2020 оны 8-р сарын 25
8 цаг 10 минут

Дэлхийн хүн: Жүжигчний шалгалтад тэнцэхийн тулд 20 кг турж байсан Кан Сура

 “Revolutionary love” болон “Doctor Stranger” зэрэг к-драма цувралуудаараа олонд хамгийн сайн танигдсан Солонгосын жүжигчин Кан Сура энэ сарын сүүлээр алдартан биш найз залуутайгаа хуримаа хийхээр болжээ. Энэ мэдээг түүний агентлаг  наймдугаар сарын 17-нд зарласнаас гадна Сура өөрийн фэн сайт дээрээ уг өдөр сайн мэдээ дуулгана хэмээн мэдэгдсэн байна.

Хуримыг энэ сарын 29-нд хийхээр төлөвлөсөн байсан боловч Covid19-н улмаас цуцлагдсан учир хосууд гэр бүлийнхэнтэйгээ жижигхэн ёслол хийхээр болсон аж.

Өдгөө 30 настай Кан Сура өөрийн хувийн захиас дээр “Үлдсэн амьдралынхаа туршид сайн хүнээ олж чадсан. Надад итгэж, дэмжиж байгаа бүх фэнүүд болон хүмүүстээ баярлалаа. Жүжигчин хүний хувьд аз жаргалтай гэр бүл, амьдралыг харуулахын тулд шаргуу хичээн ажиллах болно. Намайг үргэлжлүүлэн харж байгаарай” хэмээжээ.

Харин түүний агентлаг Сурагийн алдартан биш ирээдүйн нөхрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй гэдгээ нэмж мэдэгдлээ. Кан Сура өмнө нь “Crash landing on you” цувралын гол дүрийн жүжигчин “Hyun Bin” /Хён Бин/ -тэй үерхэж байсан ч жилийн дараа буюу 2017 онд салсан байдаг. 

 Дэлгэрүүлэн түүний талаарх танилцуулга болон баримтыг хүргэе.

 Кан Сура нь 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Gangdong /Гангдонг/ дүүрэгт төржээ. Тэрбээр бага байхаасаа л хөгжим, бүжигт сонирхолтой болж, дунд ангиасаа жүжигчин болохыг илүүтэй хүсэх болжээ. Ингээд дунд сургуулиа төгсөөд Өмнөд Солонгос улсын “Dongguk” /Донггүк/ их сургуульд театр, кино урлагийн чиглэлээр суралцсан аж. Их сургуульд сурч байх явцдаа Halla man, PK Heman, JK Kyung-min, Hong Kyung-min гэх уран бүтээлчдийн клипэнд тоглож эхэлжээ. Тэрбээр анхны карьераа 2009 онд “Lee Sang Yong” найруулагчийн “4 th Period Mystery” кинонд тоглож, жүжиглэх ур чадвараа гайхуулсан байдаг. Солонгосын телевизийн цөөн хэдэн дүрд тоглосныхоо дараа Кан Сура үзэгчдийн сэтгэлд үлдсэн “Sunny” кинонд тоглож, шагнал хүртсэнээр амжилтынх нь анхны эхлэл тавигдаж байв. 

 

Жүжигчнээс гадна загварын ертөнцөд ч мөн нэрээ гаргадаг Кан Сура “Донггүк” их сургуулийнхаа брэндийн төлөөлөгчөөр ажиллаж, сурталчилгааны олон ажлыг ч амжилттай гүйцэтгэн иржээ. Өнөөдөр тэрбээр 2.7 сая долларын хөрөнгөтэй Өмнөд Солонгосын амжилттай яваа жүжигчдийн нэгээр тодорч байна.

  • Тэр талханд маш их дуртай тул гоо сайхны брэнд, гар утасны зар сурталчилгаанаас илүүтэйгээр талхны сурталчилгаанд тоглохыг хүсдэг.
  • Тэр хоолны дэглэмийн талаарх олон зүйлсийг мэддэг тул найз нөхдийнхөө дунд “иогийн багш” гэдэг хочтой.
  • Хацар нь түүний турах шалтгаанд төвөг болдог.
  • Тэрбээр аавынхаа өндөр бие, хөмсөг, гадаад төрх, бие галбир байтугай зан аашийг нь хүртэл дууриасан гэж хэлдэг боловч үнэн хэрэгтээ ээжийнхээ булцгар хацрыг илүүтэй дууриасан.
  • Тэр мэдрэмтгий арьстай учир өдөр тутамдаа бараг нүүрээ буддаггүй. Будах шаардлагатай бол зөвхөн ВВ тос л түрхдэг.
  • Тэрбээр зураг авах хоббитой. Энэ нь түүний мэргэжилд хэрэг болно гэж тэр боддог.
  • Тэр “4 th Period Mystery” киноны “Yoon Seung Ho”-той үнсэлцдэг хэсгийн зураг авалтад орохоосоо өмнө амнаас нь эвгүй үнэр гарах вий гэж бодоод, маш олон удаа шүдээ угааж, бохь зажлаж байжээ.
  • Тэрбээр “Sunny” киноны тулалдаантай хэсгийн үеэр хуруу болон баруун бугуйны шөрмөсөө бага зэрэг гэмтээж байсан.
  • Тэр биед наалдсан даавуун хувцаснаас илүү тав тухтай, сул хувцас өмсөхийг илүүд үздэг. Халуун үед ихэвчлэн сул хувцас өмсөх дуртай.
  • Тэр өвөлд тийм ч их дуртай биш, харин борооны үнэрт дуртай.
  • Тэр фэнүүдийнхээ өгсөн бэлэгнээс илүү захидал илгээхэд нь илүү дуртай.
  • Зарим онлайн идэвхтнүүд түүнийг “Kim Tae Hee”/Ким Тэ Хи/ шиг харагддаг гэж хэлдэгээс гадна хоёрдугаар “Ким Тэ Хи” ч гэж дууддаг.
  • Тэрбээр “Би математикдаа тийм ч сайн биш байсан тул хүсэл мөрөөдлийнхөө дагуу театр, драмын чиглэлээр суралцъя гэж шийдсэн. Тийм ч учраас жүжигчний шалгалтад тэнцэхийн тулд 20 кг жин хасаж чадсан” гэж хэлж байсан.
  • Түүний эцэг, эх нь анх охиныгоо жүжигчин болгохыг хүсэхгүй байсан. Гэвч маш их тэвчээр гаргаж, хөдөлмөрлөн жингээ хасч чадсан охиноо хараад, гаргасан шийдвэртээ бууж өгсөн аж.
  • Тэр “Baskin Robbins”-н шоколад+гаатай зайрмаганд маш их дуртай.
  • Түүний найз залуугаасаа авах дуртай бэлэг нь гар хийцийн зүйлсүүд.

 

Түүний тоглосон кинонуудаас дурьдвал:

4th Period Mystery | as Lee Dajung (2009)
Sunny | as Ha Chunhwa [teen] (2011)
My Paparotti | as Sookhee [Jangho’s girlfriend] (2013)
Race to Freedom: Um Bok Dong | as Kim Hyungshin (2019)
Secret Zoo
| as Han Sowon (2020)
Story of You in the Rain | as Sujin (2021) – *unreleased

Драма цувралуудаас нь дурьдвал:
Ugly Miss Young Ae Season 7 | tvN / as Kang Sora (2010)
Dr. Champ | SBS / as Kwon Yuri (2010)
Ugly Miss Young Ae Season 8 | tvN / as Kang Sora (2010)
Women in Our House | KBS1/ as Hong Yoonmi (2011)
Dream High 2 | KBS2 / as Shin Haesung (2012)
Ugly Alert  | SBS / as Na Dohee (2013)
Doctor Stranger | SBS / as Oh Soohyun (2014)
Incomplete Life | tvN / as Ahn Youngyi (2014)
Warm and Cozy | MBC / as Lee Jungjoo (2015)
My Lawyer, Mr. Jo | KBS2 / as Lee Eunjo (2015)
Revolutionary Love | tvN / as Baek Jun (2017)
The Beauty Inside | jTBC / as Herself ep. 1 (2018)

Авсан шагналууд:

2011 5th Mnet 20’s Choice Awards | Hot Movie Star (Sunny)
2011 20th Buil Film Awards | 
Best New Actress (Sunny)
2012 48th Baeksang Arts Awards | 
Most Popular Actress [Film] (Sunny)
2012 12th MBC Entertainment Awards | 
Popularity Award [Variety Show] (We Got Married Season 3)
2013 21st SBS Drama Awards | 
New Star Award (Ugly Alert)
2014 9th Asia Model Festival Awards | 
Popular Star Award (*Herself)
2014 Miss Asia Pacific World Super Talent | 
Asia New Star (*Herself)
2014 7th Korea Drama Awards | 
Excellence Award, Actress (Doctor Stranger)
2014 7th Herald Donga Lifestyle Awards | 
Best Style of the Year (*Herself)
2015 Korea Advertisers Association Awards | 
Best Model Award (*Herself)
2015 34th MBC Drama Awards | 
Excellence Award, Actress in a Miniseries (Warm and Cozy)

Эх сурвалж: thefamouspeople.com

cnalifestyle.channelnewsasia.com

kprofiles.com

Э.Баглаацэцэг

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.145Beku   • 2020, 8 сарын 25. 23 цаг 57 минут

Iimerhuu medeelel ihiig oruulj baaigarai 💙💙

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.