Чехээс ирсэн оюутны хил дээр гацааж, оруулахгүй байна гэсэн асуудал нэг хэсэгтээ л цахим ертөнцийн шуугиан болж байсан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр ГХЯ-наас мэдээлэл хийх үеэрээ тайлбар хийлээ.
Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "ОХУ-аас манай Гадаад харилцааны яамны авсан мэдээллээр тус улс хилээ нээгээгүй байгаа. Зөвхөн Турк, Танзани, Их Британи гэсэн гурван улстай л хилээ нээсэн юм байна. Тэгэхэдээ энэ гурван улсад байнга оршин суудаг гадаадын иргэн ОХУ руу нисвэл нэвтрүүлнэ гэсэн шийдвэр гарсан. Бид Чехээс ирсэн оюутны ар гэрийнхэнтэй холбогдсон.
Бидний хамгийн гол эмзэглэж байгаа асуудал бол, Чехээс ирсэн гэх оюутантай холбоотойгоор ОХУ хилээ нээсэн гэх ташаа мэдээллийг аваад, олон хүн асуудалд орох вий. ОХУ-ын хилийг зөрчөөд, торгууль, шийтгэл хүлээх вий. Тиймээс бид анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Үүнийг хэвлэлийнхэн зөв түгээж өгөөч. Бид дандаа албаны эх сурвалжаас мэдээлэл авч, үнэн зөвөөр нь иргэдэд хүргэхийг хичээж байгаа. Хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах гэж хичээж байна" хэмээлээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
xol ochij xuts muu noxoin yalgadasnuud aa,
Одоо тэгээд хэлсээр байтал навсаганаж байгаад торгууль шийтгэл хүлээвэл хохино шүү дээ. Орос чинь Монгол биш шүү дээ. Дор нь асуудлыг нь шийднэ, ялыг нь үүрүүлнэ. Яаж ч гоншигоноод нэмэргүй болно доо харин ч нэг.
Харин тиймээ.Манайхан асуудлыг аль нэг намтай холбож яридгаа болиогүй цагт ямар ч сайхан зшйл хийгээд нэмэр алгаа Юу ч ойлгохгүй аль нэг намын гишүүн балж тэндээсээ ямар 1 хжлбэрээр жаахан дэм дэмжлэг авчихаад тэрнийхээ төлөө үхэн хатан зүтгээд улс орныы болон ард иргэдийн нийтлэг эрх ашгийг гажуулаад бна уу даа Эмгэнэл юм даа
Тэгвэл тэгээд онгоцоо нэм л дээ. Сардаа 2,3 онгоц хэдий болтол зөөхөв дээ