2020 оны 8-р сарын 10
13 цаг 10 минут

Б.Цэрэн: Хан-Уул дүүрэг АРХИГҮЙ, ЭКО дүүрэг болно

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн ИТХ-аас “Архигүй орчин бүтээцгээе“ олон нийтийн хэлэлцүүлэг хийлээ. Энэ үер Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН “Гэмт хэрэг гаралтын гол шалтгаан нөхцөл болсон архидалтыг багасгахаар ЭКО ДҮҮРЭГ-АРХИГҮЙ ОРЧИН гэсэн зорилтыг дэвшүүлж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнгөрсөн онд зөвхөн Хан-Уул дүүрэгт 7200 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Ийм тооны хүн эрүүлжүүлэгдэнэ гэдэг сайн үзүүлэлт биш. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож баригдаад торгуулсан 2000 жолооч байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад 13 мянга орчим согтуугийн дуудлага ирсэн байдаг. Үүний 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл бөгөөд дандаа архитай холбоотой байна. Үүнээс 789 хүн 7-30 хоногоор баривчлагдсан байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн онд 30 гаруй хүн  архитай холбоотой амь насаа алдсан.

Тиймээс ч манай дүүрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн архигүй орчин гэсэн ажлыг төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа. Бүх хороонд очиж “Архигүй орчин бүтээцгээе” хэлэлцүүлэг хийж иргэдийн санал хүсэлтийг авах болно. Яагаад архигүй орчин бүрдүүлнэ гээд байна вэ гэвэл архидалтыг багасгавал нийт гэмт хэрэг буурна. Өдөрт 30-40 хүн эрүүлжүүлдэг.   Хэрэв та Та Хан-Уул дүүргийн иргэн бол 2020 онд төрсөн өдрийн баяраа нэг удаа архигүй тэмдэглээд, мөнгөө гэр орондоо, эхнэр, хүүхдүүддээ өгөөд үз гэсэн уриалга гаргаад байна” гэлээ. 
Уулзалтын үеэр иргэд 13 асуумжид хариулж, санал хүсэлтээ бичгээр өглөө. Мөн архины хэрэглээг багасгах хамгийн гол санаануудаа ИТХ-ын гишүүдэд хэлсэн юм. Зарим иргэдийн онцолж байсан гол санаануудыг товч дурдвал. 

    Ч.Батсайхан:Залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэй

Arslan.mn
Согтуу жолоочийн буруугаас өдөр бүр зам тээврийн ноцтой осол гарч байна. Тиймээс иргэд архи согтууруулах ундаа хэт их хэрэглэхгүй байх. Уусан бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэй. Ийм зөрчил гаргасан хүнд оногдуулж байгаа хуулийг чангатгах хэрэгтэй.

Ж.Алтангэрэл:Долоо хоногийн ТАВАН өдөр архи зарахгүй байх хэрэгтэй

Arslan.mn

Миний хувьд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Архи согтууруулах ундаанаас болж олон айл өрх аз жаргалгүй, айдастай амьдарч байна. Дүүргээс энэ асуудлыг бодлогоор зохицуулах санал санаачлаг гарган иргэдээс асууж байгаа нь маш зөв. Манай дүүрэг 200 мянга гаруй оршин суугчтай. Өнөөдөр захын дэлгүүрийн лангуу махаар биш архиар дүүрэн байна. Худалдан борлуулалт дээр анхаарах нь чухал. Манай дүүрэг долоо хоногийн таван өдөр нь архи согтууруулах ундаа зарахгүй байж, гэмт хэргийг бууруулж бусад дүүрэгт ч үлгэр дууриалал болох ёстой. 

 Д.Алтантуяа: Дэлгүүр 22.00 цагаас хойш архи согтууруулах ундаа зарахгүй байх хэрэгтэй

Arslan.mn

Архи уусан зарим иргэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт их холбогдож байна. Тиймээс дэлгүүр архи согтууруулах ундааг 22.00 цагаас хойш худалдан борлуулахгүй байх нь чухал байна. Томчууд гэлтгүй өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэж байгаа. Ангийн нийллэг, зугаалга гээд багаасаа архи согтууруулах ундаа хэрэглэж, сурч байгаа ийм асуудлыг таслан зогсоох ёстой. 

                                       Б. Оюунчимэг: Иргэд хүүхдийн дэргэд архи уухгүй байх ёстой

Arslan.mn

Зарим эцэг эхчүүд гэртээ маш их архи согтууруулах ундаа хэрэглэж байна. Хүүхэд хажууд нь байхад санаа нь зовохгүй буруу үлгэр дууриалал үзүүлэх нь их болжээ. Коронавирусний халдвараас  сэргийлж үйлчилгээний газрууд эрт хааж байгаа. Архи уусан иргэдийн цөөнгүй хувь нь гэртээ үргэлжлүүлэн ууж ахуйн хүрээний архидалт их байна. 

                                       С.Батбаатар: Архи уухгүй байх шинэ уриалга гаргах хэрэгтэй

Arslan.mn

Цагдаагийн байгууллага зам тээврийн осол хэргийг бууруулахаар “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж,  үр дүн нь сайн гарч байна. Яг ийм олон нийтэд байнга сануулах уриалга гаргах хэрэгтэй. Дэлгүүрээс архи биш талх бариад гэртээ эрт очдог хүмүүс олон болоосой.

                         Д.Оюуннэмэх: Оройн цагаар автобусны буудал дээр иргэд архи уух нь их боллоо

Arslan.mn
Цагдаагийн эргүүл шалгалтыг сайжруулах хэрэгтэй байна. Гадаа дулаахан байгаа тул иргэд автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбайд архи уух нь их боллоо. Шөнийн дөрвөн цаг хүртэл гадаа архи  ууж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хүмүүсийг хянах шаардлагатай. Мөн залуус машин дотроо архи их ууж байна. Зам, хэв журмын цагдаа хамтраад гудамж, нийтийн талбайд эргүүл сайн хийх хэрэгтэй. Мөн энэ ажилд иргэд санаачилга гарган цагдаагийн ажилд тус нэмэр болох ёстой. 

Энэ мэт иргэд архи согтууруулах ундааны хэрэглээг хумих олон чухал саналуудыг хэлж байсан юм. Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор “Архигүй орчин бүтээцгээе” хэлэлцүүлгийг 40-50 хүн оролцохоор цомхон хийж байна. Мөн амны хаалт, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг ирэдэд тарааж, хүмүүсийг хэт ойрхон суулгахгүй байх зохицуулалтыг хийсэн юм. Энэ уулзалтыг Хан-Уул дүүргийн бүх хороонд хийнэ. Иргэдийн санал хүсэлтийг авч дүүргийн ИТХ-аар хэлэлцэн ямар ажил хийх шийдлийг гаргах юм байна. Мөн хотын удирдлагуудад санал хүсэлт илгээх болно гэж Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН онцолж байсан юм. 

Т.Нандин

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.65Зочин   • 2020, 8 сарын 11. 10 цаг 37 минут

ergyy hog

202.126.88.167Зочин   • 2020, 8 сарын 11. 5 цаг 15 минут

Ezeneesee iluu sanaachlaga gargachih yum daa. Engeriig tsooloh baih daa. Hursun duu buu. Agaart niseed b.a orkoo

94.134.88.136Зочин   • 2020, 8 сарын 11. 0 цаг 37 минут

negent duureg tegej shiidver gargaval APU-n uildver bolood buh delguuriig sogtuuruulah undaa uildverleh,zarah erhiin huraa...arhi uudag humus,zaluusaa duurgiin gazar nutgaas albadan gargah uu....

66.181.183.188зочин   • 2020, 8 сарын 10. 19 цаг 19 минут

амны зоргоороо бурах юм аа сонгуулийн өмнөх 4 жил хаана юу хийж явсан полчин бэ зүгээр л цаашаа

202.9.46.135Зочин   • 2020, 8 сарын 10. 16 цаг 00 минут

Битгий поп роо. Зарим нь санал гаргахдаа хэтэрхий туйлшрах юм. 5 өдөр архи бүү зар гэх шиг. Хүний эрхийн асуудал шүү Харин соелтой хэрэглээтэй болъе гэвэл өөр асуудал шүү

202.126.89.94Зочин   • 2020, 8 сарын 10. 13 цаг 50 минут

Ha ha arhinii uildveruudee haachihval arhi ch zarahgui amar yum daa

202.179.27.94Зочин   • 2020, 8 сарын 10. 13 цаг 41 минут

мэдрэл гар вэ, яриад байхаар хийгээч, ядаж эхлээд гудамжны архичдаа цэгцэлчээсэй

66.181.168.131Stupid people sptd idea   • 2020, 8 сарын 10. 13 цаг 22 минут

Odoo bur medreltej ugnu,udahgui baahaa boliod bugsuu oyono naaduul chini

202.126.88.177Darga   • 2020, 8 сарын 10. 13 цаг 16 минут

XAxAXAXA nerteigeer ni kapitalizm baiguulna geech darga gyau AXAXAXAXXAXA

103.229.121.122Зочин   • 2020, 8 сарын 10. 13 цаг 14 минут

Эко гэдэг үгээ ойлгодогийн болов уу энэ попууд

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.