ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож буй хоригдогч зөвшөөрөлгүйгээр хорих байрнаас гадуур эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор ШШГЕГ-аас мэдэгдэл гаргажээ.
2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй хоригдогч Д.Ганболд гэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн нарийн мэргэшлийн эмнэлэгт хүргэн эмчилгээнд хамруулсан аж. Цагдан хорих 461 дүгээр ангийн хэмжээнд 2020 оны 8 дугаар сарын байдлаар нийт 76 хоригдогч холбогдох хууль, журмын хүрээнд зохих албан тушаалтны зөвшөөрлөөр дараагийн шатлалын эмнэлэгт шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамрагдаж, 6 хоригдогч хэвтэн эмчлүүлээд байгаа ажээ.
Чухам ямар хууль, тогтоомжийн дагуу хоригдож буй хоригдогчийг эмчлүүлсэн талаар дараах мэдэгдлээс дэлгэрэнгүй уншиж болно.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Muu sain ch hvn za yu ta nariin hvvhed ah egch nar bsan bol chi tegeed helehu
muusain gøløgnuud shorond orohoro uvchin yriad ehelhin novshnuud