2020 оны 8-р сарын 21
8 цаг 10 минут

А.Энхжин: “Хэлгүй жим” киногоороо бид  дайчин эрсийн халуун амиар олдсон эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон

Энэ сайхан эх орны төлөө бидний өвөг дээдэс бүлээн цусаа урсган тэмцэж, халуун амиа өчүүхэн ч эргэлзээгүй өргөж, эрх чөлөөгөө байлдан олж, одоо та бидний эрх ишиг шиг тонгочиж, үнэ цэнийг нь ухаарахгүй байгаа тусгаар тогтнолыг ясаа ивж босгосон гэдгийг бид үеийн үед ухааран ойлгох ёстой. Энэ л агуу түүхийн нэгээхэн хэсгээс бидэнд мэдрүүлэхийг хүссэн “Этик” продакшны залуус хилийн манаанд амсхийх завгүй зүтгэж байдаг хилчдийн тухай бодит явдлаас сэдэвлэсэн түүхэн киног хийж олонд хүргэхэд бэлэн болжээ. Энэ тухай “Этик” продакшны жүжигчин А.Энхжинтэй ярилцлаа.

-Хилчин дайчин эрсийн тухай дахин нэгэн шинэ уран бүтээл гарах гэж буйд баяртай байна. Энэ киног хийх сэдэл санаа анх хэзээ төрсөн бэ?

-“Хүний цаана” киног 2018 онд  орон нутгаар гаргаад явж байхдаа Хөвсгөл аймгийн 0257 дугаар ангийн цэрэг, албан хаагчдад үзүүлсэн юм. Киногоо үзүүлчихээд гарч ирэхэд тус ангийн орлогч, хошууч н.Отгонжаргал гэж залуу бидэнтэй уулзаад, “2019 онд манай ангийн 40 жилийн ой болно. Манай анги Монголын хамгийн урт хилийг манаж хамгаалдаг. Энэ цэргийн ангитай холбоотой маш том дуулиантай түүх бий.   1993 оны зургадугаар сарын 23-нд болсон үйл явдал.  Хэрвээ та бүхэн сонирхоод,  кино хийе гэвэл мэдээлэл өгч болно шүү” гэж хэлсэн. Бид энэ түүхийг сонирхож, дэлгэцэд мөнхрүүлэх, бүтээл болгох санаа төрсөн гэж хэлж болно. Бидний энэ бүтээлийг “Nomadia Pictures”, “Том амжилт” компани дэмжиж, хамтран ажилласан. Энэхүү уран бүтээл маань “Этик” пордакшны хувьд маш том ололт гэж үзэж байгаа.  Киногоо энэ сарын 28-нд монгол орон даяар бүх кино театруудаар нээлтээ хийнэ. Мөн тухайн үйл явдал болсон Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд  давхар нээнэ.

-Эх орон, эрх чөлөөний төлөө тэмцэж буй дайчин хилчдийн тухай гэсэн шүү дээ. Тухайн цаг мөчид яг юу болсон юм бол?

-Ахлах дэслэгч н.Цоодол, ахлагч н.Баяраа, н.Нямдорж нар 1993 оны зургадугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан үүр суманд алба хааж байсан. Манаанд явж байгаад хил зөрчигчидтэй таарч. Тоо тэнцвэргүй ширүүн тулаан болсон гэдэг. Гэсэн ч амь биеэ үл хайрлан, эх орноо хамгаалан тулалдсан. Тухайн үед дэслэгч н.Цоодол гуайн унаж явсан бор морь цус болчихсон сүрэгтээ давхиж очсон юм билээ. Ингээд тулалдаан болж гэдгийг хилчид мэдэж, шуурхай авч очсон болов хожимдсон байсан. Энэ үйл явдлыг тэр үед маш нууцын зэрэглэлд оруулсан юм билээ. Харин  2018 онд энэ түүхийг ил болгосон.

 -Дэлгэцийн бүрэн хэмжээний гурван бүтээл гаргасан. Аль кинонд хамгийн их цаг хугацаа зарцуулсан бэ?

-“Хэлгүй жим”. 2018 оны долдугаар сараас зохиолоо бичиж эхэлсэн. Тэр зуур бид газар нутаг, хүмүүсийн судалгааг хоёр жил хийсэн. 2019 оны есдүгээр сард тухайн үйл явдал болсон газарт  киног бүтээсэн. Сар гаруй хугацаандзураг авалт үргэлжилж, аравдугаар сар гэхэд бараг бэлэн болчихсон доо. Нийт 85 сцентэй зураг авалт хийсэн. Зураг авалтад кино багийнхан, нутгийн уугуул иргэдээс бүрдсэн нийт 500 гаруй хүн оролцсон.  “Хэлгүй жим” киногоороо бид  хэдэн зуун цэрэг, дайчин эрсийн халуун амиар бидэнд олдсон эх орон, эрх чөлөө,  ялалтын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон.

-Өмнөх бүтээлүүдээс юугаараа онцлог, ялгаатай вэ?

-Бид  үнэн бодит явдлаас сэдэвлэж,  уран бүтээл хийхийг чухалчилдаг.  Энэ кинондоо бид арай өөр багтай хамтарч ажилласан. Түүхэн кино гэдэг утгаараа бодит явдлыг гуйвуулж болохгүй. Тийм болохоор маш их судалгаа хийсэн, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө,  тусламж  авсан. Тухайлбал, киноны гол дүр болох н.Цоодол, н.Нямдорж,н. Баяраа гээд түүхэнд нэрээ үлдээсэн хилчдийн алдар гавьяаг мөнхлөхдөө тэдгээр хүмүүсийн царай зүс, бие хааг нь адил төстэй байдлаар харуулах гэж хичээсэн. Байлдагч Цоодолын дүрд жүжигчин Д.Хосбаяр ажилласан, Нямдоржийн дүрд Сумьяабазар гэдэг залуу, Баяраагийн дүрд найруулагч маань өөрөө тоглосон. Эсрэг талын дүрүүдэд Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг ах, КУДС-ийн уран бүтээлчид тоглосон. Олон мундаг уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа бид баяртай байгаа. “Хүний цаана”, “Хэлгүй жим" хоёуланд нь газар нутгаа хамгаалж, амь биеэ зольж байгаа тухай гардаг. Мөн хайр дурлалын үнэ цэнийг тусгадаг.

-Кино гарч эхлэхээр хүмүүс Этик-ийн  Хэлгүй жимФантастик- ийн “”Маш нууц II”-ийг харьцуулан дүгнэх байх. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Би “Фантастик”-ийг Монголын кино урлагийн номер нэг пордакшн гэж боддог. Мундаг ах нараасаа үлгэр дуурайл авдаг. Хилийн дайны мөргөлдөөн ерөнхийдөө их адилхан байдаг. Эхлээд хүмүүс киног ухаарч, ойлгож үзээсэй хэмээн хүсэж байна.

 -Таны хувьд хүний, газар шорооны үнэ цэн гэж юу вэ?

-Алхалт бүр минь бидний үнэ цэн. Өглөө сэрж байгаа чинь аз. Хайрлаж, мөрөөдөж байгаа болгон үнэ цэн. Би нэг л амьдарна. Нэг л амьдрах даа бүх зүйлийг хайрлая. Эх орон гэдэг юугаар ч сольшгүй,  үнэлшгүй, юутай ч харьцуулшгүй зүйл. Надад Монголд төрж, Өвөрмонголд амьдарч байсан хүний тухай нэгэн өвөрмонгол залуу ярьж байсан юм. Тэр анх удаа Монголд ирээд, онгоцноос буугаад явж байсан байгаа юм. Явж байх замдаа таксины жолоочийг “зогсож бай” гээд буусан.  Тэгээд  замын хажуугийн шороон дээр суучихаад,  30 минут босоогүй гэдэг. Таксины жолооч очоод босооч ээ гэхэд “Үгүй ээ, би эх орныхоо шороон дээр жаахан ч болтугай сууя” гээд уйлсан гэдэг. Эх орон тийм үнэ цэнтэй. Гишгэх бүрдээ би эх орныхоо үнэ цэнийг мэдэрч алхдаг.

-Хүмүүс энэ киног яагаад үзэх ёстой вэ. Та нэг  шалтгаан хэлээч?

-Энэ киног иргэний үнэмлэхээ авч, Монгол Улсын иргэн болсон 16-37 насны залуучууд үзээсэй гэж хамгийн их хүсэж байна. Нэгнийхээ хийсэн уран бүтээлийг муулах биш, утга санааг нь ойлгоосой. Эх орон ямар үнэ цэнээр олддог, жижиг чулуу бүрийг хэрхэн олж авдаг вэ гэдгийг мэдээсэй. Ялангуяа дөрвөн зүг,  найман зовхисыг нүд цавчилгүй манаж, өвөл нь даарч,  зун нь халууцаж байгаа хилчин залуусын эр зориг, тэсвэр тэвчээрийг л харуулахыг хүссэн. Бидний амар амгалан байдлын төлөө торгон хилийг хамгаалдаг нэргүй алдартнуудыг хэрхэн аж төрдгийг, тэнд хүмүүс яаж амьдардгийг мэдрээсэй  гэж  бодсон. Эх орон гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл шүү гэдгийг энэ киноноос жоохон ч гэсэн ойлгоосой гэж хүсэж байна.

-“Этик” пордакшин хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Найзууд, дүү нартайгаа нийлээд “Этик” пордакшиныг 2019 оны аравдугаар сарын 11-нд байгуулсан. Үндсэн зургаан гишүүн байгаа. Үе үеийн төлөөллүүд бий. Дагалдан залуучуудтай нийлээд 20 гаруй хүн байдаг. Анхны уран бүтээл “Хүний цаана” хэмээх кино байсан. Утга санаа нь газар нутгаа хамгаалсан,эх оронч сэтгэлгээтэй кино хийсэн. Энэхүү киноны зохиолыг манай пордакшны жүжигчин, найруулагч Т.Даваазул бичсэн. Дараагийн бүтээл маань “Цуурхал” хэмээх уран сайхны кино. Мөн “Амур” инээдмийн уран сайхны кино хийсэн. Одоо гарах кино өргөн дэлгэцийн гурав дахь уран бүтээл маань юм. Манай пордакшин цаашдаа бодит явдлаас сэдэвлэсэн уран сайхны кино хийхийг зорьж байгаа.

 -Залуустаа хандаж  юу гэж хэлмээр байна?

-Монгол оронд Халх голын дайнаас эхлээд маш олон том түүхүүд байдаг. Бид болохоор жижиг түүхийг мартчихдаг.  Энэ хэдийгээр жижиг  мөргөлдөөн ч  эх орноо хамгаалан тулалдсан хилчдийн, нөгөө л нэг нэргүй баатруудын түүх юм шүү.  Энэ бүхнийг  ойлгоосой, эх орон гэж юу вэ гэдгийг манай киноноос бага ч болтугай мэдрээсэй  гэж дахин хүсмээр байна.

 XXI зуунд дэлхий даяарчлагдаж, хөгжиж байна. Нэгнийхээ уран бүтээлийг копьютерийн цаанаас муулдаг үе ард үлдсэн. Тиймээс нэг нэгэндээ илүү сайн уран бүтээл гаргахыг хүсэн дэмжээсэй. Юм хийдэг, хийхийг хүсэж байгаа бүгдийг дэмжиж амьдраасай гэж хүсэж байна. “Хэлгүй жим” маш сайхан кино болсон. Нэр нь хүртэл маш их утга учиртай. Энэ утга санааны тайллыг манай кино дээрээс үзэх болно. Үе тэнгийн залуустаа амжилт хүсье. Энэ он залуучууд бидний он байгаасай.

-Бидний саналыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа

-Танай сайтын хийж бүх үйл ажиллагаа нь амжилттай байх болтугай. Ир нь мохоогүй, иртэй байгаа дээрээ бүгдээрээ урагшаа зүтгэцгээе. Баярлалаа.

 Т.Нандин-Эрдэнэ 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.