Аваргуудын лигийн 1/4 шигшээ тоглолтууд Португалын Лиссабон хотод эхэллээ. Өнгөрсөн шөнө Италийн "Аталанта" болон Францын "ПСЖ" багууд тулж, Парисын баг 2:1-ээр хожсон. Тэгвэл "ПСЖ" 1995 оноос хойш анх удаагаа хагас шигшээд шалгарч үлдэж байгаа нь энэ ажээ.
Тухайн үед хагас шигшээд Италийн алдарт "Милан" клубт хожигдож байжээ. "ПСЖ" сүүлийн гурван улиралд шөвгийн наймд шалгарч чадаагүй байсан юм. Тэгвэл энэ улиралд хагас шигшээд үлдлээ.
Түүнээс гадна, Неймар 2015 онд "Барселона"-гийн хамтаар Аваргуудын лигт түрүүлснээс хойш шөвгийн наймд ч шалгарч чадаагүй байсан. Түүнээс хойш анх удаа хагас шигшээд "ПСЖ" багийн хамтаар үлдэж байгаа нь. Мөн Мбаппе 2016-2017 оны улиралд "Монако"-гийн хамтаар хагас шигшээд шалгарч, "Ювентус"-т хожигдож байсан билээ. Тэгвэл 3 жилийн дараа дахин хагас шигшээд шатанд ирлээ. Аваргуудын лигийн хагас шигшээд "ПСЖ" клуб Германы "Лайпциг" болон Испанийн "Атлетико Мадрид" багуудын хожсонтой нь тоглоно.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
PSG.khojno 100%