Солонгосын К-драма ертөнцийг байлдан дагуулсаар ирсэн чадварлаг, сэтгэл татам залуу бол жүжигчин Park Seo Joon. Харин авьяаслаг залуугийн дэбүтээ хийсний 9 жилийн ой энэ сарын 12-нд тохиосонтой холбогдуулан түүний талаарх сонирхолтой баримтууд болон танилцуулгыг хүргэе.
Овог: Park Yong-gyu
Нэр: Park Seo-joon
Төрсөн өдөр: 1988 оны 12 сарын 16
Орд: Нум
Өндөр: 185 см
Жин: 69 кг
Цусны төрөл: АВ
Иргэншил: Солонгос
Боловсрол: -Incheon Annam High School -Seoul Arts University
Instagram: @bn_sj2013
Facebook: SeoJoon
Twitter: @BN_SJ2013
Park Seo Joon нь Өмнөд Солонгосын Сөүл хотод айлын ууган хүү болон мэндэлсэн. Эцэг, эх хоёр дүүгийн хамт Инчон хотод амьдардаг. Тэрбээр анх дунд сургуульд байхдаа анимейшн клубт элсэн орж, энтертайнментийн салбарыг сонирхож эхэлсэн. Тус клубын хийж буй ажлууд анхаарлыг нь ихэд татдаг болсноор найз нөхдөө дагаж, сургуулийнхаа дараа болон чөлөөт цагаараа жүжигчний академид сурч эхэлсэн нь түүнийг сөүлийн урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр элсэхэд хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн цэргийн албанд ч татагдан амжилттай хаасан байна.
Тэрбээр их сургуульд сурч байх хугацаандаа сонгосон мэргэжилдээ эргэлзэж, жүжигчин болох нь үнэхээр зөв, үгүйд анхаарлаа хандуулж байсан. Учир нь жүжиглэх чадвар сайтай хүмүүсээр хүрээлэгдсэн байсан тул энэ нь түүний сэтгэлийг зовооход хүргэдэг байв. Гэсэн ч тэр бэрхшээлтэйгээ нүүр тулан амжилтанд хүрч чадсан юм.
Park Seo Joon анх Bang Yong Guk-н “I Remember” гэх дууны клипэнд тоглож олонд танигдсан байдаг. Тус дууг гарах явцад үзэгчид Bang Yong Guk рүү харж байсан хэдий ч хайр сэтгэлийнхээ төлөө юуг ч хөнөөж чадах эрийн дүрийг бүтээж буй Park Seo Joon илүү ихээр сэтгэлийг нь булааж, анхаарлыг нь татаж байсан гэдэг.
---Тэрбээр гэр бүлийнхнийхээ тухай нэг их яриад байдаггүй. Түүний өндөр 185 см хэдий ч дүү нар нь 190 см тул өөрөө дүү нь юм шиг л харагддаг. Нэг дүү нь гэрлэсэн. /2 настай охинтой
---Park Seo Joon бол Tommi Hilfiger-н модел, нүүр царай болсон анхны ази эр хүн. Тийм ч учраас түүний Лос Анжелес-д Jessica-тай хамтран хийсэн загварын шоуг үзсэн байдаг. Тэрбээр ямар ч загварын влог хөтлөгчтэй өрсөлдөхүйц чадвартайгаас гадна гайхалтай мэдрэмжтэй нэгэн.
---Түүнийг “Gold, Appear!” кинонд хамтран тоглосон Baek Jin Hee-тэй болздог гэсэн цуу яриа гарч байсан. Мөн Dream High 2-н дараагаар дотно болж байсан Sistar-н Hyorin-г ч түүнтэй хосууд хэмээн шүтэн бишрэгчид нь цуурдаг байсан /хэдэн жилийн өмнө Park Seo Joon Hyorin-г хөлөө гэмтээсэн бололтой байхад нь очиж тусалж буй явцаас үүдэж/. Тэр нэгэн ярилцлагадаа “Hyorin бол дагина. Тэр миний цорын ганц эмэгтэй найз” гэж хэлж байсан.
---Хэдийгээр тэр хөгжилтэй дүрүүдэд тоглодог боловч бодит амьдрал дээрээ нам гүн хүн.
---Park Seo Joon нэгэн ярилцлагадаа “Гоё гартай, дур булаам инээмсэглэдэг охидод өөрийн эрхгүй сэтгэл татагддаг. Гэхдээ хамгийн чухал нь харилцаа” гэж хэлж байсан. Мөн тэрбээр анхны сэтгэгдэлд ихээхэн ач холбогдол өгдөг байна.
---Тэрбээр их найрсаг, гадагш чиглэсэн зан чанартай учир хамтарч ажилладаг хүн бүртэйгээ болон эрэгтэй жүжигчидтэй сайхан харилцаатай байдаг.
---Тэрбээр Park Hyung-shik, BTS-V, Lee Hyun-woo, Kang Ha Neul, Choi Siwon, Hyorin, Choi Woo-Shik нартай дотно найзууд.
- Тэр үргэлж фэнүүддээ сайн тоглолт үзүүлэхийг хүсдэг.
- Түүний хийдэг бүх зүйл нь алдар нэр, эд хөрөнгийн төлөө биш гэж хэлж байсан.
- Испани хэлээр дунд түвшний мэдлэгтэй хэдий ч ярихаасаа илүү сайн ойлгож чадна гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
- Спортод дуртай. /морь унах, айкидо/
- Алдар нэрний талаар асуухад тэрбээр “Аз болоход, надад урьд өмнөхөөс минь илүү олон боломж бий. Өмнө нь ажил олоход үнэхээр хэцүү байдаг байсан, харин одоо би илүү хялбар олж чадна” гэж хэлж байсан.
- Тэрбээр жүжиглэх, загвар өмсөхөөс гадна дуулдаг, мөн олон ангит кинонд зориулж хэд хэдэн дуу бичиж байсан.
- Ирээдүйд ижил хүйстний дүрийг бүтээхэд ч нээлттэй гэж хэлж байсан.
Түүний тоглосон кинонуудаас нь дурьдвал:
The Divine Fury | Saja (2019) – Yong-Hoo
Be with You | Jigeum Mannareo Gabmida (2018) – Ji-Ho (adult) (cameo)
Midnight Runners | 2017 – Ki Joon
Real | 2017 – [ Dressed –up bodyguard ]
The Beauty Inside | 2015 – Woo-jin
The Chronicles of Evil | 2015 – Detective Cha Dong Jae
Perfect Game | 2011 – Chil Goo
Драма цувралуудаас нь дурьдвал:
Why Secretary Kim | tvN / 2018 – Lee Young-joon
Fight for My Way | KBS2 / 2017 – Go Dong-man
Hwarang: The Poet Warrior Youth | KBS2 / 2016 – 2017- Moo Myung / Kim Sun-woo
She Was Pretty | MBC / 2015 – Ji Sung-joon
Kill Me, Heal Me | MBC / 2015 – Oh Ri-on
Mama | MBC / 2014 – older Han Geu-roo
Witch’s Romance | tvN / 2014 – Yoon Dong-ha
One Warm Word | SBS / 2013 – Song Min-soo
Drama Festival “Sleeping Witch | MBC / 2013 – Kim Him-chan
Pots of Gold | MBC / 2013 – Park Hyun-tae
Shut Up Family | KBS2 / 2012 – Cha Seo-joon
Dream High 2 | KBS2 / 2012 – Si-woo
Авсан шагналууд:
2018 9th Korea Film Reporters Association Film Awards (KOFRA)| Best New Actor (“Midnight Runners”)
2017 31st KBS Drama Awards |Best Couple Award with Kim Ji-won (“Fight for My Way”)
2017 31st KBS Drama Awards| Netizen Award – Male (“Fight for My Way”)
2017 31st KBS Drama Awards | Excellence Award, Actor in a Miniseries (“Fight for My Way”)
2017 6th Korea Film Actors Association Awards | Popular Star Award (“Midnight Runners”)
2017 2nd Asia Artist Awards| Best Star Award (“Fight for My Way”)
2017 2nd Asia Artist Awards | Fabulous Award (“Fight for My Way”)
2017 37th Korean Association of Film Critics Awards | Best New Actor (“Midnight Runners”)
2017 54th Grand Bell Awards | Best New Actor (“Midnight Runners”)
2015 34th MBC Drama Awards | Best Couple with Ji Sung (“Kill Me, Heal Me “)
2015 34th MBC Drama Awards| Popularity Award, Actor (“Kill Me, Heal Me, She Was Pretty “)
2015 34th MBC Drama Awards |Top 10 Stars Award (“Kill Me, Heal Me, She Was Pretty “)
2015 34th MBC Drama Awards| Excellence Award, Actor in a Miniseries (“Kill Me, Heal Me She Was Pretty “)
2015 1st Fashionista Awards | Best Fashion in TV (“She Was Pretty“)Open Sans
2015 36th Blue Dragon Film Awards | Popular Star Award (“Chronicles of Evil ”)
2014 22nd SBS Drama Awards| New Star Award (“One Warm Word”)
2014 7th Herald Donga Lifestyle Awards| Best Style of the Year
2013 6th Korea Drama Awards |Best New Actor (Pots of Gold”)
Park Seo Joon, IU нарын хамтарсан “Dream” нэртэй уран бүтээл нь 2021 онд гарах төлөвтэй байгаа учир тэд киноныхоо зураг авалтанд аль хэдийн орцгоожээ. Мөн шинээр төлөвлөгдөж буй Uhm Tae Hwa найруулагчийн“Concrete Utopia” кинонд Lee Byung Hun, Park Seo Joon, Park Bo Young нар өөрсдийн хэв маягаа эвдсэн төрхтэйгөөр хамтарч тоглохоор болсон нь үнэнч фэнүүдийнх нь хүлээлтэнд ороод байгаа аж.
Эх сурвалж: kprofiles.com
Soompi.com
channel-korea.com
Орчуулсан Э.Баглаацэцэг.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
cool shde 😍😍😍❤❤❤❤
Yaa 😍💕
Tsarai muutai l um bna shuu dee!! Oniison jijig nudtei!!!
Chi holniih ni uzurt ch hurehgu hhe
Хэнд хамаа байна нэг со ижил хүйстэн болоол биз
Tarhinii turaalaa gej