.