Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул, NTV, SBN, Mongol HD, UBS телевизүүдийн захирууд оролцож, цар тахлын улмаас хойшлоод байгаа "Токио-2020" зуны олимпийн наадмын шууд дамжуулах тал дээр санал бодлоо солилцлоо.
"Токио-2020" олимпийн наадмыг Монголын телевизүүдийн холбооны 16 телевиз шууд дамжуулахаар ажиллаж байна
Сэтгэгдэл бичих