2020 оны 8-р сарын 7
14 цаг 55 минут

АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна

Иргэн О.Одсүрэн болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хооронд дулааны шугам сүлжээний холболттой холбоотой маргаан үүсч, Зайсан дахь 17 компанийн дулаан хангамжийг хаах тухай асуудал яригдаж, багагүй шуугиан дэгдээсэн.

Тодруулбал, иргэн О.Одсүрэнгийн эзэмшлийн Зайсангийн зүүн талын дулааны шугамыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдэд ашиглуулж байсан нь гурван шатны шүүхээр тогтоогдож, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК -ийг зөвшөөрөлгүйгээр дулаанаар хангагдаж байгаа 17 компанийн гэрээг цуцалж, шаардлагатай бол О.Одсүрэн болон МФикскапитал ХХК-тай тохиролцон гэрээнүүдийг шинэчлэн хийх ёстой гэсэн шүүхийн шийдвэр 2018 оны 10 дугаар сард гарсан байдаг. 

Гэтэл, тус асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гурван шатны шүүхийн шийдвэрийг үл тоож, иргэн О.Одсүрэнг хохироосоор байгаа юм байна.

Тиймээс О.Одсүрэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд өнгөрсөн тавдугаар сард АТГ-т гомдол гаргасан байна. Тэрээр гомдолдоо, "Бүх шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, цаашид иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудын дунд аливаа нэгэн маргаан, зөрчил үүсэхгүй байхад анхаарч, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг хүсье" гэжээ.  Энэ талаар АТГ-аас тодруулахад, "Иргэн О.Одсүрэнгийн гомдлын дагуу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хэрэг үүсгэн, шалгаж байна" гэв. 

Зөвшөөрөлгүйгээр дулааны шугам сүлжээнд холбогдсоны улмаас шүүхийн шийдвэрээр дулаан нь салгагдахад хүрээд буй 17 компанийн нэрс:               
     1.     Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон
2.    Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон
3.    Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон
4.    Голден вилл ХХК
5.    Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон
6.    Гантулга бор ХХК
7.    Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС
8.    Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа
9.    Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон
10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон
11. Рома инвест ХХК
12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон
13. Жи энд Моторс ХХК /The peak residences/
14. Инэл ххк /Chariot residence/
15. Жинхэнэ Уянга ХХК
16. Сайн констракшны барилга
17. Уран ган ХХК /Хан түшээ хотхон/

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.23.191хэрэглэгч   • 2020, 8 сарын 10. 13 цаг 43 минут

Юу вэ жинхэнэ Одсүрэн гэгэч байхгүй, энэ бол галзуу Гүндалай. Нэг ч төгрөг гаргаагүй байж хувийн байгууллагуудын барисан дулааны шугамыг эзэмшинэ гэж юу байдаг юм. Мфикс капитал айлуудаас мөнгийн аваад гүйцэтгэлийг хийсэн. Харин урьд нь хамтарч ажиллана гэсэн гэрээгээ Гүндалайтай цуцлаагүй, тэр нь хэрэгжээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан

202.179.25.25Зочин   • 2020, 8 сарын 10. 10 цаг 25 минут

Жинхэнэ авилгад идэгдсэн газар. Энэ газрын дээд, дунд албан тушаалтнуудын орлогыг нэг бүрчлэн шалгавал ихээхэн булхай илэрнэ

202.179.27.235Зочин   • 2020, 8 сарын 7. 15 цаг 37 минут

ene odsuren hohiroogui ee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.