2020 оны 8-р сарын 12
13 цаг 25 минут

УОК иргэдээсээ яагаад айна вэ?

Цар тахлын хэмээх энэ онцгой нөхцөлд монголчуудын хувьд хоёр асуулт хамгийн эмзэг буй.

-Дотооддоо халдвар тархаах вий? /Мэдээж энд бас иргэд сүүлийн үед амны хаалт зүүхгүй назгайрах байдал харагдаж байгаа, хичээл сургуулийн хүүхдүүдээ яах вэ гэсэн олон асуудал буй/

-Гадаадад байгаа иргэдээ яах вэ?

Харин гадаадад байгаа иргэдийн хувьд Монгол Улсын Засгийн газар чадлынхаа хэрээр ажиллаж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тусгай үүргийн нислэгт багтахын тулд  хахууль өгдөг, өвчтэй, зовлонтой, хүүхэд, хөгшид ирж чадахгүй байхад дарга нарын хүүхдүүд “арын хаалга”-даж байна гэсэн хүчтэй шүүмжлэл өрнөж буй.

Дээр нь өвчтэй, зовлонтой гэлтгүй оюутан залуус, энгийн иргэд ч олон сар гацсаны улмаас ажил, мөнгө төгрөг, орон гэргүй болж гудамжинд хонож байгаа олон хүн буй.

Мэдээж хэрэг онцгой нөхцөл байдлын хувьд хүссэн хүн болгоныг авчирч чадахгүй байгаа нь тодорхой. Гэхдээ мөн л онцгой нөхцөл байдлын хувьд яавал хамгийн оновчтой хэлбэрээр олон хүнийг татан авчрах вэ гэдэг нь ч чухал.

Тиймээс Гамшгийн эсрэг үндэсний төвөөс санаачлан гадаадад байгаа иргэдийн төлөөлөл, ТББ-гууд хамтран ажиллах саналаа Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ. Харамсалтай нь бичиг хүргүүлсэн долдугаар сарын 21-нээс хойш ямар ч сураг чимээгүй байна.

Энэхүү санаачлагад

АНУ,

Ирланд,

БНСУ,

 Филиппин,

Турк,

Тайвань,

Тайланд,

Швед,

Голланд,

Унгар,

Япон улсад гацсан иргэдийн төлөөлөл нэгдэн орсон. Тэдний хувьд ийн нэгдсэнээр иргэдийг шуурхай татах авах ажилд хяналт тавин, дэм болон оролцох. Мэдээж хэрэг тэд давын түрүүнд шаардлага тавьж, эсэргүүцэх гээгүй аль болох боломжтой хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй. Тэртэй тэргүй асуудал ихтэй байгаа УОК, Элчин сайдын яамдын хувьд ийн зохион байгуулалтад орсон ТББ-аас дэмжлэг авахад юу нь буруутах гэж. Адаглаад олон, олон улсад байгаа Монголын иргэдээ зохион байгуулан, давын түрүүн явах шаардлагатай хүмүүстээ туслах боломжтой. Наад зах нь онгоцны буудал дээр ч хүмүүсээ зохион байгуулахад оролцох сэтгэл тэдэнд бий. Манай Монголын гадаадад байгаа иргэд гамшиг зовлон тохиолдоход нэгдэж нийлэн, өвчтэй зовлонтой хүмүүст туслах гэх мэт нийгмийн хариуцлагыг олон асуудалд тус дэм болсоор ирснийг бид мэднэ. Мэдээлэл ил тод байх, нэгдсэн нэг сувгаар мэдээлэл өгөх, өвчний талаар анхааруулж, сэрэмжлүүлэх  гэх мэт иргэдийн төлөөлөл, ТББ-уудтай зайлшгүй хамтран ажиллах шаардлага тэдэнд баймаар.

Гэтэл яагаад УОК тэднээс “айгаад”, нохой хуцсаны дайны хариу өгөхгүй байгаа юм бэ? Тэдний тус та нарт хэрэггүй гэж үү? Хэрэггүй бол ядахдаа хэрэггүй гэсэн хариугаа өгчихөөч, УОК, холбогдох албан тушаалтнууд аа.

Ингээд албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан Монгол улсын иргэд эх орныхоо нөхцөл байдал, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж тэвчээр хүлээцтэй хандаж иргэддээ хилээ нээнэ гэсэн горьдлого тээн өнөөдрийг хүрчээ. Гадаадад гацсан иргэдийн Монгол улсын Үндсэн хуулиар тунхаглан хамгаалж, баталгаатай эдлүүлэхээр заасан хязгаарлаж үл болох тулгуур эрхүүд зөрчигдөж байгаа тул гадаадад гацсан иргэдийн зүгээс Улсын онцгой комисст өөрсдийн төлөөллийг хяналт оролцоо хэлбэрээр оролцуулж хамтран ажиллах хүсэлтийг манай байгууллагаар дамжуулан Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ.

Хүсэлтэд гадаадад гацсан Монголчуудын амь нас, эрүүл мэнд, амьжиргаанд шууд нөлөөтэй асуудлуудын шийдвэрүүдэд тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах төлөөллөөр дамжуулан оролцоог бий болгох, харилцан туслалцаа үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг тусгуулах, шийдвэрлүүлэх ажилд хяналт тавих, энэхүү ажлыг илүү үр дүнтэй болгох үйл хэрэгт хамтран ажиллах зорилготойг тусгасан.

Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Онцгой байдлын Шуурхай штабын зүгээс гадаадад гацсан иргэдийн тулгамдсан асуудалд бодитой хандан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ ТББ-ЫН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ГАНБААТАР

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.20Зочин   • 2020, 8 сарын 13. 7 цаг 50 минут

УОК Иргэдээсээ айх нь зөв. Гадаадаас ирсэн иргэд шинжилгээгүй, ирээд дэглэм сахидаггүй, байр хоол ундаа голно, архидна, өөрөөр хэлбэл өөрийн эрх чөлөөгөө 1-д тавьсан хүмүүс. Барууны эрх чөлөөгөө 1-д тавьсан, маск зүүх дургүй, дэглэмээ цуцал гэж төр засгаа шаардсанаар халдвар газар авч эцэстээ төр засгаа муу хэлж, үхэлд бууж өгч гудамжинд зарим нь бурхандаа залбирч байна. Шахрдаэ жагсаж лоозон барьсан болгонд бууж өгч халдвар тараах эрсдэлд ороод хэрэггүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж амьдрах нь зөв. УОК сайн ажиллаж байна.

57.70.80.60Зочин   • 2020, 8 сарын 13. 7 цаг 08 минут

YOK-s avch heregjuulj baigaa arga hemjeenuud deer shine sanal baival shuud heleed huseltee tavihgui, hyanaltand orno, sanal hurguuleh bolomj ntr geed ***** ***** yum bichsen haragdaj baina. Yag iim zuil deer hamtarmaar bnainba gedeg chin todorhoi bish baina.

202.179.21.234Хөдөөгийн уншигч   • 2020, 8 сарын 12. 16 цаг 48 минут

Монгол хорио цээр мөрдөж, зөв зохион байгуулж ажиллагаагүй өвчин тарсан бол гадаадад байгаа монголчууд ирэхгүй л байсан болов уу. Тэр битгий хэл хятадад анх энэ өвчин дэгдэхэд монгол баларна гээд гараад явсан олон хүн бий. Засаг төр нь чадлаараа ажиллаад хүнээ татаж авч байгааг, улсынхаа чадал тэнхээг ойлгох хэрэгтэй. яавал хэн хэндээ дэм болоод олон хүн эх орондоо ирж болох арга замыг хайхгүйгээр ингэж жагсаад нэмэргүй. сэтгүүлчид буруу өнцгөөс ингэж турхирч болохгүй. ядуу монгол байтугай баян ардчилсан АНУ чинь яаж баларч байгааг хар л даа.

43.228.130.231Зочин   • 2020, 8 сарын 12. 16 цаг 35 минут

Хүлээлтэд байгаа монголчуудаа өнөөдөр яг бодит байдал хэцүү бна. Аль ч улс бүгд адилхан байна.Энэ нөхцөлд ойлголцол , зөвшилцлөөс өөр юм хэрэггүй ээ. УОК болон холбогдох бүх байгууллагууд хирээрээ зүтгэхийг хараад өрөвдмөөр ч , бахархмаар ч... Бүгдээрээ эв нэгдлээр л энэ бэрхшээлийг давах болноо.

197.234.221.160Зочин   • 2020, 8 сарын 12. 15 цаг 32 минут

rgtg

197.234.221.160alexis   • 2020, 8 сарын 12. 15 цаг 33 минут

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Хэрэв танд мөнгө хэрэгтэй бол Whatsapp-тай холбоо бариарай: + 33 7 80 97 01 82. Баярлалаа имэйл: ayudafinancesa@gmail.com

192.82.74.119зочин   • 2020, 8 сарын 12. 13 цаг 31 минут

Монголд нөхцөл байдал өнөөдрөөс өөр муу байсан бол гадаадад гацсан энэ хүмүүс хүнд нөхцөлд байгаа эх орондоо туслахаар ирэх байсан болов уу. Энэ хүмүүсийн ихэнх хувь нь Монгол муухай гээд амьдрал хөөж гадаад явсан хүмүүс байгаа

43.228.130.231Зочин   • 2020, 8 сарын 12. 16 цаг 39 минут

Үгүй байхаа. Ихэнх нь хүүхдийнхээ сургалтын төлбөр, байртай болохын төлөөнөө л явсан даа. Хөөрхий. Тэгээд ч нилээд нь чадсангүй дээ.

31.46.247.206Зочин   • 2020, 8 сарын 12. 15 цаг 30 минут

Яаж явсан байлаа ч хамаагүй иргэн л бол иргэн. төр иргэний хоорондын харилцаа бол чи бид хоёр хоорондоо харилцахаас арай өөр түвшний зүйл

202.126.90.45Zochin   • 2020, 8 сарын 12. 13 цаг 38 минут

Za neg talaas ni tegj bodoj bhgui ee hugshuun. Gadaad ruu er ni jargah gej ywdag ni bugd ehnii uurgiin ongotsoor irsen. Odoo bga ni huurhii hunii nutagt booliin hudulmur erhelj ar geree tejeeh gej ywaa humuus shuu. Ersdel baga bga uls orontoi hilee neegeecheee arai l heterlee. Tusgai uurgiin nisleg neriin dor buun biznes l bga sh dee uursdudni ashigtai baigaad hilee neehgui bga sh uu unendee.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.