2020 оны 8-р сарын 11
8 цаг 00 минут

СҮРЖИН эхэлсэн ч, ДАРЖИН үргэлжилж буй бидний УХАМСРЫН ДАРХЛАА

Дэлхийн 216 оронд Коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 20 сая хүрэхэд тун ойрхон байна.  Өчигдрийн байдлаар /2020.08.10/ 19 сая 736 мянган хүн өвчилж, 24 цагийн хугацаанд 6000 хүн нас  баржээ.  Өдөр өдрөөр халдвар авагсдын тоо өсөж, дэлхий нийт дахин хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй байж магадгүйг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байгаа.

Харин монголчууд энд дэлхийн сонороос хол  бээлий өмсөх нь бүү хэл  амны хаалт ч зүүхгүй шахам хөндлөн алхацгааж байна. Саяхан мэт боловч долоон сарын өмнө коронавирусийн сураг  урд хөршид дуулдаж эхлэх үед  манайхан онцгой дэглэмийг хэрхэн  мөрдөж байлаа. Хүн бүр амны зүүж, өөрсдийн гэр, албан байгууллагынхаа өрөө тасалгааг  холерминтой усаар  байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, хаа сайгүй гар ариутгагч шингэн харагддаг байлаа.  Тэр ч байтугай хүнсний дэлгүүрийн лангуунууд ээлж, ээлжээрээ хоосорч гурил, будаа хомстлоо гэж сандарч маскны үнэ тэнгэрт хадаж, эмийн сангуудын маск өдөртөө дуусаж байсан. Гудамжаар маск зүүгээгүй алхах хүнийг бөөнөөрөө эвэртэй туулай үзсэн мэт гайхан харж, өөр тийшээ дөлж зугтаах шахам явсан дүр зураг одоо дурсамж мэт үлджээ.

Тэр ч байтугай коронавирус хилийн зурвасын цаана  дэгдсэн сургаар Засгийн газар, УОК-ын шийдвэрүүд маш хурдан шат дараалалтайгаар хэрэгжиж эхэлсэн. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудыг хааж, тусгай үүргийн онгоцнуудыг дэлхийн өнцөг булан руу нисгэж хэлсэн. Тухайн үед коронавирусийн халдвар илрээгүй Азийн орнуудад багтаж дэлхий нийт ч засгийн газрын оновчтой шийдвэрүүдийг магтаж байсан. Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол илрэхэд автобус баазууд нийтийн тээврийн хэрэгслүүдийг татаж, жолооч нар нь утасны цаанаас ирэх зааврын дагуу бүх зорчигчдыг хөөж, буулгаад учир шалтгаан нь тодорхойгүй  хотын гудамжаар баазруугаа уралдан  давхилдаж байсансан. Автобусны буудал дээр гээгдэж хоцорсон хүмүүсийн нүднээс айдас, түгшүүр мэдэгдэж байлаа. Энэ бол дөнгөж эхлэл гэж бодоцгоож байсан ч өнөөх сүр дуулиантай эхлэл өнөөдөр  ямар ч өрнөлгүй гацчихсан.

Учир нь нийслэл хотод Коронавирусийн эсрэг иргэд, аж ахуй нэгжүүд, төр засгийн удирдлагууд анхаарлаа хандуулах нь сулраад удаж байна. Хүний хөл хөдөлгөөн үл тасрах хотын гудамжаар  зөрөлдөх иргэд амны зүүхээ больж, гар ариутгагч, бээлий цаашлаад хоорондын зай гэдэг зүйлийг ч мартсан. Сургууль, цэцэрлэг орох шийдвэр гарч хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Автобус дүүрэн хүн ихэнх нь амны хаалтгүй. Нэг хэсэг олдохгүй байсан амны хаалтыг  гудамжаар нэг зарж байхад автобусны буудал болон нийтийн тээврүүд ариутгал цэвэрлэгээгээ  ч хийгдэхээ больсон. Цаашлаад хүнсний дэлгүүрүүдээр 10 мянган төгрөгөөр долоо хоног бүр ариутгалын шүршигч бодис цацдаг байсан нь ч ирэхээ больсон талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа. Учрыг нь лавлавал ариутгалын компаниуд зун ихэнх албан байгууллагууд амардаг учраас одоохондоо явах шаардлагагүй гэж үзсэн байна. Монголчууд коронавирусийн эсрэг зуны улиралд амраад намар эсвэл өвлөөс л дахин тэмцэж эхлэх бололтой. Учир нь коронавтрусийн тархалт ямар ч албан тушаалтай хүний амралт, зугаалгын цагаас хугаслаж чадахгүй нь харагдаж байна.

Манайхан амарч дуусаад коронавирустэй хатуу тэмцэнэ гэдэгт нь итгэлтэй байна. Нэг л өглөө сэрэхэд коронавирусийн халдвар дотоодод илэрвэл яах улс вэ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд вирусийн тархалтыг хянаж чадахгүй өдөрт хэдэн зуун хүн өвчилж зарим газруудад эмнэлгийн хүрэлцээ муу байгаа талаар мэдээлнэ. Харин Монгол Улсын хувьд вирусийн халдварыг дотооддоо алдвал эмчилгээ, шинжилгээ хийх эмнэлгийн тандалт, судалгааны багаж, хэрэгсэл өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх  орноос авахуулаад хүрэлцээ хангамж хангалттай байгаа болов уу. Коронавирусийн халдвартай тэмцэж байгаа бидний мэдэх ХӨСҮТ 250 хүнийг хүлээж авах боломжтой гэж ярилцана. Коронавиусийг дотооддоо алдвал Нийслэлчүүд хөл толгойгоо алдах болно.

Энэ халдвар нэг тархвал өдөрт багадаа 100-200 тохиолдол бүртгэгдэх нь ойлгомжтой. Иргэдийн анхаарал суларсан байгаа энэ үед  илүү эрчимтэй тархаж нэг л өдөр бүх нийтээрээ халдвар авсан байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь бид бүх нийтээрээ  коронавирусийн халдварыг “Тусцгаая” гэсэн хандлагатай байцгаана шүү дээ. Энэ халдвар  бусад өвчнүүд шиг өдөрт нэг эсвэл хоёр тохиолдлоор бүртгэгдэхгүй. Тиймээс АНУ, Бразил, Энэтхэг, Япон улсуудтай нөхцөл байдлыг харьцуулахад дотоодын нөхцөл байдал тайван байгаа энэ үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг авцгаая. Өдөр бүр маскаа зүүж, гараа ариутгах хэвшлийг дахин сэргээе.  Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх хугацаа дөхөж байна. Өчигдөр/2020.08.09/ гэхэд АНУ-ын “Georgiana” мужид хичээлийн шинэ жил эхлээд  удаагүй байхад тус сургуулийн багш нар коронавирусээр өвчилж, тус мужид сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин зогсооход хүрсэн байна.

Үүний шалтгаан нь сургуулийн орчинд маск зүүгээгүй хүүхдүүд их байсантай холбоотой гэж дүгнэсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн хоёр дахь давлагаа аравдугаар сард томуу, томуу төст өвчинтэй хавсран дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулсаар байгаа билээ.  Тиймээс  одооноос хүүхдүүддээ маск зүүх, гар ариутгах дадлыг суулгах хэрэгтэй. Сургах ёстой. Учир нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдүүд хэрхэн өртдөг билээ. Гэртээ зүгээр байсан хүүхдүүд сургуульдаа яваад ирэхдээ л ханиад хүрээд ирдэг шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд коронавирусийн халдварыг улирлын ханиадтай жиших зүйл биш гэдгийг ухаараарай.  Цаашлаад халдварын эсрэг вакцин гарсан ч өртөг өндөр байх болно. Тиймээс урьдчилан сэргийлэх энгийн алхмуудыг сайтар мөрдөх хэрэгтэй. Таны өдөр тутамдаа мөрдөх маск зүүх, гар ариутгах, бээлий өмсөх энгийн алхмууд тийм хэцүү ажил биш шүү дээ.

 Т.ЭРДЭНЭЧИМЭГ

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.23зочин   • 2020, 8 сарын 11. 22 цаг 08 минут

Гадаадаас авчирсан иргэд л гай тарьж магадгүй юм. Тэдний зарим гуйж гувшиж ирчихээд хоол байр голж, архидан, гэрийн хорио зөрчиж гадуур зугаацан, хөдөө гадаа давхиж, маск зүүхгүй, дайнд яваад ирсэн баатар мэт зарим нь онгирч байх шиг. Гадуур маскгүй хүмүүс дэлгүүр олон нийтийн газар, биеийн тамирын заалд бөөнөөрөө. Халдвар нэг хүнд л илэрвэл тархалт нь дийлдэхгүй дээ.

103.57.94.76Зочин   • 2020, 8 сарын 11. 14 цаг 28 минут

Dotroo aldalgui shig ene tsag uyiig dawaad garwal uur zam alga da mongolchuud neg aldchih yum bol tegd aitar zuil bolno shu

192.82.66.139ДОКТОР   • 2020, 8 сарын 11. 10 цаг 34 минут

КОВИД 19 ХАЛДВАР ХҮН АМЫН ДУНД АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ ГЭДЭГ МЭДЭЭ ГАРАХ ҮЕ БОЛ БИД АЛЬ ХЭДИЙНЭЭ ХАЛДВАР ӨРГӨН ТАРХСАН ГЭСЭН ҮГ, ТЭР ҮЕД МАНАЙ УЛС АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЯМАРЧ ЧАДАМЖГҮЙ АСУУДАЛ ДУУСАА Л ГЭСЭН ҮГ. ЖИНХЭНЭ СҮЙРЭЛ БОЛНО МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ДИЙЛЭХГҮЙ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ДЭГДЭНЭ. ИЙМД ХАМГИЙН ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ БОЛ ОДОО Л АВАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ШҮҮ

66.181.161.50Зочин   • 2020, 8 сарын 11. 14 цаг 49 минут

тийм урчал сургууль цэцэрлэг орох хэрэггүй шүү дээ. харин фитнесс бассейны үйл ажиллагааг цаашдаа ч боломжоороо ажиллулж баймаар байна дасгал хөдөлгөөн хамгийн чухал шүү

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 11. 12 цаг 55 минут

САНАЛ НЭГ БАЙНА. МАНАЙ ЭМЯ-САЛБАР ДИЙЛЭГХГҮЙ, ХҮН ХҮЧ ХҮРЭХГҮЙ ИЙМЭЭС ИРГЭД ТӨВӨГШӨӨЛГҮЙ БАЙНГА МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЖ БАЙМААР БАЙНА ШҮҮ. УБ-Т БАЙГАА ОРКУУД НУТАГ РУУГАА ЯВЧИХНА ГЭЖ БОДООД БАЙГАА БАЙХ, ЯГ ҮНЭДЭЭ ЯВЖ АМЖИХГҮЙ ШҮҮ. УБ-Т ТАРХЛАА ГЭХЭД ХАМГИЙН БАГАДАА ХҮН АМЫН ТАЛААС ИЛҮҮ НЬ 800000 НЬ САРЫН ДОТОР ӨВЧИЛНӨ ТЭГЭЭД ИХЭНХИ НЬ УТАА БОЛОН ЗАМХАРНА, АР ГЭРИЙХЭН НЬ САЛАХ ЁС ХИЙХ ЮМ БОЛОХГҮЙ. ТЭГЭХЭЭР ЭРТНЭЭС СЭРЭМЖИЛЖ БОЛГООЖИЛЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ХУВЬ ХҮН БҮР САХИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

202.9.40.186mgl   • 2020, 8 сарын 11. 10 цаг 22 минут

bie bieniigee haraaj baihaar soyoltoi shaardlaga taviad uzvel yasan yum be? Tsagdaa nar maskgui hun burt, uilchilgeenii gazar ch gesen shaardlagaa taviya.

66.181.161.50Зочин   • 2020, 8 сарын 11. 14 цаг 51 минут

маск зүүх чинь эрүүл мэндийг алж байгаа штээ. маск огтхон ч хамгаалахгүй гэж баруунаар эмч нар зөндөө л ярьлаа штээ.

43.242.242.42монгол   • 2020, 8 сарын 11. 10 цаг 11 минут

битгий сүржигнээд бай энэ бол зүгээр л ханиад болно

66.181.161.50Зочин   • 2020, 8 сарын 11. 14 цаг 56 минут

яг үнэн. хятад мэтийн зарим орнуудад бактериологийн ондоо зэвсэг хэрэглэгдсэн гэж бодож байна. дандаа их гүрэн орнуудад бөөн бөөнөөрөө үхсэн нь сэжигтэй байна. ЖИЖИГ орнуудад гайгүй л байсан. Бактериологийн зэвсэг хэрэлэсэн газруудад гудамжиндаа унаад байсан шүү. Бусад нь зүгээр л ханиад. Монголд одоохондоо биологийн зэвсэг хэрэглээгүй нь тодорхой. Казахстанд корона бус ондоо зүйл гэнэт гараад эрс үхээд эхэлсэн гэж казах эмч ярьж байна лээ штээ

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 11. 12 цаг 56 минут

ЧИНИЙ ЭНЭ ХАНИАД ГЭЭД БАЙГААГААР ЧИНЬ БУСАД УЛС ОРНУУД ХЭДЭН ЗУУН МЯНГААРАА ЯВААД БАЙНА.

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 11. 10 цаг 10 минут

Зарим хөгийн оркууд зах, дэлгүүрээр явахдаа тэжээвэр нохой, муураа авч явдагаа болих хэрэгтэй байна. Мөн нохойгоо сургууль, цэцэрлэгийн хашаагаар баалгаж шээлгэж гадаалуулдаг оркууд болимоор байна шүү

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 11. 10 цаг 08 минут

УОК УОКШШ ЭМЯ ОБЕГ ЦЕГ ТЕГ МХЕГ ХХЕГ гээд бүгд ард иргэдийнхээ төлөө маш сайн ажиллаж байгаагийн илрэл нь МОНГОЛ улс дотооддоо цар тахлыг алдаагүй явдал юм. Харин ард иргэд маскаа зүүмээр байгааг өдөр бүр анхааруулж байгаа, иргэд ч зүүмээр л байна. харин зах худалдааны төвүүд гээд олон хүн цугладаг газарууд ариутгалаа сайн хийж, маскгүй иргэдэд үйлчлэхгүй байх зэрэг дэглэмээ сахимаар байна. иргэд бас олон цугладаг газраар явахдаа маскгүй явдагаа, хүүхдүүдээ дагуулж гадуур тэнэдэгээ болимоор байна.

66.181.161.50зочин   • 2020, 8 сарын 11. 9 цаг 42 минут

дотооддоо алдаагүй болохоор тайван байна. харин гадаадад байгаа нөхцөл байдал хүндэрсэн иргэддээ нөгөө тусламжийн мөнгөнөөс өнгч тэнд хэвийн байх боломжоор нь хангаж өгвөл зөв байх гэж бодогдож байна. УОК дотооддоо адлахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 11. 12 цаг 59 минут

АНХААРААД АЖИЛЛААД Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ОНГОЦООР, ЯВГАНААР, ВАГОНООР ГЭЭД 60-70 МЯНГААРАА ИРЧЭЭД Л БАЙГАА БИЗДЭЭ. ХАРИН КОРОНОГИЙН СУРГААР ГАРЧ ЯВСАН ГАРУУД ЭРГЭЖ ИРНЭ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛГООД БАЙГАА БАЙХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙ АВЧ Л БАЙНА ДАГ ИЛҮҮ ЯАЛГАХ ГЭСИЙМ

66.181.161.61Zzz   • 2020, 8 сарын 11. 9 цаг 19 минут

Gadnaas oruulahgui bhad l bid taivan aj torj bolno. UOK sain ajillaj irgedee hamgaalj chadaj bna. Gadaadad bgaa, gadaadaas irj bgaa humuus buhimdaltai bgaach gesen mongoldoo bgaa humuusiin erh gej bii. Ene erhiig UOK hamgaalj chadaj bgaa bolhoor bid iim taivan bna. Uund buruu yum yu bna.

202.126.89.241Зочин   • 2020, 8 сарын 11. 10 цаг 10 минут

Тийм шүү

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 11. 13 цаг 04 минут

МАНАЙ УЛС БАЙГАА НӨӨЦ БОЛОЛЦООНДОО МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ХАРИН ИРГЭД УХАМСАРТАЙ БАЙМААР БАЙНА. МАНАЙ БУУДАЛ АЖИЛУУЛДАГ БАЯН ОЛИГАРХИУД ХАМГИЙН ХӨГИЙН БАЙХ ШИГ,,,,, ТОГТООСОН ӨРТӨГӨӨР НЬ АЛДАГДАЛТАЙ ТУЛ БУУДЛАА ТУСГААРЛАХ БАЙРНЫ ЗОРИУЛАЛТААР АШИГЛУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙГАА ШҮҮ, ЗГ УОК УОКШШ НИЙЛЭЭД ШИЙДВЭР ГАРГАХ Л ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ

202.126.88.203Зочин   • 2020, 8 сарын 11. 8 цаг 58 минут

Хэзээ нэг өдөр дотооддоо алдах нь тодорхой. Одоо зүгээр үед маск зүүж тэнэгтэх шаардлаггүй

66.181.161.50Зочин   • 2020, 8 сарын 11. 15 цаг 01 минут

яү үнэн. хүчилтөрөгчийн дутагдалд орвол намрын ханиад томуугаа дийлэхгүй штээ. ядаж хүнгүй гудамжинд маск зүүх хэрэггүй штээ.ДЭМБ ын үгээр яваад байгааг маш буруу гэж үзэж байна. Тэр тестүүд чинь коронаг тодорхойлж чадахгүй гэж германы эмч нар мөрдлөгө явуулж байна штээ. ер нь коронагаас болоод үхээд байгаа гэх баталгаа байхгүй л гэж байна лээ штээ. Дэмб ыг эсэргүүцээд барууны орнуудад бослого гараад байхад жаахан юм бодооч монголчуудаа

202.131.234.194Зочин   • 2020, 8 сарын 11. 13 цаг 05 минут

ЧИ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЯАХ БАЙХ ДАА МАСКГҮЙГЭЭРЭЭ

202.126.90.152Зочин   • 2020, 8 сарын 11. 8 цаг 46 минут

Нээрээ ч сүржин эхэлсэн дээ хха одоо ч бүр мартагдсан дууль боллоо

119.40.100.154Иргэн   • 2020, 8 сарын 11. 8 цаг 37 минут

Битий сүржигнээд бай. Засс бидда дотооддоо алдаагүй гээд байхад тэмцэл мэмцэл гэж шаагаад муу эр дайнд хөөрнө гэж.

182.160.36.3stalin   • 2020, 8 сарын 11. 8 цаг 14 минут

bitgii surjigneed soliorood bai,er n yum bolbol daldagnaad baidagaa bolih xeregtei xurelsuh saidaa.korona gj dalimduulj ulsiin san xomrogoo xoosolj duusah yum bol eronhii said ta ooroo xog deer userch ard tumen bosoj temtsj ardiin namiig xorsnoos archih tsagn oirtoj bna shu

103.111.68.3zochin   • 2020, 8 сарын 11. 8 цаг 20 минут

uvchingui bol jargal gedgiig oilgo bitgii ard tumnii neriig bariad bai chamtai negdeh hun baigaa bolov uu

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.