НОБЕГ, МХЕГ, НБОГ, НЭМГ-ын мэргэжилтэнгүүдцаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Нийслэлийн ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Бид тарваган тахал өвчний эсрэг томоохон худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг ажлыг хийж байна. Өнгөрсөн 14 хоногийн байдлаар НОБЕГ-т зөрчлийн чанартай гурван удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу ажиллахад иргэн “Д”, “Б” нар тус бүр хоёр тарвагны мах худалдаалах гэж байсныг таслан зогсоож, торгуулийн арга хэмжээ авсан. Мөн Налайх дүүрэгт худгийн эхэнд үхсэн тарвага байна гэх дуудлагын дагуу ажиллаж, лабораторд шинжлүүлэхэд тус тарваганд нянгийн вирус илрээгүй байгалийн жамаараа үхсэн байсан нь тогтоогдсон. Ойрын үед үргэлжилсэн усархаг бороо орж байгаа учраас гол мөрний усны түвшин ихсэж үер усны аюул гарч болох эрсдэлтэй. Амралт зугаалгын улирал дуусаагүй байгаа энэ өдрүүдэд Нийслэл хотын иргэд Туул, Тэрэлж голын эрэг дагуу маш олноороо амарч байна. Тэдгээр амрагчид гол усанд эндэх эрсдлүүд маш их гарч байгаа. Хөдөлгөөнт завьт эргүүлийн баг зургадугаар сарын 15-аас хойш өнөөдрийг хүртэл 280 орчим иргэний амь насыг аварсан байна. Одоогоор Нийслэлийн нутаг дэвсгэрт усанд осолодсон гурван хүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тэрэлж голд осолдсон 11 настай хүүхдийн эрлийн ажиллагааг түр зогсоосон байна. Харин 25 настай эмэгтэйг хайх эрлийг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үргэлжлүүлж байна. Баянзүрх гүүрний хажууд 25 настай эрэгтэй согтууруулах ундаа уусан үедээ голд толгойгоо угаах гэж байхдаа унаж осолдсон. Энэ дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна” хэмээлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Д.Мэндсайхан “Гэрийн ажиглалтад байгаа 1224 иргэн одоогоор Нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Нийтдээ 8129 хүний гэрийн ажиглалтын хяналтын хугацаа дуусаж гарсан. Гэрийн ажиглалтад орсон хүмүүс гар утсаа унтраах, буруу дугаар тэмдэглүүлэх түгээмэл зөрчлүүд байнга гарч байна. Мөн оршин суугаа хаяг дээрээ тогтмол байх ёстой байтал зуслан явах, гадуур зугаалах үйлдлүүд их гарч байна. Тиймээс гэрийн ажиглалтад байгаа болон цаашид тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжих хүмүүст анхааруулахад гэрийн ажиглалтыг хууль дүрэмд заасны дагуу мөрдөх хэрэгтэй байна. Коронавирус манай улсад тархах эрсдэл өндөр байгаа. Тиймээс иргэд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Мөн үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдэд дээрх шаардлагыг тавих ёстой. Үйлчилгээний байгууллага гар ариутгах боломжийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Гэрийн ажиглалтад байх үедээ зөрчил гаргасан тохиолдолд хуулийн байгууллага арга хэмжээ тооцон, торгуулийн арга хэмжээ тооцон ажиллаж байна” хэмээлээ.
Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын ажил хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Наймдугаар сар гарснаас хойш Нийслэлийн суурьшлын бүсэд 21 амьтны дуудлага, мэдээлэл ирсэн. Эдгээрийг онцолбол бамбай хоншоорт хортой могойны зургаан дуудлага Баянзүрх дүүргээс ирсэн. Тиймээс иргэд суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газарт мэдэгдэх хэрэгтэй. Мөн наймдугаарс арын 9-нд Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиж ажиллахад хүрэн баавгайны мөр болохыг тогтоосон. Улаанбаатар хот Ханхэнтийн салбар уулсад байдаг учир хүрэн баавгай болон бусад амьтад гүүдлээр орж ирдэг нутаг двсгэр юм. Тиймээс иргэдийг аялал зугаалгаар ой модон дунд явахдаа сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна” хэмээн мэдээллээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
наадуул чинь хэвлэлийн эрх чөлөөтэй улсуудаас Монголыхоос тэс өөр мэдээ үзэж байгаад ирсэн хүмүүс юу гэж юугаа ч мэдэхгүй та нарын үгээр байдаг юм 21+14 ч гэх ших оношлогооныхоо аппаратны ч учраа олохгүй байж