2020 оны 8-р сарын 24
8 цаг 10 минут

"Гадаадын хүүхэлдэйн киног байнга үзүүлснээр монгол биш хүүхдүүдийг бэлтгэж байна"

-5, 6 настай хүүхдүүд Англи, Солонгосоор харааж, зомби болж тоглож байна-

Тархи судлалын эрдэмтэд чуулж, сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлсэн билээ. Энэ үеэр МУБИС-ийн Сэтгэл судлал, заах арга зүйн тэнхэм Доктор (PhD), дэд проф Ц.Баярмаатай "Хүүхэд ба зурагт үзэлт" сэдвээр ярилцлаа. 

-"Хүүхэд ба зурагт үзэлт".  Энэ сэдэв одоо бүх хүний анхаарлыг татаж байгаа.  Та энэ чиглэлээр тодорхой судалгааг хийж байгаа юм байна?

-"Максима Консалтинг" ХХК-ийн телевиз үзэлтийн судалгаанд тулгуурлаж би өөрийн судалгаагаа явуулсан юм. 2016, 2017, 2018, 2019 оны телевиз үзэлтийн тайлан гарсан. Түүнд анализ хийгээд, Монголын телевизүүдээр гардаг контентуудын хэдэн хувийг хүүхдэд зориулсан нэвтрүүлэг эзэлдэг юм. Контент дотор нь ямар утга агуулга байгаа юм бэ гэдгийг гаргаж ирсэн.  Хүүхдэд зориулсан контент 2016 оны долдугаар сараас 2017 оны зургадугаар сар хүртэл нийт гарч байгаа нэвтрүүлэгүүдийн 6.2 хувийг эзэлж байсан. Харин  2018 оны долдугаар сараас 2019 оны зургадугаар сар хүртэл энэ хувь 6.9  болж өссөн байна. Мэдээж хүүхдэд зориулсан контент нь янз бүр. Хүүхэлдэйн кино, олон ангит хүүхэлдэйн кино, хүүхдийн кино, хүүхдийн нэвтрүүлэг гээд ялгаатай. Манайхан гадаадын олон ангит хүүхэлдэйн кино хүүхдэд зориулсан нэвтрүүлгийнхээ тоонд оруулдаг. 

 Монголын телевизүүд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, контентийн эзлэх хувийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа ч  хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд нийцэхүйцээр нэвтрүүлэгүүдийг нарийвчилан авч үзэхэд,  агуулгын хувьд тийм ч хангалттай биш байгаа юм. Гадаадын  олон ангит хүүхэлдэй киноны эзлэх хувь 2016 онд 44.16, 2017 онд 54.6, 2019 онд 59.01  болж, жил ирэх ирэх тусам нэмэгдэж байгаа.  Сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдүүд олон ангит кино үзсэнээр ямархуу өөрчлөлт гарч байна вэ гэдгийг ажиглаж, судалсан. 

-Ажиглалтаа яаж явуулсан бэ. Үр дүн нь юу өгүүлэв. Хүүхдийн зан аашинд нөлөөлж байгаа гэсэн судалгаа байсан?

-Хүүхдүүд үе тэнгийнхэнтэй тоглохдоо ямар зан ааш гаргаж байна. Ангидаа ангийнхантайгаа яаж харилцаж байна вэ гэдгийг ажиглаж, судалсан. Хүүхдүүдийн үг, ярианд гадаад хэллэг маш их болчихсон байна.  Нөгөө талаар томчуудын хэрэглэдэг дохио зангиаг хүүхдүүд маш их хэрэглэдэг болсон. Тухайлбал, дунд хуруу гаргах. 5, 6 настнууд ийм үйлдэл гаргаж байна. Тоглож байгаа хэлбэрт нь өөрчлөлт орчихсон. Өмнө нь чоно тарвагадах гэх мэтээр хөөцөлдөж тоглодог байсан. Одоо хүүхдүүд зомби болж тоглодог болчихож. Эцэг, эхчүүд хүүхэддээ зомби болж тогло гэж хэлж өгөхгүй шүү дээ. Хүүхэд телевизээс л үзэж байгаа.  

Олон ангит хүүхэлдэйн кино гэхээр гадаадын л контент гардгаас Монголынх байхгүй. Тэгэхээр хүүхдүүдэд монгол дархлаа, эх оронч үзэл суух, Монголоороо бахархах бахархал дутмаг болоод байна. Дандаа л гадаадын орчуулгын контент үзээд байхаар тэр.  Монголын телевизүүд хүүхдэд зориулсан нэвтрүүлэгийг нэмэгдүүлэхэд,  өөрсдийн зүгээс хичээж байгаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ч байгаа. Гэсэн хэдий ч  хүүхдэд зориулсан  нэвтрүүлэгээ нэмэгдүүлэхийн тулд гадаадаас шууд орчуулан хүргэж байгаа байдал 2016-2017 онд 64.1,  2017-2018 онд 68.2, 2019-2019 онд 73.7 хувь болж нэмэгдсэн байна. 

Бид хүүхдүүдтэй жижиг ярилцлага хийгээд, дуртай хүүхэлдэйн киноныхоо баатрыг зур гэсэн даалгавар өгсөн. Тэгэхэд хүүхдүүд бэтмэн, айромэн, супермэнээс авахуулаад өөр юу юу ч билээ баатруудыг зурж байна. Монгол ахуй байхгүй. Тэгэхээр бид хүүхдийн контент гэдэг нэрийн дор янз бүрийн хүүхэлдэйн кино үзүүлснээрээ монгол биш хүүхдүүд бэлтгээд байна.  

Монголын уран бүтээлчдийн бүтээж буй Мөнх Тунх цуврал хүүхэлдэйн кино

 -Телевиз үзэх хугацаа гэж бас байдаг.  Түүнийг ч дагаж мөрдөж байгаа хүүхэд, мөрдүүлж байгаа эцэг, эх алга?

-НҮБ-аас гаргасан албан ёсны зөвлөмж гэж байдаг. Хүүхдийн зурагт болон утас, таблет үзэх цагийг дараах байдлаар тогтоосон байдаг.

  • 0-3 настай хүүхдэд зурагт, утас үзүүлэхээс аль болох зайлсхий
  • 4 настай хүүхэд өдөрт 15-20 минут
  • 5 настай хүүхэд 35-40 минут
  • 6-7 настай хүүхэд өдөрт 15 минутаас 1 цаг хүртэл 

Гэтэл 2018 онд "Максима Консалтинг" ХХК-ийн гаргасан судалгаанд хүүхдүүд телевизийн өмнө дунджаар 3 цаг сууж байна гэж дурьдсан байдаг. Одоо телевизүүдээр гарч байгаа хүүхдийн контент дотор монгол нэвтрүүлэг  байна. Гоё гоё нэвтрүүлгүүдийг хийдэг.  Гэвч тэр нэвтрүүлгүүдийг хүүхэд үзэж байна уу гэдгийг судалсан судалгаа алга.  Би түрүүнээс хойш олон ангит хүүхэлдэйн кино гэж ярилаа. Яагаад олон ангит хүүхэлдэйн кинонд санаа зовоод байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.  Жил ирэх тусам олон ангит хүүхэлдэйн кино гаргах цаг, эзлэх хувь нэмэгдэж байгаа талаар би дээр тоон мэдээллээр дурьдсан.  Манай телевизүүд орчуулаад л гаргаад байдаг. Монгол хүүхдэд үзүүлэх нь зөв үү гэдгийг бодох л хэрэгтэй. "Пороро", "Консуни", "One Piece", "Пепа тоорой" гээд олон хүүхэлдэйн кино бий. Энэ кинонуудад хүүхдэд хэрэгтэй яг юу байна вэ. Орой болгон тогтмол цагт гараад, хүүхэд сонирхоод үзээд байхаар зан төлөвт нь нөлөөлөх нөлөөлөл их. 

-Хүүхдийн зан чанарт яаж нөлөөлж байгааг та түрүүнд хэлсэн. Үүнээс сэргийлэхийн тулд гадаадын хүүхэлдэйн киног гаргахгүй байх. Эсвэл монгол ахуйг харуулсан, үг хэллэгтэй, зөв үлгэр дуурайлал үзүүлэхүйц олон ангит хүүхэлдэйн киног өөрсдөө бүтээх ёстой болох нь уу?

-Монгол хүүхэлдэйн кинонууд байна.  Цөөхөн хүүхэлэйн кино байгаа болохоор хүүхдүүд үзсээр байгаад уйдчихсан байх. Гэхдээ үүнийг нэг шийдэх арга нь ээж, аавууд л хүүхэддээ анхаарах. Цэцэрлэг, сургуульдаа хүүхдүүд хүүхэлдэйн кино үзэхгүй шүү дээ.  Гэртээ л үзнэ. Эцэг, эхчүүд өөрийнхөө амрыг бодоод байна уу, телевиз асаагаад л орхичихдог. Манай хүүхдүүд гадаадаар ярьж байна, гоё байна аа л гээд байдаг. Үнэн хэрэгтээ тэр гадаад үгээ өөрөө ойлгож байна уу, үгүй юу. 

Хүүхдүүдэд оньсон тоглоом, шагай өгвөл тоглож байгаа. Гэтэл бид яагаад хүүхдээрээ шагай, оньсон тоглоом тоглуулахгүй байгаа юм.  Түүний оронд хүүхдүүд "Тобот" үзээд, эвлүүлдэг роботыг нь авч эвлүүлээд, номыг нь будаад сууж байна. Чи захын буддаг номыг аваад үз. Өнөөх л "Пороро", "Тобот" байдаг.  Яг үнэндээ хүүхэд тэрийг эхлээд үзнэ гэж сонирхдоггүй байхгүй юу. Томчууд л энэ хөөрхөн кино гээд хүүхэддээ үзүүлдэг.  Түүний оронд монгол хүүхэлдэйн киног эцэг, эхчүүд байнга үзүүлээд байвал хүүхэд тэрийг л сонирхоно.  Тэгэхээр томчуудаас маш их зүйл шалтгаалж байна. 

-Хүүхдүүд том болж төлөвших үйл явцад энэ бүхэн сөргөөр нөлөөлөх үү?

-Сөргөөр ч, эерэгээр ч нөлөөлнө. Би телевизийнхээ сувгийг солиод тоолоход Монголын  70 орчим телевиз байна. Тэр дунд хүүхдийн нэвтрүүлгээр дагнасан ганцхан телевиз байгаа нь "Dream box". Хүүхдийн нэвтрүүлэг гаргаж байгаа телевизүүд олон бий. Гаргаж байгаа цагаа бодолцмоор санагдсан. Нөгөө талаар хүүхдийн нэвтрүүлгийн дундуур хүүхдэд зориулсан сурталчилгаа л явуулах ёстой. Тэгэхээр мөнгөө олохын тулд тобот сурталчлахгүй яах юм бэ. Шагай сурталчлаад яах юм.  Тэгэхээр нэг талаасаа их олон телевиз байх нь тийм ч их ач холбогдол биш санагдсан. Үнэхээр чанартай хэдэн телевиз байдаг, түүгээрээ зөв мэдээлэл, контентуудыг түгээдэг байвал зүгээр. Хэт олон телевиз байхаар нэвтрүүлгийнхээ цагийг гүйцээхийн тулд юу ч хамаагүй гаргаж байна. 

Солонгосын олон ангит кинонуудыг хүүхдүүд ээжийгээ дагаад үздэг. Солонгосын янз бүрийн хараалуудыг хэлж байна. Англиар хараах жишээтэй. 5, 6 настай хүүхдүүд уурлахаараа тэр хараалуудыг хэлж байна гээд бод доо. Бид нэгийг бодох цаг болсон байгаа биз.  Гадаадын олон ангит хүүхэлдэйн кинонд сайн тал байгаа. Зөв хүн болох, шударга байх, бусдад туслахыг уриалах гээд. Гэхдээ л тэр чинь гадаадынх. Энэ хэрэгтэй юм байна, хүүхдэд дутагдаж байгаа гээд л гадаадын юмыг шууд оруулаад ирчихдэг. Түүнээс биш ийм сэдвээр монгол ахуйтай хийе гээд хийж, бүтээж байгаа юм алга. Үнэ өртөг ихтэй болохоор хэцүү байх л даа. 

-Хүссэн хүсээгүй бид мэдээллийн зуунд амьдарч байгаа учраас энэ бүхнээс ангид байхад хэцүү. Тиймээс бид өөрсдөө л бодлого гаргаж, бүр төрөөс дэмжиж, монгол хүүхдэд зориулсан монгол ахуйтай контент, хүүхэлдэйн кино хийх л шаардлагатай байна?

-Энэ бүхэн томчууд бидний асуудал болохоос  хүүхдүүдийнх биш. Хүүхдийн хөгжил, төлөвшилд нөлөөлдөг олон зүйлийн нэг нь мэдээллийн хэрэгсэл.   Их олон янзын судалгаа байдаг, хүүхдийн төлөвшил, хөгжилтэй холбоотой. Гэхдээ яг телевиз үзсэнээс болоод тэгсэн үү гэдгийг батлах боломжгүй. Хүүхэд "чамайг би хутгаар цохиж ална даа" гэж байгаа бол тэр "One Piece"-ийн нөлөө байхыг үгүсгэхгүй шүү дээ.  Яг цэвэр телевизийн муу нөлөө байгаа гээд шууд хэлэхэд жаахан хэцүү. Гэхдээ хүүхдэд нөлөөлж байгаа нөлөөлийн нэг хүчин зүйл нь мөн.  Тиймээс монгол ёс заншил, өв уламжлал, ахуйгаа л харуулсан контентууд, хүүхэлдэйн кино л хэрэгтэй байна даа. 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.99.230зочин   • 2020, 8 сарын 25. 9 цаг 04 минут

Өнөө цагийн 5-6 настай бачирууд төрүүлсэн эхээ Пизда минь зайрмаг авч өг авч өгөхгүй бол ална шүү гэж хэлэх нь энүүхэн ш дээ энэ бол байдаг л зуршил ер монголын ирээдүйг авч явах нэг иймэрхүү л хүмүүжиж байна

192.82.74.201990   • 2020, 8 сарын 25. 1 цаг 35 минут

Хэрвээ намайг хүүхэд байхад энэ кинонууд гардаг байсан бол монгол,англи,солонгос,орос хэлтэй байх байлаа . Даанч ярьдаггүй хүүхэлдэйн кинонууд л гардаг байлаа.

59.153.114.226нхххх   • 2020, 8 сарын 24. 23 цаг 46 минут

Ядаргаатай шаасан. Худлаа цэцэрхэж ярьссн юмнууд зүгээр л айлчихаач ээ

73.176.171.37Zochin   • 2020, 8 сарын 24. 12 цаг 20 минут

Uzej l baig tenegteerei.

103.229.123.132M   • 2020, 8 сарын 24. 10 цаг 15 минут

ямар хүүхдийн кино, ямар уран сайхны кино гаргаж нэвтрүүлж болох болохгүйг хуулиар нарийн зааж өгмөөр юм байна.

202.179.27.119Хөх тэнгэр   • 2020, 8 сарын 24. 9 цаг 22 минут

Ёстой үнэн шүү **** гэж

167.114.238.237   • 2020, 8 сарын 24. 8 цаг 38 минут

Mongol bish huuhed gej yu baidin,delhiin buh huuhduud uzej bn,harin uursduu ter disney channeltai hamtraad ayataihan mongol huuhded taarsan nevtruulguudee hiij sur,buh uls oronuud ali 50,60 jiliin umnuus hiideg bolood udaj bn

202.21.108.7Монгол   • 2020, 8 сарын 24. 9 цаг 19 минут

Монгол биш гадааданцар,ирээдүйд эх ороноо аваад өөд нь татаж чадахгүй хүнийг одоо л ярих ёстой

66.181.168.131   • 2020, 8 сарын 24. 11 цаг 00 минут

Mongol huuhed surguulitai nohoi bish debilee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.