2020 оны 8-р сарын 17
15 цаг 25 минут

Дэлхийн шатрын онлайн олимиадад Монголын баг, тамирчид тэргүүн хэсэгт тоглоно

Дэлхийн шатрын олимпиад түүхэндээ анх удаа онлайн зохион байгуулагдаж байгаа талаар Монголын шатрын холбоо өнөөдөр мэдээлэл өглөө. Дэлхий нийтийг цочроосон цар тахалтай холбоотойгоор 44 дэх удаагийн Дэлхийн Шатрын Олимпиад 2021 онд зохион байгуулагдахаар хойшлоод байсан. Гэвч энэ хүнд цаг үед Дэлхийн Шатрын Холбоо цахим орчинд тоглож болдгоороо онцлогтой спортын давуу талаа ашиглан олимпийн хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадыг 2020 оны 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 30-ны хооронд www.chess.com цахим сайтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадыг зохион байгуулж байна. Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад 163 орны баг, тамирчид 5-н хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглохоор болжээ.

Энэ жилийн тэмцээн нэг улсаас эрэгтэй, эмэгтэй нэгдсэн нэг баг гэсэн ситемтэй явагдаж байгаагаараа онцлогтой. Жил бүр Дэлхийн Шатрын Олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “ГАПРИНДАШВИЛИ” цомыг гардуулж өгдөгэ. Монголын багийн тухайл 2018 онд эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5-н байрт шалгарсан амжилтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад тэргүүн хэсэгт дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон өрсөлдөх эрх авчээ.

ДАРААХ ТАМИРЧИД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ДЭЛХИЙН ШАТРЫН ОНЛАЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОНО:

А (эрэгтэй)
1-р ширээ: ИМ С.Билгүүн
2-р ширээ: ИМ Г.Мөнхгал
B (эмэгтэй)
3-р ширээ: ИМ Б.Мөнгөнтуул
4-р ширээ: ИМ Т.Батчимэг
C (20 хүртэлх нас)
5-р ширээ: ОУМ Д.Батсүрэн
D (20 хүртлэх нас - эмэгтэй)
6-р ширээ: ДШХДМ Х.Баясгалан

Нөөц тоглогчид:
ИМ У.Насанжаргал (эрэгтэй)
ОУМ Ү.Агьбилэг (эрэгтэй)
ОУМ Т.Мөнхзул (эмэгтэй)
ДШХДМ Э.Удвал (эмэгтэй)
ДШХМ Г.Амартүвшин (20 хүртэлх нас)
ДШХМ Д.Мөнхзул (20 хүртлэх нас - эмэгтэй)

Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад оролцох баг, тамирчдыг дараах дасгалжуулагчдын баг, бүрэлдэхүүн удирдан Монголын шатрын холбоотой хамтран оролцуулна.

Ахлах дасгалжуулагч: ИМ Б.Гүндаваа
Туслах дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДШХ-ны мастер С.Ган-Од
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин
Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан
Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Д.Шаравдорж

Баг, тамирчид хариуцсан мэргэжилтэн: ДШХМ Б.Ану нар ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас энэ онд Шатрын спортыг Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор оруулж, одоогоор 2 эрэгтэй 2 эмэгтэй нийт 4 шатарчин Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд харьяалагдан бэлтгэл сургуулиалтаа хангаж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.