Олон улсад үргэлжилж байгаа КОВИД-19 цар тахалын нөхцөл байдлын улмаас Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоо (FIFA) болон Азийн Хөл Бөмбөгийн Холбооны (AFC) хамтын шийдвэрээр энэ онд явагдах хуваарьтай байсан "Катар - 2022" Хөл бөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 он хүртэл хойшлогдлоо.
Ингэснээр Монголын Үндэсний Шигшээ багийн Тажикстан, Япон болон Киргиз улсуудын эсрэг 10 болон 11-р сард тоглох байсан тоглолтууд 2021 онд явагдахаар боллоо. FIFA болон AFC улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тун удахгүй тоглолтуудын тов зарлагдана гэлээ.
Сэтгэгдэл бичих